Бидний эвшээлт яагаад "халдварладаг" вэ? (+Таныг эвшээлгэх зургууд)

Хүн төдийгүй амьтад хүртэл "эв" нь таарах юм бол эвшээдэг билээ. Ялангуяа бусдын эвшээж байгааг харсан л бол өөрийн эрхгүй ам нээгдэж эхэлнэ. Тэгвэл та яагаад ингэдэг юм бол гэж бодож байсан уу?

Бидний эвшээлт яагаад "халдварладаг" вэ? (+Таныг эвшээлгэх зургууд)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн төдийгүй хулганаас эхлээд усны үхэр хүртэл бүхий л хөхтөн амьтад эвшээдэг нь нэгэнт тогтоогдсон. Мөн шувууд, мөлхөгч, загасны зарим төрөл хүртэл хүртэл эвшээдэг байна. 

Тиймээс судлаачид эвшээхийг амьтдын генд суусан хамгийн эртний хариу үйлдэл хэмээн үздэг аж. Харин энэ нь яг юуны хариу үйлдэл болохыг одоог хүртэл тогтоогоогүй байгаа аж. 

Гэхдээ амьтад яагаад эвшээдэг болохыг тайлбарлах хэд хэдэн онол бий. Эхнийх нь хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлэхийн тулд тухайн амьтан өөрийн эрхгүй их хэмжээний агаар "сордог" гэжээ. Эвшээлтийн үед удаан амьсгалдаг нь хүчилтөрөгчийг аль болох сайн шингээж авах гэсэнтэй холбоотой аж. Харин эсүүд хүчилтөрөгчөөр хангагдсаны дараа бие нозоорч эхэлдэг аж. 

Гэхдээ бусдын эвшээж байгааг хараад өөрөө эвшээх үзэгдлийн цаад учрыг үнэхээр тайлбарлаж чадахгүй байгаа юм. 

Мөн ядарсан хүн л эвшээдэг гэдэг нь худал ойлголт. Маш сайн нойр авсан хүмүүс "өдөөгөөгүй" (өөр хүний эвшээж байгааг хараагүй)  байхад хүртэл эвшээдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөр нэг онол гэвэл эртний хүмүүс хоорондоо харилцахын тулд эвшээлтийг ашигладаг байсан байх магадлалтай гэнэ. Энэ онолын дагуу тэр үеийн хүмүүс нэг нэгэн рүүгээ харж эвшээснээр унтахыг хүсч байгаа эсвэл ядарч байгаагаа илэрхийлдэг байсан аж. Яваандаа эвшээлт нь бидний генд бичигдэж үлдсэн юм байна. 

Гэхдээ энэ нь амьтад яагаад эвшээдэг болохыг тайлбарлахгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()