Хоирул өөрөө болон "эхнэр"-ийн хамт үндэснийхээ уламжлалт хуримын хувцсыг өмссөн байгаа зургуудаас нь харвал түүний гэрлэлт жинхэнээсээ болсон бололтой.
Хоирул зургуудынхаа дээр "Будаа агшаагч маань үнэнч дуулгавартайгаас гадна хоол хийхдээ сайн учраас эхнэрээ болгосон" хэмээн бичсэн байна.
Гэхдээ тэрээр ердөө 4 өдрийн дараа салах өргөдлөө өгсөн бөгөөд "Ийм шийдвэр гаргахад хүнд байлаа. Энэ явдлаас би төгс хамтрагч гэж байдаггүй гэдгийг ойлгож авав" хэмээн ярьсан байна.
Хоирул Анам нь Индонезийн цахим орчинд этгээд үйлдэл хийдгээрээ нэрд гарсан нэгэн юм. Гэхдээ түүний өмнөх "үзүүлбэр" ийм олон улсын хэмжээнд хүртлээ анхаарал татаж байгаагүй гэнэ. Өдгөө Хоирулын оруулсан пост фэйсбүүк дээр л гэхэд 8 мянган лайк, 1300 сэтгэгдэл, 10 мянга гаруй шэйр аваад байгаа аж.
Гэхдээ Хоирул ганцхан цахим орчинд шуугиан дэгдээх гэсэндээ ингээгүй гэжээ. Тэрээр орчин үеийн нийгэмд тулгараад байгаа гэр бүл салалтын асуудлыг хөндөхийг хүссэн байна.
Сүүлийн жилүүдэд залуу гэр бүл салалтын тоо дэлхий даяар тогтмол нэмэгдэж байгаа. Ялангуяа зүүн өмнөд Азийн орнуудад 30-аас доош насны хосуудын 25 хувь нь заавал гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо баримт бий.
Ямартай ч Хоирул Анам өөрөө нэрд гарахын зэрэгцээ чухал асуудлыг хөндөхөөр шийдсэн нь нэг талаараа зөв хэрэг юм. Гэхдээ цахим хэрэглэгч нар энэхүү үйлдлийг нь цэвэр хошин шог гэж хүлээн авчээ.