1
Эмэгтэйчүүд илүү олон нүдээ анивчдаг
Эмэгтэйчүүд минутанд дунджаар 19, харин эрчүүд 11 удаа нүдээ анивчдаг болохыг судалгааны явцад тогтоожээ.
2
Илүү сайн санах ойтой
Нэгэн судалгаагаар 45-55 насны эмэгтэйчүүд ой санамжийн дасгалыг ижил насны эрчүүдээс мэдэгдэхүйц илүү хийдэг болохыг тогтоосон байна. Хэдийгээр цэвэршилтийн үед тархины чадамж буурдаг ч гэсэн энэ тал дээр эмэгтэйчүүд давуу талаа хадгалсан хэвээр байдаг гэнэ.
Мөн хүүхэд насандаа хүртэл охид хөвгүүдээс илүү сайн цээжилдэг болохыг олон удаагийн туршилт нотолсон юм.
3
6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог
Нэгэн судалгаагаар 6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ энэ нь оюун ухааны чадамжид огт нөлөөлдөггүй.
4
Эмэгтэй хүнийг 15 секундээс илүү удаан тэврэх юм бол танд шууд итгэж эхэлдэг
Эмэгтэй хүн удаан хугацаанд тэврүүлэх үед окситицин хэмээн даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний сэтгэл санааг дээрдүүлж, өөртөө итгэх итгэл өгөх үйлчилгээтэй. Тиймээс хэр удаан бүсгүй хүнийг тэвэрнэ, тэр чинээгээр тайвширдаг байна.
5
Яагаад эмэгтэйчүүд илүү уйлдаг вэ?
2012 оны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн бие дэх пролактин хэмээх дааврын хэмжээ эрчүүдийнхээс 60 хувиар илүү байдаг гэх тооцоо гарчээ.
Хэт сэтгэл хөдлөлд автсан эмэгтэйн пролактин их хэмжээгээр ялгардаг бөгөөд үүнээс болоод тархи ачаалалд орж, уйлахад хүргэдэг. Тиймээс пролактинийг нулимсны даавар гэж нэрлэх нь ч бий.
6
Эмэгтэйчүүд цээжиндээ булчингүй, мөн илүү удаан жин хасдаг
Эмэгтэй хүний цээжин хэсэг эрчүүдийнхээс ялгаатай нь ширхэг ч булчингийн эдгүй байдаг. Мөн тэдний бие дэх өөхний эдийн хэмжээ эрчүүдийнхээс 10 хувиар илүү байдаг аж. Тиймээс бүсгүйчүүд арай удаан жин хасдаг гэнэ.
7
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гүн нойрсож чаддаг.
Дааврын ялгааны улмаас эмэгтэй хүн 30 нас гарсан ч гүн нойрсох чадвараа хадгалж үлддэг бол эрчүүд 20 нас хүрээд гүн нойронд автах нь багасаж эхэлдэг аж.
8
Эмэгтэй хүн олон зүйлийг нэг дор хийхдээ илүү сайн
Эмэгтэйчүүд аливааг хөнгөн сэтгэж чаддаг учраас олон зүйлд зэрэг анхаарлаа төвлүүлэхдээ илүү байдаг гэнэ. Харин эрчүүд нэг төвлөрсөн зүйлээсээ анхаарлаа салгахын тулд илүү хүч зарцуулдаг тул энэ талын чадвар нь арай дутуу хөгждөг юм.
9
Эмэгтэйчүүд илүү гүн стресст автдаг
Эмэгтэйчүүд илүү стресст өртөмхий учраас толгойн өвдөлт, гэдэсний өвчин, таталт зэрэг элбэг тохиолддог. Энэ бүхний цаад шалтгаан нь дааврын ялгаа гэнэ.
10
Эмэгтэйчүүд орон зайг муу мэдэрдэг
Эмэгтэйчүүд орон зайг мэдрэхдээ эрчүүдээс өөр тархины хэсгээ ашигладаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Эрчүүд аливаа зүйлийн орон зайг гурван хэмжээсээр төсөөлж юмсын байрлалыг тооцоолж чаддаг бол эмэгтэйчүүд орон зайг цэвэр баримжаанд тулгуурлан мэдэрдэг байна.
11
Эмэгтэйчүүд мэдрэлийн эмгэг, удаан хугацааны стрессээс болж амархан зөнөдөг
Шинэ судалгаанаас үзэхэд удаан хугацаанд сэтгэл санааны дарамтанд байсан эмэгтэйчүүд хожим нь зөнөх эрсдэл өндөр болдог байна.
12
Эмэгтэйчүүд илүү урт насалдаг
Эмэгтэйчүүдийн даавар эрчүүдийнхтэй харьцуулахад биеийг төрөл бүрийн сөрөг хүчин зүйлээс илүү сайн хамгаалж чаддаг учраас илүү урт наслах үндэс болдог гэнэ.
13
Эрчүүд 1 сая өнгө хардаг бол зарим эмэгтэйчүүд 100 сая өнгийг ялгаж чаддаг
Бүсгүйчүүдийн 2 хувь нь мутацид орсон нүдний торлог бүрхэвчтэй байдаг бөгөөд үүний нөлөөгөөр 100 сая гаруй өнгө ялгах чадвартай болдог аж. Ийм хүмүүсийг тетрахромати гэж нэрлэдэг байна.
14
Эмэгтэйчүүд өвдөлт илүү мэдэрдэг ч мөн илүү сайн тэсдэг
"Plastic and Reconstructive Surgery" сэтгүүлд хэвлэсэн нэгэн нийтлэл дээр эмэгтэйчүүд эрчүүдээс олон мэдрэлийн судалтай байдаг учраас өвдөлтөнд илүү мэдрэг байдаг хэмээн бичсэн байна. Жишээлбэл эмэгтэй хүний нүүрний арьс 34 мэдрэлийн судалтай бол эрэгтэй хүнийх дөнгөж 17-той байдаг гэжээ. Харин эм даавар буюу эстрогений тусламжтай эмэгтэйчүүд өвдөлтийг илүү сайн тэсвэрлэж чаддаг аж.
15
Эмэгтэйчүүд үнэрийг илүү сайн мэдэрдэг
Эмэгтэйчүүдийн хамар илүү олон үнэр мэдрэгчтэй байдаг гэнэ.
16
Эмэгтэйчүүд нүдний буланд байгаа зүйлсийг илүү сайн хардаг
Эмэгтэйчүүд захын хараа сайтай буюу нүдний булангаараа илүү сайн хардаг бол эрчүүд холын хараа буюу яг урдаа байгаа зүйлийг илүү сайн хардаг аж.
17
Эмэгтэйчүүдийн арьс илүү мэдрэг
Энэ нь илүү эмзэг гэсэн үг биш. Харин эмэгтэйчүүд хүрч буй зүйлийнхээ деталийг илүү сайн мэдэрдэг байна.
18
Эмэгтэйчүүд илүү уян хатан
Эмэгтэйчүүд эрчүүдтай харьцуулвал яс нь богинотойн дээр булчин багатай учраас шөрмөс нь сайн сунгалттай болжээ. Тиймээс эмэгтэйчүүд эргэж харахдаа ганцхан толгойгоо эргүүлдэг бол эрчүүд бүтэн биеэ эргүүлэх нь түгээмэл.
19
Эмэгтэйчүүдийн үс илүү нарийн ширхэгтэйн дээр удаан ургадаг
Дааврын ялгаанаас болоод эмэгтэйчүүдийн үсний ширхэг нарийхан байдаг гэнэ.
20
Эмэгтэйчүүд илүү дархлаатай
Бельгийн Гентийн их сургуулийн судлаачдын гаргасан нэгэн тайлан дээр микро рНХ гэж нэрлэгддэг генетикийн жижиг хэсгүүдийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн дархлааны тогтолцоо эрчүүдийнхээс илүү хүчирхэг болдог хэмээн дурджээ.
Эсийн доторх микроРНХ-ийн гол үүрэг бол тодорхой генийн өгөгдлийг хасах явдал юм. Судлаачид микро РНХ нь ганцхан эмэгтэй X хромосом дээр байрладаг гэдгийг тогтоосон бөгөөд үүний тусламжтай бүсгүйчүүд дархлаанд сөргөөр нөлөөлж болох өгөгдлүүдээс хамгаалдаг гэжээ.
21
Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог
Эмэгтэй хүний зүрхний жин дунджаар 120 гр байдаг бол эрэгтэй хүнийх 180 гр байдаг гэнэ. Мэдээж хэрэг арай жижиг хэмжээтэй учраас цохилтын хэмнэл нь илүү хурдан байна. Дундаж эрэгтэй хүний зүрх минутанд 70-72 удаа цохилдог бол насанд хүрсэн эмэгтэйн зүрх минутанд 78-82 удаа цохилдог.
22
Эмэгтэй хүн илүү хурдан согтож, илүү хүнд шартдаг
Эмэгтэй хүний судсанд спирт задлах фермент цөөхөн байдаг учраас илүү амархан согтож, шарталтанд амархан өртдөг гэжээ.
23
Эмэгтэйчүүд илүү чалчаа байдаг
Эм даавар буюу эстроген ярианы хурдыг нэмэгдүүлдэг бол эр даавар тестостерон удаашруулдаг гэнэ. Мөн хүний ярих чадварыг хариуцдаг тархины урд хэсэг нь эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийнхээс 23 хувиар том байдаг аж.
24
Эмэгтэйчүүд жирэмслэх үедээ шинэ эрхтэнтэй болдог
Эмэгтэй хүн жирэмслэх үедээ эхэс хэмээх цоо шинэ эрхтэн ургуулдаг. Энэ нь эх, хүүхдийн хоорондох бодисын солилцоог зохицуулах, нярайг шаардлагагүй даавраас хамгаалах үүрэгтэй юм. Хүүхэд төрсний дараа эхэс нь мөн эхийн биенээс гадагшилдаг аж.
25
Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга
Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө эрэгтэй хүмүүс шиг дотроо хадгалахад тэдний бие физиологид муугаар нөлөөлж, амьдралыг нь богиносгодог болохыг Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн хэдий чинээ сэтгэл хөдлөлөө нууна, төдий чинээ элдэв өвчинд өртөх магадлал ихэсдэг байна.