Мүүний шашинтнуудын зохион байгуулсан 6000 хосын "масктай хурим" (20 фото)

Хятадад илэрсэн коронавирусын халдвар тархах аюулын улмаас Азийн орнуудад олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон ч Өмнөд Солонгост 6000 хосын томоохон хуримын ёслол болж өнгөрлөө. Зарим хосууд эрсдлээс сэргийлж ёслолын үеэрээ маск зүүсэн байна. Харин цугласан олон энэхүү чухал өдрийг вирус үгүй хийж чадахгүй гэж үзсэн бололтой.

Мүүний шашинтнуудын зохион байгуулсан 6000 хосын "масктай хурим" (20 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сөүлээс зүүн зүгт орших Капен хотын "Хамтатгалын сүм"-д тус арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд хэдэн жилийн өмнөөс бэлтгэл хийгдсэн байжээ. Энэхүү томоохон хуримын ёслолыг "Мүүн"-ий шашны бүлгийнхэн явуулсан аж. 

Ёслолын үеэр танхимд 30 мянга орчим хүн цугласан хэмээн Сингапурын "The Straits Times" сонин мэдээлжээ. Эл өдөр Мүүний шашинг сүсэглэдэг дэлхийн 64 орны 6000 хос нэгэн зэрэг хуримаа хийж, гэрлэлтээ батлуулжээ. Төлөвлөсөн ёсоор сүйт бүсгүйчүүд хуримын даашинз, эрчүүд костюм өмссөн байна. 

Энэхүү хачирхалтай ёслол сүүлийн хэдэн жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь ихэнх хосууд маск зүүсэн явдал юм. 

Өмнөд Солонгосын засгийн газраас коронавирусын тархалтаас сэргийлэх үүднээс хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч уг арга хэмжээг зохион байгуулсан этгээдүүдэд ямар нэг хариуцлага тооцоогүй аж. 

Дашрамд дурдахад, 2 сарын 10-ны байдлаар тус улсад коронавирусын 24 тохиолдол бүртгэгдээд байгаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()