Эмэгтэй хүний бие, сэтгэлзүйн талаар эрчүүдийн мэдэхгүй 25 баримт

Эрэгтэй болон эмэгтэй хүний бие хоорондоо ялгаатай юу гэвэл хүн бүр "мэдээж" хэмээн хариулах байх. Гэхдээ үнэн хэрэгтээ хамгийн чухал ялгаатай талуудыг нь ихэнх хүмүүс мэддэггүй аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр ялгаануудыг шинжлэх ухааны баримттай танилцуулахаар бэлтгэлээ. 

Эмэгтэй хүний бие, сэтгэлзүйн талаар эрчүүдийн мэдэхгүй 25 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэйчүүд илүү олон нүдээ анивчдаг

Эмэгтэйчүүд минутанд дунджаар 19, харин эрчүүд 11 удаа нүдээ анивчдаг болохыг судалгааны явцад тогтоожээ. 

Эмэгтэйчүүд илүү олон нүдээ анивчдаг

2 Илүү сайн санах ойтой

Нэгэн судалгаагаар 45-55 насны эмэгтэйчүүд ой санамжийн дасгалыг ижил насны эрчүүдээс мэдэгдэхүйц илүү хийдэг болохыг тогтоосон байна. Хэдийгээр цэвэршилтийн үед тархины чадамж буурдаг ч гэсэн энэ тал дээр эмэгтэйчүүд давуу талаа хадгалсан хэвээр байдаг гэнэ. 

Мөн хүүхэд насандаа хүртэл охид хөвгүүдээс илүү сайн цээжилдэг болохыг олон удаагийн туршилт нотолсон юм. 

Илүү сайн санах ойтой

3 6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог

Нэгэн судалгаагаар 6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ энэ нь оюун ухааны чадамжид огт нөлөөлдөггүй. 

6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог

4 Эмэгтэй хүнийг 15 секундээс илүү удаан тэврэх юм бол танд шууд итгэж эхэлдэг

Эмэгтэй хүн удаан хугацаанд тэврүүлэх үед окситицин хэмээн даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний сэтгэл санааг дээрдүүлж, өөртөө итгэх итгэл өгөх үйлчилгээтэй. Тиймээс хэр удаан бүсгүй хүнийг тэвэрнэ, тэр чинээгээр тайвширдаг байна. 

Эмэгтэй хүнийг 15 секундээс илүү удаан тэврэх юм бол танд шууд итгэж эхэлдэг

5 Яагаад эмэгтэйчүүд илүү уйлдаг вэ?

2012 оны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн бие дэх пролактин хэмээх дааврын хэмжээ эрчүүдийнхээс 60 хувиар илүү байдаг гэх тооцоо гарчээ. 

Хэт сэтгэл хөдлөлд автсан эмэгтэйн пролактин их хэмжээгээр ялгардаг бөгөөд үүнээс болоод тархи ачаалалд орж, уйлахад хүргэдэг. Тиймээс пролактинийг нулимсны даавар гэж нэрлэх нь ч бий. 

Яагаад эмэгтэйчүүд илүү уйлдаг вэ?

6 Эмэгтэйчүүд цээжиндээ булчингүй, мөн илүү удаан жин хасдаг

Эмэгтэй хүний цээжин хэсэг эрчүүдийнхээс ялгаатай нь ширхэг ч булчингийн эдгүй байдаг. Мөн тэдний бие дэх өөхний эдийн хэмжээ эрчүүдийнхээс 10 хувиар илүү байдаг аж. Тиймээс бүсгүйчүүд арай удаан жин хасдаг гэнэ. 

Эмэгтэйчүүд цээжиндээ булчингүй, мөн илүү удаан жин хасдаг

7 Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гүн нойрсож чаддаг.

Дааврын ялгааны улмаас эмэгтэй хүн 30 нас гарсан ч гүн нойрсох чадвараа хадгалж үлддэг бол эрчүүд 20 нас хүрээд гүн нойронд автах нь багасаж эхэлдэг аж. 

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гүн нойрсож чаддаг.

8 Эмэгтэй хүн олон зүйлийг нэг дор хийхдээ илүү сайн

Эмэгтэйчүүд аливааг хөнгөн сэтгэж чаддаг учраас олон зүйлд зэрэг анхаарлаа төвлүүлэхдээ илүү байдаг гэнэ. Харин эрчүүд нэг төвлөрсөн зүйлээсээ анхаарлаа салгахын тулд илүү хүч зарцуулдаг тул энэ талын чадвар нь арай дутуу хөгждөг юм. 

Эмэгтэй хүн олон зүйлийг нэг дор хийхдээ илүү сайн

9 Эмэгтэйчүүд илүү гүн стресст автдаг

Эмэгтэйчүүд илүү стресст өртөмхий учраас толгойн өвдөлт, гэдэсний өвчин, таталт зэрэг элбэг тохиолддог. Энэ бүхний цаад шалтгаан нь дааврын ялгаа гэнэ. 

Эмэгтэйчүүд илүү гүн стресст автдаг

10 Эмэгтэйчүүд орон зайг муу мэдэрдэг

Эмэгтэйчүүд орон зайг мэдрэхдээ эрчүүдээс өөр тархины хэсгээ ашигладаг болохыг эрдэмтэд тогтоожээ. 

Эрчүүд аливаа зүйлийн орон зайг гурван хэмжээсээр төсөөлж юмсын байрлалыг тооцоолж чаддаг бол эмэгтэйчүүд орон зайг цэвэр баримжаанд тулгуурлан мэдэрдэг байна. 

Эмэгтэйчүүд орон зайг муу мэдэрдэг

11 Эмэгтэйчүүд мэдрэлийн эмгэг, удаан хугацааны стрессээс болж амархан зөнөдөг

Шинэ судалгаанаас үзэхэд удаан хугацаанд сэтгэл санааны дарамтанд байсан эмэгтэйчүүд хожим нь зөнөх эрсдэл өндөр болдог байна. 

Эмэгтэйчүүд мэдрэлийн эмгэг, удаан хугацааны стрессээс болж амархан зөнөдөг

12 Эмэгтэйчүүд илүү урт насалдаг

Эмэгтэйчүүдийн даавар эрчүүдийнхтэй харьцуулахад биеийг төрөл бүрийн сөрөг хүчин зүйлээс илүү сайн хамгаалж чаддаг учраас илүү урт наслах үндэс болдог гэнэ. 

Эмэгтэйчүүд илүү урт насалдаг

13 Эрчүүд 1 сая өнгө хардаг бол зарим эмэгтэйчүүд 100 сая өнгийг ялгаж чаддаг

Бүсгүйчүүдийн 2 хувь нь мутацид орсон нүдний торлог бүрхэвчтэй байдаг бөгөөд үүний нөлөөгөөр 100 сая гаруй өнгө ялгах чадвартай болдог аж. Ийм хүмүүсийг тетрахромати гэж нэрлэдэг байна. 

Эрчүүд 1 сая өнгө хардаг бол зарим эмэгтэйчүүд 100 сая өнгийг ялгаж чаддаг

14 Эмэгтэйчүүд өвдөлт илүү мэдэрдэг ч мөн илүү сайн тэсдэг

"Plastic and Reconstructive Surgery" сэтгүүлд хэвлэсэн нэгэн нийтлэл дээр эмэгтэйчүүд эрчүүдээс олон мэдрэлийн судалтай байдаг учраас өвдөлтөнд илүү мэдрэг байдаг хэмээн бичсэн байна. Жишээлбэл эмэгтэй хүний нүүрний арьс 34 мэдрэлийн судалтай бол эрэгтэй хүнийх дөнгөж 17-той байдаг гэжээ. Харин эм даавар буюу эстрогений тусламжтай эмэгтэйчүүд өвдөлтийг илүү сайн тэсвэрлэж чаддаг аж. 

Эмэгтэйчүүд өвдөлт илүү мэдэрдэг ч мөн илүү сайн тэсдэг

15 Эмэгтэйчүүд үнэрийг илүү сайн мэдэрдэг

Эмэгтэйчүүдийн хамар илүү олон үнэр мэдрэгчтэй байдаг гэнэ. 

Эмэгтэйчүүд үнэрийг илүү сайн мэдэрдэг

16 Эмэгтэйчүүд нүдний буланд байгаа зүйлсийг илүү сайн хардаг

Эмэгтэйчүүд захын хараа сайтай буюу нүдний булангаараа илүү сайн хардаг бол эрчүүд холын хараа буюу яг урдаа байгаа зүйлийг илүү сайн хардаг аж.

Эмэгтэйчүүд нүдний буланд байгаа зүйлсийг илүү сайн хардаг

17 Эмэгтэйчүүдийн арьс илүү мэдрэг

Энэ нь илүү эмзэг гэсэн үг биш. Харин эмэгтэйчүүд хүрч буй зүйлийнхээ деталийг илүү сайн мэдэрдэг байна. 

Эмэгтэйчүүдийн арьс илүү мэдрэг

18 Эмэгтэйчүүд илүү уян хатан

Эмэгтэйчүүд эрчүүдтай харьцуулвал яс нь богинотойн дээр булчин багатай учраас шөрмөс нь сайн сунгалттай болжээ. Тиймээс эмэгтэйчүүд эргэж харахдаа ганцхан толгойгоо эргүүлдэг бол эрчүүд бүтэн биеэ эргүүлэх нь түгээмэл.

Эмэгтэйчүүд илүү уян хатан

19 Эмэгтэйчүүдийн үс илүү нарийн ширхэгтэйн дээр удаан ургадаг

Дааврын ялгаанаас болоод эмэгтэйчүүдийн үсний ширхэг нарийхан байдаг гэнэ.

Эмэгтэйчүүдийн үс илүү нарийн ширхэгтэйн дээр удаан ургадаг

20 Эмэгтэйчүүд илүү дархлаатай

Бельгийн Гентийн их сургуулийн судлаачдын гаргасан нэгэн тайлан дээр микро рНХ гэж нэрлэгддэг генетикийн жижиг хэсгүүдийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн дархлааны тогтолцоо эрчүүдийнхээс илүү хүчирхэг болдог хэмээн дурджээ.  

Эсийн доторх микроРНХ-ийн гол үүрэг бол тодорхой генийн өгөгдлийг хасах явдал юм. Судлаачид микро РНХ нь ганцхан эмэгтэй X хромосом дээр байрладаг гэдгийг тогтоосон бөгөөд үүний тусламжтай бүсгүйчүүд дархлаанд сөргөөр нөлөөлж болох өгөгдлүүдээс хамгаалдаг гэжээ.

Эмэгтэйчүүд илүү дархлаатай

21 Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог

Эмэгтэй хүний зүрхний жин дунджаар 120 гр байдаг бол эрэгтэй хүнийх 180 гр байдаг гэнэ. Мэдээж хэрэг арай жижиг хэмжээтэй учраас цохилтын хэмнэл нь илүү хурдан байна. Дундаж эрэгтэй хүний зүрх минутанд 70-72 удаа цохилдог бол насанд хүрсэн эмэгтэйн зүрх минутанд 78-82 удаа цохилдог.

Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог

22 Эмэгтэй хүн илүү хурдан согтож, илүү хүнд шартдаг

Эмэгтэй хүний судсанд спирт задлах фермент цөөхөн байдаг учраас илүү амархан согтож, шарталтанд амархан өртдөг гэжээ. 

Эмэгтэй хүн илүү хурдан согтож, илүү хүнд шартдаг

23 Эмэгтэйчүүд илүү чалчаа байдаг

Эм даавар буюу эстроген ярианы хурдыг нэмэгдүүлдэг бол эр даавар тестостерон удаашруулдаг гэнэ. Мөн хүний ярих чадварыг хариуцдаг тархины урд хэсэг нь эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийнхээс 23 хувиар том байдаг аж. 

Эмэгтэйчүүд илүү чалчаа байдаг

24 Эмэгтэйчүүд жирэмслэх үедээ шинэ эрхтэнтэй болдог

Эмэгтэй хүн жирэмслэх үедээ эхэс хэмээх цоо шинэ эрхтэн ургуулдаг. Энэ нь эх, хүүхдийн хоорондох бодисын солилцоог зохицуулах, нярайг шаардлагагүй даавраас хамгаалах үүрэгтэй юм. Хүүхэд төрсний дараа эхэс нь мөн эхийн биенээс гадагшилдаг аж. 

Эмэгтэйчүүд жирэмслэх үедээ шинэ эрхтэнтэй болдог

25 Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга

Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө эрэгтэй хүмүүс шиг дотроо хадгалахад тэдний бие физиологид муугаар нөлөөлж, амьдралыг нь богиносгодог болохыг Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн хэдий чинээ сэтгэл хөдлөлөө нууна, төдий чинээ элдэв өвчинд өртөх магадлал ихэсдэг байна.

Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()