Дотно харилцаа үүссэний дараа хосуудад тулгардаг 3 асуудал

2021-09-22, 12:12
4,363

Хүн бүхэн хорвоо дээр нэг ирж нэг л буцдаг, тэгвэл нэг л амьдрах хугацаандаа заяаны ханьтайгаа учирч чадах болов уу гэж ихэнх хүмүүс боддог нь лавтай. Хэрэв та заяаны ханьтайгаа учирсан бол магадгүй таны өмнөх насны буян ч байж мэдэх юм. Хайр дурлал нь хүмүүний амьдралын гайхамшигтай хэсэг ч хамтдаа амьдарч буй хос болгон бие биедээ хайртай эсвэл заяаны хосууд байдаггүй!Ихэнх хүмүүс хайртай биш ч удаан хугацаанд хамтдаа байх үедээ дасаж хайрладаг байна. Гэвч хосууд дотно харилцаанд орсны дараа заавал гэрлэдэг гэж үү?

Дотно харилцаа үүссэний дараа хосуудад тулгардаг 3 асуудал

Хэрвээ бие биедээ чин сэтгэлээсээ хайртай мөн дотно харилцаанд орсон ч түүнтэйгээ гэрлэж хамтдаа амьдрах боломжгүй бол яах вэ?

1. Санамсаргүйгээр хүний нууц амраг болсон бол харилцаагаа шууд зогсоо

Шалтгаан, нөхцөл байдлаас үл харгалзан цаанаа амьдралтай хүнтэй дотно харилцаа үүсгэсэн бол тухайн харилцаагаа шууд зогсоогоорой. Учир нь хожим хойно харамсаж барахгүй хар толбо өөртөө үлдээх болно.

2. Анхны харцаар дурласан ч хоорондоо ойлголцохгүй бол салж чаддаг байх

Маш олон хүн анхны харцаар дурлах нь тийм ч зөв биш, дээр нь тогтвортой харилцаа үүсдэггүй гэж ярьдаг. Хэдий аугаа хайр дурлалын түүх анхны харцаас эхэлсэн цөөнгүй түүхүүд байдаг боловч бодит байдал дээр анхны харцаар бие биедээ дурласан хосууд нэг нэгнийгээ тийм ч сайн ойлгодоггүй байна. 

Учир нь анхны харцаар дурлахад хамгийн чухал нь нүүр царай, харагдах байдал гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байх. Анх эсвэл цөөхөн уулзсан хүнээ шууд таних, дотоод сэтгэлийн мэднэ гэдэг бараг боломжгүй зүйл. 

3. Гүн гүнзгий татагдсан хэдий ч үзэл бодлын зөрчилтэй бол салсан нь дээр

Гэрлэлт, үерхэл хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг мартаж болохгүй. Гэр бүлтэй болсноор ажил төрөл, нийгмийн харилцаа тэр ч бүү хэл идэж уух, өмсөж зүүх гээд бүгдийг төлөвлөх шаардлагатай болдог. Тиймээс л хосуудын асуудлыг харах өнцөг ойролцоо байх нь чухал байдаг байна.

Хос хоёрын хандлага үзэл бодол өөр байх нь харилцааг үргэлжид дордуулдаг, хэрэв та хамтрагчтайгаа үзэл бодлын зөрчилтэй байдаг бол яах вэ гэж үү? Мэдээж эртхэн зам замаа хөөсөн нь дээр. Төгс хайр дурлал болон гэрлэлт нь оюун санааны хувьд ч, хос хоёрын гэр бүлийн гарал үүсэл, санхүүгийн чадвар, нийгэмд эзлэх байр суурийн хувьд ч ижил ойролцоо байх нь чухал нөлөө үзүүлдэг байна.

Зөв хүнтэйгээ хамт байхад харилцаа аяндаа цэцэглэж улам үнэ цэнэтэй болохоос гадна цаанаасаа л хамт байх ёстой мэт хамтдаа байдаг байна. Үзэл бодлын зөрчилтэй бол цаг хугацаа явах тусам нэг нэгнийгээ улам тавгүй болгодог бол, ижил үзэл бодолтой хүн яг л харанхуй дундах гэрэлт цох шиг таныг гэрэлтүүлэх болно. Хэрэв та өөртэйгөө адил үзэл бодолтой байнга таныг дэмждэг хамтрагчаа олсон бол харилцаагаа нандигнаарай гэж хэлье. Хэрэв үзэл бодлын зөрчилтэй бол шийдэл нь үерхлээ зогсоох юм.

Хүний амьдрал яг л замын урсгал мэт, хэн ч сайн дураараа танд хань болж амьдрал гэх замын төгсгөл хүртэл хамт явахгүй. Хэрэв хэн нэгэн таны амьдралын хэсэг хугацааг хамтдаа өнгөрөөж танаас холдох үед зүгээр л гараа даллаад явуулж сураарай. Учир нь туулах зам урт учир тантай хамт илүү хол замд удаан хань болох хүн гарч ирнэ гэдгийг санаарай.

Эцэст нь хэлэхэд асуудалтай харилцааг дуусгавар болгох нь хамгийн зөв шийдэл юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()