"Насны зөрүү юу ч биш..." Венсан Кассель, Тина Кунаки хоёрын атаархал төрүүлэм мөчүүд

Хүйтэн царай, халуухан шинжээрээ үе үеийн бүсгүйчүүдийг татсаар ирсэн Францын алдарт жүжигчин Венсан Кассель (Vincent Cassel) 2018 оны 8-р сард өөрөөсөө 30 насаар дүү амраг, нутаг нэгт жүжигчин Тина Кунаки (Tina Kunakey)-тэйгээ хуримаа хийсэн билээ. Тэгвэл 3 жилийн дараа хос хоёр гал халуун хайр, хамтдаа өнгөрүүлсэн марташгүй мөчүүдээрээ хэвлэлийнхний анхаарлыг татаж, олны атаархлыг төрүүлсэн хэвээр байна. 

"Насны зөрүү юу ч биш..."   Венсан Кассель, Тина Кунаки хоёрын атаархал төрүүлэм мөчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

24 настай Тина, 54 настай Венсан нар хуримынхаа 3 жилийн ойг тус тусдаа тэмдэглэжээ. Харамсалтай нь тэр үед жүжигчин эр Англид "Liaison" хэмээх шинэ цувралын зураг авалтад оролцож байсан тул Ибизад буй эхнэр дээрээ очиж, цагийг хамтдаа өнгөрүүлж чадаагүй аж.

Венсан Касселийг өнөө цагийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Моника Беллуччигийн нөхөр байсан гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Арваад жилийн турш тэр хоёр дэлхийн хамгийн төгс хосууд гэгддэг байсан боловч харамсалтай нь нэг нэгэндээ үнэнч байж чадаагүйн уршгаар 2013 онд тус тусын амьдралаа хөөсөн юм. Моника, Венсан нарын том охин Дева өдгөө 17 настай бол бага нь болох Леони 11 хүрч байгаа аж.

Моникагаас салсны дараа төд удалгүй африк гаралтай франц модель Тина Кунаки жүжигчин эрийн хайрыг татжээ. Гурван жил болзсоныхоо дараа Венсан түүнд гэрлэх санал тавьсан юм.

Хэдий хуримынхаа 3 жилийн ойгоор хамтдаа байж чадаагүй ч Тина инстаграм дээрээ нөхөртэйгээ тэврэлдэж буй 10 зургаа оруулж, "Ойн мэндийг хүргэе. Үргэлж чамайгаа хайрлана" хэмээн бичжээ.

Анх Тинатай учрахдаа түүнийг өөрөөс нь олон дүү гэдгийг Венсан огт мэдээгүй болохоо дурссан байдаг. 

"Хэнд дурлахаа бид өөрсдөө сонгодоггүй шүү дээ. Тинатай анх танилцахдаа хэдэн настай болохыг нь би огт мэдээгүй. Харин мэддэг болсныхоо дараа жаахан цочирдсон нь үнэн" хэмээн Венсан ярьж байжээ.

Хамтын амьдралынхаа эхний жилдээ Тина, Венсан нар Амазони нэртэй охиноо өлгийдөн авсан юм.

Хос хоёр өмнө нь Бразилд амьдарч байсан үеэ дурсан охиноо Амазони хэмээн нэрлэжээ.

Венсаний хувьд хэдий өөр амьдралтай болсон ч Моника Беллуччитэй харилцаа сайтай, найз хэвээр үлдсэн байна. Тэрээр охиддоо аль боломжоороо цаг гаргаж, үргэлж туслахыг хичээдэг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()