Дэлхийн хамгийн шилдэг "нүд төөрөгдүүлдэг" зургууд

2021-09-16, 16:58
36,925

"Нүд үнэнч, чих худалч" гэдэг үг бий боловч заримдаа нүд ч худал хэлэх нь бий. Хүний нүд нь 576 мегапикселийн нарийвчлалтай хардаг, сая гаруй өнгийг ялгадаг гайхалтай эрхтэн мөртлөө эндүү харж, буруу тооцоолохдоо тун амархан аж. Ингээд та бүхэнд нүд, тархийг төөрөгдүүлэх зорилго бүхий зургуудыг багтаасан "Champions of Illusion" номноос шилдгүүдийг нь түүвэрлэн хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг "нүд төөрөгдүүлдэг" зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Хуурмаг адар" - Энтони Норчи

Хэсэг хугацаанд харсны дараа энэ зураг дээр 16 ширхэг дугуй байгаа нь анзаарагдана. 

"Хуурмаг адар"  - Энтони Норчи

2 "Могойнууд" - Акиёши Китаока

Бүх тойрог эргэлдэж байгаа биз. Хэрэв зөвхөн нэг тойрог дээр төвлөрч харвал тэр нь удаашрах юм уу эргэлдэхээ болино.

"Могойнууд" - Акиёши Китаока

3 "Бүтэн болдог тор" - Рёото Канаи

Зургийн гол хэсэгт жигд дөрвөлжин нүднүүд, харин хоёр талд нь замбараагүй байрласан нэмэх тэмдгүүд байгааг та харж байна. Хэрэв гол дахь дурын нэг нүд рүү 30 секундын турш ширтээд, дараа нь зургийг бүтнээр нь харвал нэмэх тэмдгүүд хоорондоо нийлж, бүтэн тор үүсгэх болно.

"Бүтэн болдог тор" - Рёото Канаи

4 "Хайрын баг" - Жианни Сарконе

Хальт харахад яах аргагүй багтай хүний царай боловч сайн харвал үнсэлцэх гэж буй хоёр хос байгаа биз. Зурган дээрх баг нь үүнийг нэг хүний царай болгож харагдуулж буй гол шалтгаан нь ажээ.

"Хайрын баг" - Жианни Сарконе

5 "Нас бол төөрөгдөл" - Виктория Скай

Гэрэл зурагчин Виктория Скай аавынхаа хөрөг зургийг авах гэтэл дээрээс нь гэрэл тусч гялбуулаад байсан учир камераа яльгүй тонгойлгох хэрэгтэй болжээ. Гэтэл тэрхүү зураг дээр аав нь жирийн үеэсээ огт өөр, илүү залуу төрхтэй гарсан байна.

"Нас бол төөрөгдөл" - Виктория Скай

6 "Эргэлдэх цацраг" - Симон Гори

Зургийн нууцыг мэдрэхийн тулд голын хар цэг дээр хараагаа төвлөрүүлээд, толгойгоо ойртуулж холдуулаарай. Удалгүй зурагт ойртох үед цацрагууд нар буруу, холдох үед цацрагууд нар зөв эргэлдэж эхлэх болно.

"Эргэлдэх цацраг" - Симон Гори

7 "Цохилж буй зүрх" - Жианни Сарконе

Зургийг хэсэг хугацаанд тогтон харвал удалгүй зүрх цохилж эхлэх болно.

"Цохилж буй зүрх" - Жианни Сарконе

8 "Сүнсний ширтэлт"

Хальтхан харахад эгч дүү хоёр бие бие рүүгээ нүднийхээ булангаар харж байгаа боловч сайн ойртуулаад харвал хоёулаа тань руу ширтэж байгаа.

"Сүнсний ширтэлт"

9 "Хуурмаг арк" - Деян Тодорович

Зураг дээрээс та 3 цилиндр хоолой харж байна уу, эсвэл 3 хотгор зам харж байна уу? Зүүн болон баруун талаас нь харахаас шалтгаалаад танд хоёр өөр харагдаж байгаа аж.

"Хуурмаг арк" - Деян Тодорович

10 "Хөвөгч од" - Жозеф Хаутман

Зурган дээрх ногоон таван хошуу яах аргагүй нар зөв эргэж байгаа биз?

"Хөвөгч од" - Жозеф Хаутман

11 "Бөмбөлөгнүүд" - Юрий Перепадия

Бөмбөлөгнүүд хонгилын төгсгөл рүү өнхөрч байгаа мэт сэтгэгдэл төрж байна уу?

"Бөмбөлөгнүүд" - Юрий Перепадия

12 Бүх бөмбөлөгнүүд ижилхэн өнгөтэй байгаа

Дээгүүрх зурааснууд нь тэдгээрийг өөр өнгөтэй мэт харагдуулж байна.

Бүх бөмбөлөгнүүд ижилхэн өнгөтэй байгаа

13 Утсаа буруу харуулж бариад, нүдээ нэг цавчаад хараарай

Утсаа буруу харуулж бариад, нүдээ нэг цавчаад хараарай

14 Зураг дээрх спираль биш, төгс тойрогнууд

Зураг дээрх спираль биш, төгс тойрогнууд

15 Мөн л утсаа эргүүлээд хараарай. Учрыг нь олов уу?

Мөн л утсаа эргүүлээд хараарай. Учрыг нь олов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()