"Интроверт" гэсэн нэр томъёог хүмүүс сөргөөр хүлээж авах нь элбэг. Учир нь энэ төрлийн хүмүүс зожиг, дуу муутай гэсэн хэвшмэл ойлголт бий. Гэтэл эсрэгээр экстроверт буюу гадагшаагаа хүмүүс илүү нийгэмд амархан хүлээн зөвшөөрөгддөг билээ.
Тэгвэл Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгийн шинжээчид интровертүүд нь бусдын сэтгэл хөдлөлийг илүү амархан мэдэрдэг болохыг туршилтаар тогтоожээ. Энэ нь тэд бусад хүмүүсийн хүсэл, зорилгыг илүү сайн мэдэрч, ойлгодог гэсэн үг юм. Тэд мөн зан авир, нүүрний хувирал, ярианд нь дүн шинжилгээ хийж бусдын үйлдлийг урьдчилан таамаглах чадвартай байдаг.
Судлаачид сайн дурын хүмүүсийн тусламжтайгара энэхүү туршилтаа эхлүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсээс тэд сайн судлагдсан сэтгэл зүйн төлөвүүд болоод тэгээрийн нийгэмд гүйцэтгэдэг үүргүүдийн тухай асуулт асуусан байна. Үүний дараа тэднээс амьдралын хэв маягийг нь асуун интроверт эсвэл экстроверт эсэхийг нь тодруулжээ. Сонирхолтой нь интроверт хүмүүс экстроверт хүмүүсээс илүү зөв хариулт өгсөн нь тогтоогджээ.
Үүний үр дүнд эрдэмтэд дотогшоо хүмүүс угаасаа сэтгэл судлаач чанартай, өөрөөр хэлбэл бусдын зан төлөвт өөрөө дүн шинжилгээ хийх хийх чадвартай байдаг гэж дүгнэжээ. Ганцаардалд өртөмтгий иргэд илүү их цагийг өөрөө өөртэйгөө өнгөрөөж, сэтгэл хөдлөлөө нарийвчлан задалж эргэцүүлэн боддог учраас тэд бусдынхад ч гэсэн дүн шинжилгээ хийж чаддаг аж. Харин нийтэч хүмүүст эргэн тойрны хүмүүсийнхээ талаар эргэцүүлэх цаг байдаггүй, тэдэнтэй харилцах завгүй байдаг юм. Гэхдээ интровертүүд тухайн хүмүүсийн нөхцөл байдал, сэтгэл санаанд нь дүн шинжилгээ хийх цаг үргэлж олддог.