200 кг жинтэй матар тэжээдэг Индонези гэр бүл "эрх" амьтандаа шинэ усан сан барьж өгнө

Дэлхий ертөнц дээр ер бусын, хачирхалтай зүйлс тоолж барамгүй олон бий. Хүн төрөлхтөн төдийгөөс өдийг хүртэл олон төрөл, зүйлийн амьтдыг гаршуулан тэжээж ирсэн учир хэр баргийн амьтныг хооллож ундлан, асарч хайрлаж байгаа хүмүүсийг аль тэр гэхэв. Гэвч та бүхний санаанд айлын "эрх матар" гэсэн ойлголт бууж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Индонезийн нэгэн гэр бүл 1997 онд нутгийн загасчнаас давстай усны матрын зулзага худалдан авч гэртээ тэжээж эхэлсэн бөгөөд өдгөө өнөөх матар 200 гаруй кг жинтэй болтлоо өссөн гэнэ. Одоо энэ айлын тэжээвэр эрх матар Индонези улс төдийгүй, дэлхий даяар алдартай болжээ.

200 кг жинтэй матар тэжээдэг Индонези гэр бүл "эрх" амьтандаа шинэ усан сан барьж өгнө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Индонези улсын Баруун Ява мужийн оршин суугч 41 настай Мухаммед Айван 1997 онд давстай усны матрын зулзагыг далайн загасчдаас ердөө 2 доллараар худалдан авчээ. Ийнхүү тэрээр нялх зулзагаа гэртээ авч хариад Кожек хэмээн нэрлэсэн байна. Түүнээс хойш Кожек матар Иваны гэрийн арын хашаанд амьдарсаар 200 кг болтлоо өсчээ.

Тэрээр Кожекийн талаар: "Би загасчдын барьж явсан жижигхэн матрыг харсан даруйдаа л авч тэжээмээр санагдсан. Тэр хэчнээн нялх ч гэлээ эхэндээ миний гарыг хүртэл хазах гэж үздэг ууртай, хурц ааштай байсан учраас хошууг нь уяж сургасан юм. Одоо бол Кожек хүмүүст эрхлэх дуртай, зөөлөн зантай болж өссөн." хэмээн хуваалцсан байлаа.

Айваны гэр бүл бага насны гурван хүүхэдтэй боловч матар хэзээ ч тэдэнд хор хөнөөл учруулж байгаагүй гэнэ. Тэр бүү хэл, гэрийн эзэн Айван Кожек матрыг огтхон ч түрэмгий биш, үргэлж тайван байдаг гэдгийг батлан тайлбарласан байв. Өдгөө Кожекийг харахыг хүссэн хүмүүс зөвхөн Индонези ч биш, дэлхийн өнцөг булан бүрээс Айваны гэрийг зорин ирэх болсон бөгөөд нэг жуулчин бүр 74 мянган ам.доллараар Кожекийг худалдаж авах саналь тавьсан ч Айван гэр бүлийн "гишүүн"-ээ зараагүй аж.

Кожек матар анх энэ гэр бүлд ирэхдээ 25-хан см урт, дунд зэргийн хэмжээтэй аквариумд багтдаг байсан бол өдгөө өөрийн гэсэн усан сантай болсон байна. Кожекийг эзэд нь шинэхэн загасаар хооллож, усанд хүртэл оруулж, сойздон угааж өгдөг гэнэ.

Энэ төрлийн матар нас бие гүйцэхээрээ 6 метр урт, нэг тонн орчим жинтэй болох боломжтой. Кожек одоо 200 гаруй кг жинтэй учир Айван түүнд зориулж тун удахгүй шинэ усан сан хийж өгөхөөр төлөвлөж байгаа тухайгаа хуваалцсан байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()