Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголчууд бидэнд газрын баялаг шар алтнаас гадна “Цагаан алт” хэмээх шавхагдашгүй баялаг хонины ноос байдаг гэдгийг таниулж, ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчилахад чиглэсэн төсөл хэрэгжиж байна.
Монголд 240,000 малчин өрх байдаг ба эдгээр өрхүүд нийт 28 сая толгой хонь эзэмшдэг ба жил бүр 30,000 тонн ноос авдаг байна. Гэтэл улсын хэмжээний ядуурлын судалгаагаар (Дэлхийн банкны Монголын ядуурлын тухай судалгаа) гурван малчин өрхийн нэг нь амжиргааны түвшин ядуу ангилалд багтдаг байна. Тэгвэл Америкийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг “LEAD” манлайлагч залуус бэлтгэх хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” зорилготой баг Шинэ Зеланд, Австралийн жишгээр Монгол малчин өрх гарын дор буй шавхагдашгүй нөөцийг алт шиг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савалснаар үнэ цэнийг нь нэмэгдүүлж өөрт болон бусад хувийн хэвшилд үнэ цэн бий болгож, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн аян өрнүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд:
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.