Дэлхий дээр нэг ч зөгийгүй болбол хүн төрөлхтний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Дэлхий ертөнц дээрх амь амьдралын үндэс эд баялаг дээр тогтдоггүй гэдгийг бүгд мэднэ. Гэвч та бидний оршин буй амьдралыг бяцхан зөгийнүүд бүхэлд нь тэтгэдэг гэж сонсож байсан нь ховор байх. Өнөө үед дэлхий дээрх зөгийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байгаа нь хүн төрөлхтнийг мөхөл рүү хөтлөх үндэс болно хэмээн анхааруулах эрдэмтдийн тоо өдрөөс өдөрт олширч байна. 

Дэлхий дээр нэг ч зөгийгүй болбол хүн төрөлхтний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

1950 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зөгийн тоо толгойн тэн хагас устсан гэх тооцоо бий. Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрт зөгий үржүүлэгчид тэдний амьдралын төлөө зогсолтгүй тэмцсээр байгаа боловч зэрлэг байгаль дахь төрөл зүйлүүд хурдацтайгаар устаж үгүй болсоор л байна. Нийт ургамлын 80-90 хувьд тоос хүртээдэг зөгийнүүд хэрэв бүхэлдээ устаж үгүй болбол өмнө байгаагүй асар өргөн хүрээний экологийн сүйрэл үүсэх болно. 

Ажилч хичээнгүй хүнийг бид зөгийтэй зүгээр ч нэг зүйрлээд байдаг хэрэг биш. Испанийн "Экоколмена ТББ"-ын мэдээлснээр барууны балны зөгий (Apis Mellifera) нь 15-аас 80,000 гишүүнтэй колонийг үүсгэж, дотроо нарийн зохион байгуулалттайгаар үүргээ хуваарилан авч сайтар боловсруулсан үйлдвэрлэлийн системийн дагуу  ажилладаг байна. Гэвч Америк болон Европын бүс нутгууд дахь эдгээр бяцхан ажилчдын 75 орчим хувь хэдийнээ устжээ. 

Эрдэмтэд зөгий устаж үгүй болоод байгаа шалтгааныг хараахан эцэслэн тогтоож чадаагүй байгаа ч пестицидийн өргөн хэрэглээ, дэлхийн дулаарал гээд нэрлэж болох олон шалтгаан бий. Зөгийнөөс гадна эрвээхий, ялаа гэх мэт бусад тоос хүртээгчид байдаг боловч тэд дэлхийн ургамлын 10-20 хувийг л тоосжуулдаг.

Манай гараг дээр хэрэв ямар ч зөгий байхгүй болчихвол хүн төрөлхтний хүнсний аюулгүй байдал бүхэлдээ эрсдэлд орно. Жимс жимсгэнэ зүгээр л бидний сайхан дурсамж болж үлдэх бөгөөд мах, сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тултлаа өсөх гэнэ. Учир нь өвс ургамал доройтсоноос үүдэн фермерүүд малын витамин, нэмэлт тэжээл худалдаж авах шаардлагатай болно. Товчоор хэлбэл, урьд өмнө байгаагүй хэмжээний дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэнэ.

Харамсалтай нь, та бидний хэн нь ч дор бүрнээ зөгийг устахаас бүрэн сэргийлж, тэднийг хамгаалж чадахгүй. Энэ бол улс гүрэн, тивийн хэмжээнд хэрэгжих учиртай асуудал болтлоо даамжирсан байна. Гэхдээ НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас хүмүүсийг цэцэрлэг, талбайдаа химийн бодис ашиглахгүй байхыг уриалжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()