Зүрхний шигдээс юунаас болж үүсдэг вэ?

Зүрхний шигдээс бол юу болсныг мэдэж амжаагүй байхад л тухайн хүнийг үхэл рүү хэдийн түлхчихдэг чимээгүй "тахал" юм. Тус өвчин нь хүний нас хүйсийг үл анзааран авч амийг нь авч оддог. Тиймээс ч та бүхэндээ энэхүү аймшигт өвчлөлөөс өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Зүрхний шигдээс юунаас болж үүсдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрхний шигдээс өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд:

- Цээж хавиар тэсэхийн аргагүй ихээр өвдөх, амьсгал давчдах
- Цээж хорсож, хоолой руу шахах мэдрэмж төрөх
- Өвчүүний ар хэсэг, зүүн мөр, хүзүү өвдөж, эрүү зуурах
- Ямарваа өвчин намдаах эм, тарианд өвдөлт намдахгүй байх зэрэг шинжүүд түгээмэл илэрдэг байна.

Зүрхний шигдээс өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд:

2 Тэсэхийн аргагүй өвдөлт

Ийнхүү өвдөж байгаа хүний бие эрхтэн хэмжээлшгүй их зовуурьт автдаг тул ихэнх тохиолдолд хамаг бие нь бадаарч мэдээ алддаг байна. Мөн өвдөлт үргэлжлэх хугацаа нь хувь хүний биеийн онцлог, өвчлөлийн хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй.

Тэсэхийн аргагүй өвдөлт

3 Юу хийх хэрэгтэй вэ?

Юун түрүүнд өвчин хүндрэхээс өмнө түргэн тусламж дуудах хэрэгтэй. Энэ үед энгэр цээжээ аль болох задгайлж, хөдөлгөөнгүй хэвтэх нь чухал. Түүнчлэн хэрвээ цээжээр хөндүүрлэн, амьсгал давхцаж эхэлвэл зүрхний шигдээс байх магадлалтай тул яаралтай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авах шаардлагатай.

Юу хийх хэрэгтэй вэ?

4 Амьдрах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй

Зүрхний шигдээс өвчин нь өчигдөр тусаад өнөөдөр илэрдэг өвчин биш. Маш урт удаан хугацаанд даамжирсаар, эцсийн шатандаа шигдээс болдог юм. Тиймээс аль болох уурлаж бухимдахаа багасгаж, стресс ихтэй ажил аль болох хийхгүй байхыг анхаараарай. Мөн урьдаас таамаглаж, эмчийн жоргүйгээр дур мэдэн зүрхний эм ууж болохгүй. Түүнчлэн муу зуршлаа аль болох хаяхыг зөвлөе.

Амьдрах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй

5 Зүрхний шигдээс юунаас болж үүсдэг вэ?

- Амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэг.
- Тамхи татдаг
- Хөдөлгөөний хомсдолтой
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг
- Илүүдэл жин, таргалалт ихтэй. 
- Чихрийн шижин өвчтэй,
- Удамшлын буюу хамаатан саданд тус өвчнөөр өвдсөн хүн байгаа бол тус өвчнөөр түгээмэл өвчилдаг ажээ.

Зүрхний шигдээс юунаас болж үүсдэг вэ?

6 Таны анхааралд

Хамгийн гол нь тус өвчлөлийн эхний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та юун түрүүнд маш тайван байх хэрэгтэй. Хөдөлж, зүрхэнд  ямар нэгэн ачаалал  ирэхэд зүрхний булчин тэрхүү ачаалад тохирсон хэмжээгээр цусыг бусад эртхэн рүү шахах шаардлагатай болдог байна. Тиймээс зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж, шигдээс үүссэн үед илүү ачаалал өгснөөр байдлыг улам л дордуулах болно.

Таны анхааралд

7 Хүчилтөрөгч хамгаас чухал

Ер нь цэвэр агаар гэдэг ямар ч өвчлөлийн үед хэрэгтэй. Тиймээс та өөрийгөө ямарваа өвчнөөс сэргийлэхийн тулд юун түрүүнд агаар салхинд хангалттай гарч, аль болох гүн гүнзгий амьсгалж байх нь чухал юм. Ингэснээр  та аливаа өвчлөлөөс өөрийгөө сэргийлэх хамгийн эхний алхмаа хийнэ гэсэн үг юм.

Хүчилтөрөгч хамгаас чухал

8 Маргааш үхэх мэт амьдар

Нэгэн судалгаагаар өдөр бүр инээмсэглэдэг, эхнэр/нөхөртөө хайртай гэдгээ үргэлж ирэлхийлдэг, өдөр бүрийг амьдралын сүүлийн өдөр мэт аз жаргалтай өнгөрүүлдэг хүмүүс тус өвдөх нь харьцангүй бага байдаг нь нотлогдсан байна. Тиймээс маргаашийн гэрэл гэгээт амьдралын төлөө өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлээрэй.

Маргааш үхэх мэт амьдар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()