Онгоцонд суух айдсыг дарах 12 арга

Зуны амралтаа тааруулан, гадны улс орнуудаар аялах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Харин цаг зав, мөнгө, хүсэл эрмэлзлэл нь байлаа ч, онгоцонд суух айдсаас болж, одоог хүртэл онгоцонд сууж чаддаггүй хүмүүс ч гэж цөөнгүй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ онгоцонд суух айдсыг дарах үр дүнтэй аргуудыг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Онгоцонд суух айдсыг дарах 12 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Интернэтээс хайж үзэх

Онгоцонд суухаас айдаг ихэнх хүмүүс мэдлэг, мэдээлэл муутайгаас болж, өөрсдийгөө зовоож, сэтгэлээ чилээдэг байна. Нэг ёсондоо онгоц хэрхэн нисдэг, үүний гол хөдөлгөгч хүч нь юу болохыг мэдэхгүй тул, өөрсдийгөө айлгаж, эргэлзээ төрүүлдэг аж. Тиймээс интернэтээс мэдээлэл хайж олон, өөрийн эргэлзээг үгүй хийх хэрэгтэй юм.

  • Та интернэтээс уншиж судалснаар, зам дээр явах машин, агаарт нисэх онгоц ямар ч ялгаагүй болохыг олж мэдэх болно.
  • Мөн агаарын урсгал нь чухам ямар нөлөө үзүүлдэг болохыг хайж үзэн, өөрийн айдсаа дараарай. 

Интернэтээс хайж үзэх

2 Тоо баримтыг хар

Та айдсаа дарахын тулд тоо баримтыг судлах хэрэгтэй. Онгоцны осол маш бага гардаг бөгөөд онгоцоор нисч яваа 30 сая хүний 1 нь амиа алддаг гэх судалга бий. Харин онгоцны осолд орж амиа алдахыг өөр бусад нөхцөл байдлуудтай харьцуулж хараарай.

  • Жишээлбэл, хоолны хорлогонд орж нас барах нь онгоцны ослоор амиа алдахаас харьцангуй олон байдаг.
  • Хамгийн аюултай тээврийн хэрэгсэл бол машин. Онгоц нь машинаас 6000 дахин аюулгүй юм.
  • Яг одоогийн байдлаар агаарт 13,000 гаруй онгоц нисч яваа бол, үүнд дор хаяж нэг нисэхээс айдаг хүн байгаа. Харин тэрхүү айдас нь ердөө хэдхэн цагийн дараа онгоц амжилттай газардсанаар алга болно гэдгийг санах хэрэгтэй. 

Тоо баримтыг хар

3 Өөрийгөө бэлдэх

Бид хэт мэдрэмтгий байдлаас болж, онгоцонд суумагцаа сандарч, биеэ хянаж чадахаа больдог. Онгоцны хөдөлгөөн бүрийг биеэр мэдэрч, үүнээсээ айж, тайван сууж чадахгүй болдог байна. Гэхдээ та энэ нь ямар ч аюулгүй, байдаг л зүйл болохыг ойлгох хэрэгтэй.

  • Хурдтай үед газардах нь тийм ч аюултай биш. Үүнд та санаа зовох шаардлагагүй бөгөөд нисгэгч бүхнийг тооцоолсон байх болно.
  • Онгоцны далавч нааш цааш, дээш доош болох нь мөн л айгаад байх биш юм.

Өөрийгөө бэлдэх

4 Нисэх буудал хэрхэн ажилладаг болохыг мэдэж авах

Та нисэх онгоцны буудалд очиж, тэнд хичнээн хүмүүс таныг аюулгүй, тав тухтай нисгэх гэж хичээн ажиллаж байгааг хараад, сэтгэл тань тайтгарч, айдас тань сарнин алга болох аж. 

  • 5 жил тутамд нисэх онгоцыг засч, шинэчилдэг.
  • Нислэгийн өмнө онгоцны төхөөрөмжүүдийг шалгаж, аюулгүй эсэхийг тогтоодог.
  • 3 сар тутамд онгоцыг бүтэн шинжилгээнд оруулж, шалгадаг. 

Нисэх буудал хэрхэн ажилладаг болохыг мэдэж авах

5 Илүү олон нис

Айдастайгаа нүүр тулж байж, л үүнийг даван туулж чадна хэмээдэг. Тиймээс би онгоцонд суухаас айдаг гэж, татгалзахын оронд харин ч ойр ойрхон суух хэрэгтэй бөгөөд ингэснээр та тухайн нөхцөл байдалд дасч, айхаа болих болно. 

Илүү олон нис

6 Төсөөллийн ертөнцөд нисэх

Судалгаанаас үзэхэд, онгоцоор нисэхээс айдаг хүмүүс виртуал ертөнцөөр аялж, өөрсдийгөө нисч байна хэмээн төсөөлвөл, айдсаа дарж чаддаг байна. Тиймээс та ч бас энэхүү аргыг туршаад үзээрэй. 

Төсөөллийн ертөнцөд нисэх

7 Муу мэдээнээс хол байх

Та онгоцны осол, сүйрсэн гэх муу мэдээнүүдийг болж өгвөл уншихгүй байж, сэтгэл санаагаа тавгүйтүүлэхээс сэргийлээрэй. Эс бөгөөс айдас улам бүр нэмэгдэж, хэцүүхэн байдал үүсэх болно. 

Муу мэдээнээс хол байх

8 Тайван амсьгал

Та онгоцонд суусан тохиолдолд, сандарч, тухгүй байдалд орохгүйн тулд тайван амьсгалж байх хэрэгтэй.

  • 4 секундын турш амьсгал авна
  • 4 секунд амьсгалаа барина
  • 4 секунд амьсгалаа гаргана

Энэхүү амьсгалын техникийг ашиглаж, онгоцонд нисч явахдаа аль болох тайван тухтай байж чадна. 

Тайван амсьгал

9 Таныг амь насыг хариуцаж яваа туршлагатай хүмүүс бий

Зарим хүмүүс онгоцыг туршлага муутай нисгэгч жолооддог тул, ямар нэгэн гэмтэл саатал гарвал тэр дороо л амь нас эрсдэлд орно хэмээн айж, онгоцонд суухаас татгалздаг. Харин үнэн хэрэгтээ онгоцны нисгэгч нар ямар ч тохиолдолд хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхаар бэлтгэгдсэн байдаг бөгөөд олон цагийн бэлтгэл сургуулилт хийсэн мэргэжлийн хүмүүс байдаг билээ. 

Таныг амь насыг хариуцаж яваа туршлагатай хүмүүс бий

10 Өөрийгөө сатааруулах

Та онгоцонд айж, сандарч суухын оронд өөр зүйлс хийж, өөрийгөө сатаарулах хэрэгтэй юм.

  • Ном уншиж
  • Хоол идэж
  • Утсаараа тоглож
  • Тоо бодож гэхчлэн төрөл бүрийн зүйлсийг хийж болно. 

Өөрийгөө сатааруулах

11 Төсөөлөн бодох

Яг одоо онгоцонд суугаад зорьж яваа газраа төсөөлж, тэнд очоод юу хийх тухайгаа бодоорой. Мөн онгоцонд сууж яваа биш өөрийнхөө мөрөөдлийн ертөнцөд байна гэж төсөөлөх хэрэгтэй. 

Төсөөлөн бодох

12 Айдсаа давж гарах

Айдсаа давж гарахын тулд бугуйндаа резин зүүх хэрэгтэй. Энэ нь таны сандралыг дарж, тайван байхад туслах болно.

Айдсаа давж гарах

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()