Мөнгөн дэвсгэртийг урлагийн бүтээл болгон хувиргадаг хосгүй авьяастай Испани уран бүтээлч

Мөнгө гэдэг дан ганц хүний хэрэгцээг хангаж бараа, бүтээгдэхүүн худалдан авах зориулалттайгаас гадна уран бүтээлч хүмүүсийн авьяас билгээ үзүүлэх орон зай болдог гэж хэн санах билээ. Алгын чинээ жижигхэн цаасан дээр алдарт зураачдын уран зургийг нарийвчлан буулгадаг Мари Ролдан (Mari Roldán) хэмээх Испани уран бүтээлч инстаграм сүлжээнд багагүй алдартай. Тэрээр зөвхөн бийр ашиглан хүчин төгөлдөр еврогийн дэвсгэртийг улам бүр үнэ цэнтэй болгох "гайхамшиг"-ийг урладаг байна. 

Мөнгөн дэвсгэртийг урлагийн бүтээл болгон хувиргадаг хосгүй авьяастай Испани уран бүтээлч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мари Ролдан "mariroldan_" хэрэглэгчийн нэрээр инстаграм сүлжээнд бүтээлүүдээ дэлхий нийтэд хуваалцдаг бөгөөд хэдийнээ 40 мянга орчим дагагчтай болоод амжсан байна. Тэрээр еврогийн 10-т, 20-т, 50-тын дэвсгэрт дээр сонгодог урлагийн суут бүтээлүүдийн "жижигрүүлсэн" хувилбарыг тун чадварлаг бүтээдэг гэдгээрээ олонд танигджээ.

Венера мэндэлсэн нь, Сандро Боттичели.

Түүний бүтээлүүдийн гайхамшгийг мэдэрсэн уран зураг сонирхогчид зургуудаас нь худалдан авах хүсэлт тавьж, зарим тохиолдолд хорвоо дээрх цор ганц бүтээл эзэмшихийн тулд захиалгаар зуруулах нь ч бий гэнэ.

Хашхираан, Эдвард Мунк.

Харин мянга мянган интернэт хэрэглэгчдийн дунд Мари Ролданыг мөнгөн дэвсгэрт дээр зураг зурахыг зохисгүй үйлдэл хэмээн үзэж, шүүмжлэх хүмүүс гардаг аж. 

Цаг хугацааны оршихуй, Сальвадор Дали.

Гэвч Мари Ролдан дан ганц мөнгөн дэвсгэрт дээр бус, өөр янз бүрийн материал дээр сонгодог уран зураг, орчин цагийн одод, тэр бүү хэл кино дэлгэцийн дүрүүдийг хүртэл буулгадаг байна. 

Лана Дел Рей

Танд түүний бүтээлүүд ямар санагдаж байна вэ?

Танд түүний бүтээлүүд ямар санагдаж байна вэ?

Хүний үр, Рене Магритт.

Амрагууд, Рене Магритт.

Эх үр хоёр, Густав Климт

Мари Ролданы бусад бүтээлүүдээс:

Мари Ролданы бусад бүтээлүүдээс:

Оддын дайн

Симпсоны гэр бүл

Далайн эрэг дээрх бүсгүйчүүд, Пабло Пикассо.

"Call me by your name" кино

Үнсэлт, Густав Климт.

Одод түгсэн шөнө, Ван Гог.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()