Турсны дараах суларсан арьсыг хэрхэн чангалах вэ?

Бүсгүйчүүдийн хувьд турна гэдэг тун ч хэцүү асуудлуудын нэг байдаг. Харин хамаг хөлс хүчээ урсган байж турсны дараа, арьс суларч, унжих нь төвөгтэй байдал үүсгэж, толгойны өвчин болдог билээ. Тэгвэл бид та бүхэндээ турсны дараах суларсан арьсыг гэрийн нөхцөлд чангалах үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Турсны дараах суларсан арьсыг хэрхэн чангалах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Чийгшүүлэх тос түрхэх

Зуун наст, А болон Е витамины орц найрлагатай тосыг сонгон хэрэглэж, түрхээрэй. Энэ нь таны арьсыг зөөлөн торгомсог болгохоос гадна тодорхой хэмжээнд чангалах болно. 

2. Нарнаас болгоомжил

Наранд биеэ шарж, хэт удаан зогсохоос татгалзаарай. Нарны хурц туяа, хорт цацраг нь арьсыг түлж гэмтээнэ. 

3. Далайн давстай скраб хэрэглэх

Та далайн давс болон эрдэст усыг хольж, скраб болгон ашиглаарай. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг чангалдаг.

4. Арьс чангалах үйлчилгээтэй тос түрхэх

Суларч унжсан арьсыг чангалах үйлчилгээтэй тосыг худалдан авч, хэрэглээрэй.

5. Иллэг хийх

Та байгалийн гаралтай тосоор биендээ иллэг хийж, цусны эргэлтээ сайжруулаарай. Энэ нь давхар арьсыг чангалж, зөөлрүүлэх болно. 

6. Халуун уураар эмчлэх

Саунд сууж, халуун уураар биеэ эмчилж, чангалж болох юм. 

7. Их хэмжээний ус уух 

Өдөрт 8 аяга ус ууж, арьсныхаа уян хатан байдлыг идэвхжүүлээрэй. Энэ нь арьсаа чангалахад ихээхэн тус хүргэх болно. 

8. Йогоор хичээллэх

Йогоор хичээллэх нь стресс бухимдлыг тайлж, таны биеийг илүү уян хатан, арьсыг чанга болгох аж.

9. Боловсруулаагүй хоол хүнс хэрэглэх

Жимс, хүнсний ногоо, сүши зэрэг чанаж болгох шаардлагагүй хоол хүнсийг хэрэглэж, витамин, шим тэжээлийг биедээ хуримтлуулаарай.

10. Хоолны дэглэм барихдаа анхаарах

Та хоол дэглэм баримтлахдаа, уураг, шим тэжээлийг тогтмол авч байхаа мартаж болохгүй. Аль болох уургаар баялаг хоол хүнсийг сонгож идэх хэрэгтэй.

11. Гимнастик хийх

Гимнастик хийх нь таны булчинг ажиллуулж, арьсыг давхар чангалдаг. 

12. Өдөр 5 удаа жимс болон ногоо идэх

Та өдөрт 5 болон түүнээс дээш удаа төрөл бүрийн жимс болон ногоог идээрэй. Усны агууламж өндөртэй эдгээр хүнс нь арьсыг шинээр нөхөн төлжүүлдэг байна.

13. Хэт хүчтэй үйлчилгээтэй савангаас татгалз

Хүчтэй үйлчилгээтэй, хуурай төрлийн саванд их хэмжээний сульфат агуулдаг. Харин сульфат нь арьсыг хуурайшуулж, гэмтээдэг аж. 

14. Наранд түлэгдэхээс сэргийлэх

Та наранд арьсаа түлэхээс ямагт сэргийлэх хэрэгтэй. Тогтмол нарны тос түрхэж байхаа мартуузай.

15. Дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, гүйх нь арьсыг чангалахад хамгийн их тус хүргэх аж. Энэ нь таны биеийг бүхэлд нь чанга, гоолиг болгох бөгөөд дур булаам харагдуулна. 

16. Хлороос болгоомжил

Усан сангийн ус нь хлортой байдаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулж, гэмтээх аюултай. Тиймээс усан санд орсны дараа заавал шүршүүрт орж байгаарай.

17. Касторын тос болон лаванда цэцгийн тосыг ашиглах

Та касторын тосыг, лаванда цэцэг болон нимбэгний тостой хольж, арьсаа тослоорой. Таны арьсыг зөөлрүүлж, чангална.

18. Бүйлсний тос (almond oil)

Бүйлсний тосоор арьсандаа иллэг хийснээр, таны арьсыг илүү чанга, зөөлөн болгох аж. 

19. Суниах

Гар дээр суниах нь гэдэсний сул арьсыг чангалах шалгарсан арга юм. Та өдөр бүр суниаж, хэвшээрэй.

20. Хүйтэн шүршүүрт орох

Таны суларч, унжсан арьсыг чангалах бас нэгэн арга бол хүйтэн шүршүүрт орох юм. Өглөө бүр хүйтэн шүршүүрт орсноор арьс чангарах болно. 

Бүсгүй та эдгээр аргыг хэрэглэж, суларч, унжсан арьсаа чангалаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()