Эх орноосоо дүрвэн онгоцноос зүүгдсэн Афган залуус өндрөөс унаж амиа алджээ ( + Бичлэг)

Олон жил дамнан үргэлжилсэн дайны үймээн, айдас хүйдэст автсан Афганистаны энгийн иргэд төрөлх эх орноо орхин ямар ч аргаар хамаагүй дүрвэн тэмцэхдээ хүрч, цаг үеийн байдал туйлдаа хүрснийг батлах явдал 2021 оны 8-р сарын 16-ны даваа гарагт болж өнгөрчээ. Афганистаны нийслэл Кабулаас хөөрөхөөр бэлтгэж байсан Америкийн нисэх хүчний онгоцонд суухаар тэмцэлдэх мянга мянган иргэн дайрснаас болж олон хүн бэртэж гэмтсэн аж. Үүнээс гадна нисэх онгоцонд зүүгдэж хөөрсөн хоёр эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан байна.

Эх орноосоо дүрвэн онгоцноос зүүгдсэн Афган залуус өндрөөс унаж амиа алджээ ( + Бичлэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2021 оны 8-р сарын 16-ны даваа гарагт Афганистаны нийслэл Кабулаас АНУ-ын ЭСЯ-аас армийн US CH-47 Chinook нисдэг тэрэгнүүдээр Кабул дахь америк иргэдийг Хамид Карзай олон улсын нисэх буудал руу зөөхөөр төлөвлөж байсан аж. Энэ өдөр нисэх онгоцны буудал дээр үүрийн гэгээ орохоос эхлээд Афган иргэд асар олноор цугларч эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд АНУ-ын цэргүүд үймээнийг барьж дийлэхгүй болсон байна. 

Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаа албан бус тооцоогоор Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудалд 8-р сарын 16-ны өдөр хамгийн багадаа 20 мянга орчим Афган иргэн цугларсан гэх тооцоо гарсан байв. Нисэх онгоцны буудлыг хамгаалж байсан АНУ-ын цэргүүд үймээнийг зогсоохын тулд гал нээхэд олон хүн шархдаж, таван хүн амиа алджээ.

Онгоц газраас хөндийрөхөөр нислэгийн зурвас дээгүүр хурдаа авах үед ч онгоцонд багтаж чадаагүй Афган иргэд хөлгийг даган гүйсээр байсан дүрс бичлэг дэлхийн томоохон хэвлэлүүдээр тарсан юм. Нисэх буудлаас хөөрч буй онгоц энгийн үед 150 хүртэлх хүн тээвэрлэдэг боловч онгоцонд сууж чадсан 500 орчим Афган дүрвэгчийг авч ниссэн байна.

Америкийн нисэх хүчний ачааны зориулалттай С-17  онгоц дүрвэгчдээр дүүрсэн байсан ч ахин мянга мянган Афган иргэн багтахын тулд дайрсаар байжээ. Онгоцны гадна зүүгдэж агаарт хөөрсөн гурван хүн өндрөөс унаж амиа алдсан аймшигтай явдал сая сая хүнийг эмзэглүүлсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()