Мишель Обамагийн залууст хандан хэлсэн сургамжит үгс!

Мишел Обамагийн бичсэн "Becoming" хэмээх ном нь АНУ-д шилдэг борлуулалттай номоор албан ёсоор нэрлэгдээд байгаа билээ. Уг номонд, гэр бүлийн хамт Чикагод өнгөрүүлсэн бага наснаас нь эхлээд Цагаан Ордны тэргүүн хатагтай хүртэлх түүний туулсан амьдралын талаар өгүүлэх аж. Тэрээр, өөрийн гунигтай болоод аз жаргалтай дурсамж, түүний айдас эргэлзээ, туулах болсон гай зовлон, саад бэрхшээлийг үл хайхран түүнийг зоригтой, амжилттай байхад хүргэсэн шийдвэрүүдийн талаар хуваалцсан байна.

Мишель Обамагийн залууст хандан хэлсэн сургамжит үгс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд энэхүү хүчирхэг хатагтайн "Becoming" номондоо хуваалцсан түүний баримталдаг зарчим, дүрэм журмаас уншигчдадаа хүргэж байна. Эдгээр дүрмийг хэрэгжүүлэхэд бидэнд энгийн мэт санагдах ч, бидний амьдралыг сайнаар өөрчлөхөд хангалттай хүчийг өгөх юм.

 

1 Алдаагаа боломж болгон ашигла

2016 онд Мишель Обама охидын боловсролын тухай нэгэн олон улсын хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэрээр илтгэлдээ, эмэгтэй сурагчдыг бие биедээ тусалж, алдаа гаргахаас бүү ай хэмээн зоригжуулж байв. Мишель тэдэнд, “Амьдралдаа амжилт гаргах, суралцах ганц л зам бол алдах. Энэ нь харин алдаа биш, энэ бол алдсаныхаа дараа чиний хийх гол зүйл. Чи болих уу? Бууж өгөх үү? Эсвэл чамд бусад хүмүүс тус болохыг зөвшөөрөх үү?” гэж хэлсэн юм.

Энэхүү санаа нь түүний номон дээр ч өгүүлдэг бөгөөд Тэргүүн хатагтай асан Мишель айдас мэдрэгдмэгц түүнийг даван туулах нь хэр чухал талаар онцолсон байдаг. “Алдаа бол бодит үр дүн гарахаас өмнөх мэдрэмж. Энэ нь өөртөө эргэлзэх эргэлзээг өөгшүүлж байдаг эмзэг байдал бөгөөд айдсаар дамжин илүү хурцаар илэрдэг” хэмээн өгүүлжээ.

Алдаагаа боломж болгон ашигла

2 Өөрт тулгарсан сорилтоо сул тал гэж бүү хар

Мишель Обама бол аливаа сорилт бэрхшээлийг даван туулах аргаа маш сайн мэддэг эмэгтэй юм. Түүний дээрх номонд, “Би голдуу цагаан оюутнуудын суралцдаг коллежийн ажилчин ангийн хүсэл тэмүүлэлтэй хар оюутан байсан. Би сургуульдаа ганцаархнаа Африк-Америк гаралтай эмэгтэй оюутан байсан” хэмээн бичжээ. Принстон их сургуулийн зөвлөх Мишелээс ямар ч асуулт асуулгүйгээр, түүнийг хэн гэдгийг мэдэхийг ч хүсэлгүйгээр түүнд, “Принстон сургуулийн бүтээгдэхүүн гэдэгт эргэлзэж байна” хэмээн хэлсэн байдаг.

Бэрхшээл сорилт энэ хүчирхэг эмэгтэйг мөхөөж, түүнийг өвдөг дээрээ сөхрүүлсэнгүй. “Өөрт тулгарч буй бэрхшээлээ сул тал гэж бүү хар. Харин түүний оронд, чиний өмнө байгаа сорилт бүр чиний хамгийн том давуу тал болох болно гэдгийг ойлгох нь чухал. Энэ зүйл ч надад тохиолдсон учраас би үүнийг мэдэж байна” гэж Мишель онцолж байсан юм.

Өөрт тулгарсан сорилтоо сул тал гэж бүү хар

3 Өөрийн үнэ цэнээ мэдэрч, хэн гэдэгтээ бүү уучлалт гуй

Бидний дансан дахь мөнгөний хэмжээ, нийгмийн гарал үндэс, арьсны өнгө, биеийн онцлогоос хамааран бид бие биесээ тодорхойлдог дэлхийд амьдарч байгаа нь гунигтай. Бидний ихэнх нь өөрсдийн тухай шүүмжлэлийг одоо эсвэл хэзээ нэгэн цагт хэлж байдаг. Хатагтай Обамагийн энэ талаар, “Энэ бүгд чиний тухай биш, энэ зүйлийг ярьж, бичиж байгаа тэр л хүний тухай байдаг”. 

“Олон нийтийн амьдралд дур муутайхан хөл тавьсан цагаас хойш, дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэгдэх боловч нөгөө талаар “ууртай хар эмэгтэй” гэж доромжлуулж ч байсан удаа бий. Би энэ бүх зүйлийн талаар миний тухай асуултыг агуулж байдаг интернет гэх зүйлээс бүгдийг хардаг. АНУ-ын Конгрессод суудалтай нэгэн эрхэм миний өгзөгний талаар шараа болгож байсан удаа ч бий. Би гомдсон. Цухалдсан. Гэхдээ ихэнхдээ, энэ шуугианыг дарагдтал инээх ёстой байлаа”.

Өөрийн үнэ цэнээ мэдэрч, хэн гэдэгтээ бүү уучлалт гуй

4 Өөрийгөө тэргүүнд тавихад суралц

Охин, эгч дүү, дараа нь эхнэр, ээж болсон ямар ч эмэгтэй өөрийгөө жагсаалтын хамгийн сүүлд тавьж байдаг. Мишелийн хувьд ч, гэрлэлтийн тодорхой шатанд нөхрийнхөө амьдралд гүнзгий орон өөрийн аз жаргалыг хайхрахаа больсон тухай ярьсан байдаг. “Барак Обамагийн төлөвлөгөөт хуваарийн дагуу түүний ажлыг зохицуулахын тулд өөртөө тогтмол дасгалын цаг гаргах ч завгүй байсан. Гэртээ оройн хоол идэх, оройн хоолон дээр түүний байх байхгүй үе, хөгжилтэй байхгүй байх гээд маш олон үед зориг мохох зүйл илэрч байсан” гэж тэрээр ярьсан байдаг.

Тэрээр өөрийн аз жаргалаа ухаарах үед энэ бүх зүйлийг өөрчилж чаджээ. Мишель түүний охид болон өөрийн тав тух юун дээр төвлөрч байгааг эцэст нь нэг ухаарсан байна. Барак ажилтай завгүй, түүнд болон охидод цаг гаргах боломжгүйг ухааран, түүнийг хүлээхийн оронд өөрөө охидоо хүмүүжүүлж, амьдралыг амтлах ёстойг ойлгосон байна. 

"Эр хүн гэрт орж ирмэгц амьдрал эхэлдэг мэт тэр бодлыг би охиддоо суулгахыг хүсээгүй. Бид аавыгаа гэртээ ирж хоолоо идэхийг хүлээдэггүй" гэж Мишэль өгүүлсэн юм. 

Өөрийгөө тэргүүнд тавихад суралц

5 Шинэ зорилго тавьж, хожлоо тоол

Түүний дурдатгалд бичсэнээр, тэрээр өөрийн амьдралын өөр өөр цаг үеүдэд ч зорилго тавьж байв. Энэ нь сургуулийн танхимаас эхлээд, Баракийн ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа дуусгавар болох хүртэл маш өргөн хүрээ, цаг хугацааг хамрах юм. Мишель үргэлж гайхалтай амжилтад хүрэгч байсан ба “Би хангалттай сайн гэж үү” хэмээн үргэлж өөрөөсөө асууж өөрийгөө хурцалж байв. 

“Миний хийх ёстой зүйлийн жагсаалт үргэлж тархинд байдаг байсан. Би зорилгоо тодорхойлж, үр дүнг нь шинжлэн, хожлоо тоолж байв. Надад давж гарах ёстой сорилт таарвал даваад гарахад бэлэн байна” хэмээн номондоо бичжээ.

Шинэ зорилго тавьж, хожлоо тоол

6 Амьдралаа төлөвлөн, болж буй зүйлст хариуцлагатай бай

Төлөвлөх гэдэг хамгийн чухал зүйл. Мишель гэр бүлээсээ сурч авсан үнэн. “Би өсөж том болсныхоо дараа гэртээ бүх зүйлийг эхлүүлдэг байлаа. Ажилчин ангийн нийгэмд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн дунд өсөж торниход төлөвлөлт, анхаарал болгоомж маш чухал болохыг би олж мэдсэн.

Энэ нь магадгүй тогтвортой амьдрал болон ядуурал хоёрын ялгааг харуулж болох юм. Энэ зааг үргэлжид нарийн байж ирсэн. Төлбөрөө хийгээгүй орхисноос цахилгаанаа таслуулж, даалгавраа хийгээгүй нэг нь таныг ардаа үлдээн, коллежоос гарч ч мэдэх юм.

Амьдралаа төлөвлөн, болж буй зүйлст хариуцлагатай бай

7 Хэцүү цаг үед ч хөгжилтэй бай

Хатагтай Обамагийн хувьд амьдрал хэцүү болох үед урам зоригтой байх нь хэр чухал талаар мэддэг юм. Инээд хөөр бэрхшээл саадыг даван туулах хүчийг өгч, чамайг хөгжөөж чадна. АНУ-ын эдийн засаг хүндхэн байх үеүдэд, тэрээр хүмүүсийг багахан ч болов хөгжөөх аргуудыг олж байв. Баракийн дор ажилладаг хүмүүс хэт үрэлгэн мэд харагддаг ч гэлээ Мишель Цагаан ордонд цэргийн гэр бүл, орон нутгийн хүүхдүүдийг урьж Халловины үдэшлэг зохион байгуулж байв.

Мишель "Becoming" номондоо, “Хүнд үе тулгарах үед инээх нь энгийн зүйл гэдгийг би туршлагаараа мэдэж байсан. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө, тэднийг хөгжилтэй байлгах зүйлсийг чи олох л хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Хэцүү цаг үед ч хөгжилтэй бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()