Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин

Хүмүүсийн интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэхийн хэрээр мэдээ мэдээллүүдэд итгэхэд бэрх болсон гэдэг аргагүй үнэн. Гэвч үнэхээр бодит гэж итгэхийн аргагүй гайхалтай зүйлс амьдралд байж болдог гэдгийг мартаж болохгүй. Израилын Тел-Авив-Яфо буюу Тел-Авив хотоос гаралтай Миа Афлало (Mia Aflalo) хэмээх бяцхан охин үлгэрийн гүнж мэт гялалзсан урт үсээрээ интернэт хэрэглэгчдийг хэлэх үггүй болтол нь гайхшруулжээ. Түүний зургуудаас харсан хүмүүс Миа Афлало охиныг бяцхан Рапунзел гүнж хэмээн өхөөрддөг байна. 

Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цахим ертөнцөд Миа Афлалогийн талаарх мэдээлэл хомс байдаг хэдий ч түүний инстаграм хуудас 45 мянга гаруй дагагчтай. Миа Тель-Авивт амьдардаг бөгөөд Израилийн алдарт үсчин Сага Дахаригаар үсээ засуулдаг байна.

Өөрөөр хэлбэл, охины энэхүү хараа булаам дүр төрхийг бүрдүүлэх ажлыг  Сага Дахари хэмээх уг артист хариуцдаг бололтой. Дахари өөрийн хуудсандаа охины зургийг нийтэлсэн цагаас эхлэн Миа олон сая хүнд танигдаж эхэлсэн бөгөөд загвар, гоо сайхны холбогдолтой сэтгүүл, брэндүүд түүнтэй хамтарч ажиллах саналаар дарах болжээ.

Охины зургуудыг харсан мянга мянган хүмүүс Миагийн үсийг төрөлхийн ийм гэдэгт итгэж яадан гайхдаг боловч Сага Дахари Миагийн үсийг шампунийн сурталчилгааны дүр мэт торгомсог гэдгийг батлан тайлбарлажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()