Одууд богино хугацаанд хэрхэн жингээ хасдаг вэ?

Олны танил хүмүүсийг энгийн бидэнтэй харьцуулахад тэс өөр юм. Бид хэдийгээр турж галбиржин, үзэсгэлэнтэй харагдахыг хүсэх ч тавьсан зорилгодоо тууштай байж чадалгүй дундаас нь орхих, хойшлуулах тохиолдлууд цөөнгүй гардаг. Харин олны танил хүмүүсийн хувьд, мэргэжлийн онцлогоосоо хамаараад ч тэр үү асар богино хугацаанд их хэмжээний жин хасахын тулд уйгагүй хичээж, хөдөлмөрлөдөг билээ. Иймд бид та бүхэндээ алдартай жүжигчдийн дүрдээ орохын тулд хэрхэн богино хугацаанд жингээ хассан тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдлээ. 

Одууд богино хугацаанд хэрхэн жингээ хасдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Натали Портман (Natalie Portman)

Ямар ч илүүдэл жингүй балетчины дүрд тоглохын тулд тэрээр 40 орчим кг жин хасах хэрэгтэй болсон байна. Хамгийн чухал нь түүний өдөр тутам баримталдаг хоолны дэглэм нь, гол дүрээ гаргахын тулд баримтлах ёстой болсон хоолны дэглэмээс ялгаагүй байсан бөгөөд усан үзэм, лууван, самар идэх шаардлагатай болсон аж. Алдарт жүжигчин Натали Потрман хичээл зүтгэлийнхээ хариуд “Оскар”-ын шагналыг өөрийн болгож чадсан билээ.

Натали Портман (Natalie Portman)

2 Бейонсе (Beyonce)

Алдартай дуучин бүсгүй маань “Dreamgirls” киноны зураг авалтанд оролцохын тулд 7 кг жин хасах шаардлагатай болсон байна. Үүний тулд тэрээр хоёр долоо хоногийн хугацаанд зөвхөн нимбэг, перецтэй ус ууж, зарим үед нь шинэ ногоо иддэг байсан аж. Дэглэмийн үр дүн нь, олны нүдэнд илэрхий байсан хэдий ч, Бейонсе дахин ийм дэглэм баримтлахгүй гэдгээ мэдэгдэж байжээ.

Бейонсе (Beyonce)

3 Мэттью МакКонахи (Matthew McConaughey)

Оскарын “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг түүнд зүгээр ч нэг өгөөгүй. Учир нь тэрээр 4 сарын турш калори багатай хоолны дэглэм баримталж, 20 кг жинг төвөггүй хасч чадсан юм. Өөрөөр хэлбэл, жүжигчин залуу маш их хэмжээний шингэн зүйл болон уураг хэрэглэсний үр шимээр турж чаджээ. Гэвч энэ нь түүний сэтгэл зүйд хүндээр нөлөөлж байсныг хожим дурсан ярьсан байдаг.

Мэттью МакКонахи (Matthew McConaughey)

4 Риз Уитерспүүн (Reese Witherspoon)

Түүний хувьд төрснийхөө дараа эргээд хэвийн жиндээ очихын тулд хүүхдийн тэжээл буюу нухшан бүтээгдэхүүнийг оролцуулан хоолны дэглэм баримталжээ. Түүний үр дүнд бүсгүй гоолиг сайхан бие галбираа эргэн олж авсан юм. 

Риз Уитерспүүн (Reese Witherspoon)

5 Энни Хэтэуэй (Anne Hathaway)

"Les Miserables" уран сайхны киноны гол дүрд тоглох болсон тэрээр бусад жүжигчдийн нэгэн адилаар дүрдээ хувирахын тулд бие организмдаа ялимгүй өөрчлөлт хийх шаардлагатай болжээ. Ингэхийн тулд калори багатай хоолны дэглэм баримтлах болж, өдөрт хоол хүнснээс 500 ккал авч байхыг эрхэмлэсан байна. Иймд өдөр бүр 2 порц хуурай овьёосны гурилтай шөл, багахан улаан лууван иддэг байжээ. Тэрээр, "Cat Woman" кинонд тоглох үед би байцаа идэж, ус ууж байсан.  Тэр үетэй харьцуулахад, калори багатай дэглэм баримтлах нь хавьгүй дээр санагдсан" гэжээ.

Энни Хэтэуэй (Anne Hathaway)

6 Кристина Агилера (Christina Aguilera)

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, түүний хувьд сонирхолтой хоолны дэглэм баримталдаг байна. Нэг өдөр ямар нэгэн шаржигнуур хүнс иддэг бол, дараагийн өдөр зөөлөн, тэрний дараа нь халуун, тэгээд хүйтэн бүтээгдэхүүн идэх гэх мэт... Ингэхдээ тэрээр дээрх хоол хүнсний орцууд нь бүгд ижил өнгийн байх хэрэгтэй гэж үздэг байна. Жишээ нь, нэг дэх өдөр байцаа, цагаан шош, тараг зэрэг цагаан өнгийн хоол хүнсээр дагнах гэх мэт... Үр дүнд нь тэр танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж чадсаныг доорх зурагнаас харж болох юм.

Кристина Агилера (Christina Aguilera)

7 Кристиан Бэйл (Christian Bale)

Холливуудын халуухан залуучуудын нэг болох Кристиан Бэйл “El Maquinista” кинонд тоглохын тулд 4 сарын хугацаанд 30 кг жин хасах хэрэгтэй болжээ. Түүний хоолны дэглэмд нэг лааз туна загас болон нэг ширхэг алим орж байсан бөгөөд эдгээр нь нийтдээ 300 ккал болж байв. Өлсөх үедээ жүжигчин залуу усыг их ууж байсан гэнэ. Түүнчлэн зөвхөн өөхөн давхаргаа хайлуулаад зогсоогүй булчингийн массаасаа ч ялгаагүй салж чадсан байна.

Кристиан Бэйл (Christian Bale)

8 Мадонна (Madonna)

"Та 58 насандаа ямар харагдахыг хүсэж байна?" гэж хэн нэгнээс асуувал, яг л Мадонна шиг гэж хариулах хүн олон байх биз ээ. Үүний баталгаа гэлтэй дуучин бүсгүй маань одоог хүртэл гоолиг галбираа хадгалсан хэвээр байгаа юм. Тэрээр бага калоритой хоол идэхээс илүүтэй, хоол хүнснээс татгалзахыг чухалчилсан гэж хэлж болно. Хоолоо хиймэгцээ тэрээр үнэрийг нь авахад хангалттай гэж үздэг байна. Хачирхалтай байгаа биз? Харин шөл, ус болон бага зэргийн давсаар л хооллоно. Гэвч энэ нь Мадоннагийн үргэлж баримталдаг хоолны дэглэм биш бөгөөд ажил мэргэжлийн онцлог нь түүнийг үе үе ийм дэглэм баримтлахад хүргэдэг байна.

Мадонна (Madonna)

9 Николь Кидмэн (Nicole Kidman)

Тэрээр төрснийхөө дараа нэлээд хатуу хоолны дэглэм баримтлах хэрэгтэй болжээ. Николь Кидмэн өглөөний цайндаа 1 ширхэг чанасан өндөг, өдөр нь мөн 1 ширхэг чанасан өндөг, орой нь 2 ширхэг чанасан өндөг иддэг байжээ. Энэ нь маш бага калоритой хоол юм. Гэхдээ жүжигчин бүсгүй маань төлөвлөж байснаасаа илүү жин хасаж чадсан аж. 

Николь Кидмэн (Nicole Kidman)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()