Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ

Шведийн ахлах ангийн сурагч Грета Тунберг (Greta Thunberg) 16 настайдаа НҮБ-ын Ерөнхий ассамблэйн хурал дээр өөрийн үзэл бодлоо маш зоримог, хатуугаар илэрхийлж олон улсын хэвлэл мэдээлэл, интернэт хэрэглэгчдийн анхаарлын төвд орж байсан билээ. Тэгвэл өдгөө залуу үеийн төлөөлөл болсон энэ охиныг танихгүй хүн гэж бараг үгүй болтлоо алдаршсан байна. Байгаль орчны активист Грета Тунберг 8-р сарын эхээр Vogue сэтгүүлийн Скандинав дахь салбартай хамтран ажилласан зургуудаараа олон хүнд нэгийг бодогдуулж чаджээ. 

Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ

Дэлхийд тэргүүлэх улсуудын эрх баригчдыг улалзтал нь "загнадаг" гэдэг хоч авсан Грета охин энэ жил 18 нас хүрч байна. Тэрээр энэ жилийн 8-р сарын эхээр Vogue сэтгүүлийн Скандинав дахь салбартай хамтран ажиллаж, дэлхийн хувцас загварын ихэнх компаниудын байгальд орчин үзүүлж буй нөлөөллийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байлаа.

Грета Тунберг хувцас загварын салбарыг дэлхийн цаг уурын өөрчлөлтөд асар их сөрөг нөлөө учруулж байгааг дурдахдаа "Fast fashion" буюу "Хурдан загвар"-ын үйлдвэрлэлд ажиллаж байгаа дэлхийн өнцөг булан бүр дэх олон сая ажилчдыг бус,  "Fast fashion" буюу "Хурдан загвар"-ын брэндүүдийг сурталчилж, түүнийг шимтэн худалдан авсаар буй хэрэглэгчдийг "буруутай" гэж үзсэн болохоо илэрхийлсэн байв. 

Ингэхдээ тэрээр "хурдан загвар"-т хамаарах брэндийн бүтээгдэхүүнүүд маш хурдан элэгдэн хуучрахын зэрэгцээ загвар нь асар хурдацтай хоцрогдохын эрхээр байгаль орчинд олон сая тонн хог хаягдал үүсгэдэг боловч дээрх компаниуд экологийн асуудал дээр суурилсан хэрэглэгчдийн тархийг угаах утга агуулга бүхий сурталчилгаа хийж, эдийн засгийн ашгийн төлөө байгаль дэлхийг золиосолсоор байгааг дурджээ.

Иймээс Грета Тунберг Vogue сэтгүүлийн Скандинав дахь салбартай хамтран байгаль орчны нөхцөл байдалд санаа тавьдаг мэт хуурамч дүр эсгэн хий хоосон сурталчилгаа явуулж хүмүүсийг хуурч буй компаниудын эсрэг дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн нь энэ аж.

Түүний өмнөх мэдээллүүдээс дурдвал, 2018 оны 5-р сард Грета Шведийн "Svenska Dagbladet" сэтгүүлийн экологийн холбогдолтой нийтлэлийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан юм. Үүнээс хойш охиныг "Fossilfritt Dalsland" экологийн байгууллагын уулзалтад урьснаар байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()