Та 30 нас хүрсэн бол эдгээр зүйлсийг хийхээ болих хэрэгтэй...

30 наснаас хойш жинхэнэ амьдрал эхэлдэг гэж ярьдаг хүмүүс олон бий. Бид энэ насанд хүрээд илүү ухамсартай болж, бие даасан байдлыг мэдэрч, жинхэнэ хүслээ ойлгож эхэлнэ. Гэсэн хэдий ч мөрөөдлөө биелүүлж, зорьсон амжилтдаа хүрэхийн тулд тасралтгүй суралцсаар байх ёстойг мартаж болохгүй. Иймээс та бүхэнд 30 насанд хүрээд хязгаарлах хэрэгтэй зүйлсийг онцлон сануулъя!

Та 30 нас хүрсэн бол эдгээр зүйлсийг хийхээ болих хэрэгтэй...

1 Үрэлгэн байхаа боль

Одооноос эхлээд тэтгэвэр, ядаж хуримтлал үүсгэх талаар бодож эхлэх хэрэгтэй. Цаашлаад хөрөнгө оруулж болох зүйлс хайж эхэлсэн нь дээр. Санхүүгийн сахилга бат гэдэг өсвөр насны хүүхдэд ч хэрэгтэй зүйл байхад та үүнийг арай тойроод яваад байгаа юм биш биз? 

Үрэлгэн байхаа боль

2 Элдэв янзын ажил хийх хэрэггүй

Одоо хэдэн янзын ажил сольж, сонирхолтой санагдсан болгон руу үсчихээ болих хэрэгтэй. Харин яг ажиллахыг хүссэн салбараа олоод тэр талын мэдлэг чадварыг өөртөө суулгаж, түүнийгээ улам бүр гүнзгийрүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй.

Элдэв янзын ажил хийх хэрэггүй

3 Нийгмийн сүлжээнээс өөрийгөө тат

Шаардлагатай биш л бол нийгмийн сүлжээний хэрэглээгээ хязгаарла. Ингэлээ гээд та ажил, амьдралд тань онцгой нөлөө үзүүлж өгөх гэнэтийн танилтай болохгүй. Харин үүний оронд өөрийнхөө ойр дотны хүмүүстэйгээ амьд харилцаа үүсгэ. Ингэснээр та нас ахихын хэрээр ганцаардахгүй. 

Нийгмийн сүлжээнээс өөрийгөө тат

4 Facebook дээр тэнэг юм битгий постло

Сүүлийн үед ажил олгогчид ажилтнуудынхаа нийгмийн сүлжээг шалгах болсон. Тиймээс та хүсэн хүлээсэн боломжоо өөрийн гараар үгүй хийхийг хүсээгүй л бол элдэв янзын тэнэг зураг эсвэл пост Facebook дээрээ оруулаад хэрэггүй л болов уу...

Facebook дээр тэнэг юм битгий постло

5 Өнгөрсөн алдаагаа март

Хүн бүр алдаа гаргадаг. Та залруулшгүй том алдаа гаргасан байж болох ч тэр бүхэн аль эрт өнгөрсөн учраас түүнийг мартаад ирээдүйгээ бодох цаг болсон байна. Бүтэхгүй мэт санагдаж байж болох ч өнгөрсөн зүйлийн араас харамссаар байвал таны ирээдүйн амьдралд улам бүр хүнд ачаа л нэмэгдэнэ.

Өнгөрсөн алдаагаа март

6 Машин жолоодож байхдаа утсаа оролдохоо боль

Одоо илүү хариуцлагатай насанд ирж байгаа учраас утсаа хэзээ "маажих" ёстой вэ гэдгээ ялгаж салгах болсон гэдгийг санаарай. Чухал дуудлага эсвэл мессеж ирсэн бол машинаа зогсоож байгаад түүнийг шалга.

Машин жолоодож байхдаа утсаа оролдохоо боль

7 Амралтын өдрүүдэд унтах нь муу

Ажлын өдрүүдэд бага нойр авсан бол амралтын өдрүүдэд нөхөж байна гээд олон цагаар унтдаг хүмүүс олон байдаг. Эрдэмтэд үүнийг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг аль эрт баталсан учраас нойрны тогтсон дэглэмтэй хэрэгтэй. 

Амралтын өдрүүдэд унтах нь муу

8 Шартатлаа уух хэрэггүй

Одоо тэгэж өөрийгөө сайн дураараа зовохоо болих хэрэгтэй. Юм үзсэн хүн шиг хэмжээгээ тааруулах юм бол үнэхээр наргисан шиг наргидаг гэдгийг ойлгох цаг ирсэн байна. Хэрвээ үнэхээр уумаар байгаа бол ахиухан шингэн зүйл хажуугаар нь хэрэглээрэй. Ингэснээр та арай бага согтууруулах ундаа ууна.

Шартатлаа уух хэрэггүй

9 Хэрэгтэй хэрэггүй "найзуудаа" хая

Зүгээр л цуг байгаад дассан болохоос биш, хүнд тус биш хор болдог "найзууд" бий. Одоо тэгэж хэрэгтэй, хэрэггүй хүмүүстэй "нялуурах" цаг байхгүй болсон гэдгийг ойлгоорой. 

Хэрэгтэй хэрэггүй "найзуудаа" хая

10 Шалтаг олж залхуурахаа боль

30 хүрсэн ч гэсэн бие бялдраа хөгжүүлж эхлэхэд оройтоогүй байна. Гэхдээ одоо л дасгал хөдөлгөөн хийх эсвэл шинэ чадвар өөртөө суулгахгүй бол оройтох болоод байна шүү!

Шалтаг олж залхуурахаа боль

11 Түргэн хоолоо боль

Хэдий амттай байж болох ч эрүүл мэндэд үүнээс илүү хэрэггүй зүйл гэж байхгүй. Хэрэв та 40 нас гэхэд эрүүл хооллож сурахгүй л бол 50 нас хүрэлгүй хүнд өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. 

Түргэн хоолоо боль

12 Шинэ үзэл санааг хүлээж авч сур

Хүн гэдэг 20 гараад бусдын үзэл санааг ойлгож, өөрсдийн бодол санааг бүрэлдүүлж эхлэх ёстой юм. Тиймээс бусадтай ярилцаж, тэдний нүдээр хорвоог харахыг хичээгээрэй.

Шинэ үзэл санааг хүлээж авч сур

13 Жолоо барихдаа анхааралтай бай

Жолоо барьж байгаа хүн өөрийн төдийгүй бусдын амь насыг гартаа атгаж яваа гэдгийг цаг үргэлж санаж явахад илүүдэхгүй. Тиймээс сагсуу мунхаг зангаа гайхуулах мэт хурдан давхих эсвэл шарваж явахаа болих нь зүй. 

Жолоо барихдаа анхааралтай бай

14 Тоглоомоо боль

Мэдээж хэрэг зугаагаа гаргахын тулд хааяа нэг тоглоход буруу зүйл байхгүй. Гэхдээ өдөржин шөнөжин тоглоно гэдэг яав ч насанд хүрсэн хариуцлагатай хүний үйлдэл биш. 

Тоглоомоо боль

15 Шинэ шивээс хийлгэх хэрэггүй

Өсвөр үе, залуу насандаа хийлгэсэн шивээс хүнд өнгөрсөн цагийн дурсгалтай зүйл болж үлддэг. Харин нас ахиж яваа хүн шинийг хийлгэнэ гэдэг томоожоогүйн шинж болох нь түгээмэл. 

Шинэ шивээс хийлгэх хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()