Африкийн нүүдэлчин омгийн эрчүүдийн дундах гоо сайхны тэмцээн

Нигер, Камерун, Нигери, Чад улсуудад "Водаабе" нэртэй нүүдэлчин омог бий. Омгийн эрчүүд жилд нэг удаа Gerevol нэртэй "нөхөн үржихүйн баярт" оролцдог. Нэг төрлийн эрчүүдийн дундах гоо сайхны тэмцээн болох уг арга хэмжээг өсвөр насны охид шүүх бөгөөд хамгийн сэтгэл татам эрэгтэйг сонгож түүнийг нөхрөө болгох эсвэл шөнийг хамт өнгөрөөдөг. 

Африкийн нүүдэлчин омгийн эрчүүдийн дундах гоо сайхны тэмцээн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг тэмцээнд орж байгаа эрчүүд нүүрээ төрөл бүрээр будаж, гадна төрхөө тодотгодог. 

Мөн тэд хамгийн гоё гэсэн хувцсаа өмсөж, үнэт эдлэл зүүж, үс зүсээ янзлан өөрийгөө хамгийн дээд хэмжээнд бэлддэг гэхэд болно. Учир нь тэдний даалгавар бол эмэгтэйчүүдэд хамгийн сайхан харагдаж, тэднийг өөртөө татах явдал юм. 

Тэмцээнд оролцогчид өөрсдийн гэсэн бүжгийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд ихэнхдээ шувууны хөдөлгөөнийг дуурайдаг. Тэдний бүжиг хэдэн цаг ч үргэлжилж болно. Энэ хооронд тэд шүүгчдэд таалагдахын тулд шүдээ гаргаж гайхуулах, инээх, нүдээ томруулах зэрэг төрөл бүрийн үйлдэл хийж бусдын анхаарлыг татах гэж хичээнэ. 

Водаабууд  ихэвчлэн өндөр туранхай биетэй байхаас гадна өдөөр чимэглэсэн өндөр малгай өмсдөг. Уг омгийнхон их эрт тохиролцоогоор гэрлэдэг учир тэмцээнд оролцогчдын ихэнх нь аль хэдийн гэрлэсэн байдаг. Гэхдээ олон хамтрагчтай байх нь омгийнхны хувьд зөвшөөрөгдсөн зүйл юм. 

Тэмцээний шүүгчээр 12-13 насны охид ажиллах бөгөөд сонгосон залуутайгаа шөнийг өнгөрөөдөг. Хүсвэл нөхрөө болгож болно. Эндхийн эрчүүд дээд тал нь 4 эхнэр авах эрхтэй. 

Эдгээр зургуудыг 2019 оны 9-р сард Чад улсад зочилсон Ирландын гэрэл зурагчин Тревор Коул авчээ.

Водаабе омгууд эрчүүд гадаад төрхдөө их анхаардаг учир үргэлж биедээ толь авч явдаг. Тэд өглөө бүр толины өмнө номлол хийчихээд дараачийн ажилдаа ордог. 

Тэд нүүрэн дээрээ онцгой содон тэмдэг тавих бөгөөд үүгээр өөрийгөө өвөрмөц, онцгой гэдгийг батлах юм. 

Мөн уг омгийнхон урт үсэнд дуртай учир урд талаа хуссан ч арын үсээ үлдээж, урт ургуулдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()