Зовлонгоос ангижирсан Жонни Депп шинэ дүр төрхөөр кино урлагтаа эргэн иржээ

Олон жил үргэлжилсэн гэр бүл салалтын маргаанаас болж дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Жонни Депп (Johnny Depp) үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдээсээ хасагдахад хүрээд байсан билээ. Тэгвэл энэ ширүүн асуудал өдгөө цэгцэрч эхэлж байгаад Жонни Деппийн сая сая шүтэн бишрэгчид сэтгэл хангалуун байна. Тодруулбал, алдарт уран бүтээлчийн хуучин эхнэр, жүжигчин Амбер Херд (Amber Heard) хуулийн маргаанд худал мэдүүлэг өгсөн нь илчлэгдсэн тул энэ удаагийн шүүх хуралд Жонни Депп ялалт байгуулжээ.

Зовлонгоос ангижирсан Жонни Депп шинэ дүр төрхөөр кино урлагтаа эргэн иржээ

Нэгэн цагт Холливуудын хамгийн сайхан хосуудын нэг гэгдэж байсан жүжигчин Жонни Депп, Амбер Херд нар Калифорни мужийн шүүхэд 2016 онд салах өргөдлөө дуулиантай өгсөн билээ. Тэдний салалтын шалтгаан нь Жонни Депп өөрөөсөө үе мултарсан залуу эхнэртээ санаатайгаар халдаж, удаа дараа биед нь бэртэл гэмтэл учруулсан гэх дуулиан байв. 

Үүнээс хойш сая сая хүмүүсийг талцан муудалцуулах бай болсон ширүүн маргаан эхэлсэн бөгөөд жүжигчин Амбер Хердийг алдарт жүжигчин нөхрөөсөө ахиухан хэмжээний хөрөнгө мөнгө салгахаар жүжиг тавьж байна гэж буруутгах хүмүүс байсан бол нөгөө талд Жонни Деппийг алдар нэрийнхээ ачаа хүндийг дааж чадахгүй, хүн биш мэт авирлаж байна хэмээн түүний карьерийг бүхэлд нь нураахыг уриалах хэсэг бүлэг хүмүүс ч гарч ирж байсан юм. 

Энэ мэт дуулиант явдлаас үүдсэн хуулийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй явсаар хэд хэдэн шүүх хурлын хаалга татаж, "хүчирхийлэл үйлдэгч харгис этгээд" гэх арилшгүй нэр зүүсэн жүжигчин Жонни Депп олон сая хүний сэтгэлд хоногшсон "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны ахмад Жэк Спарроугийн дүрээс хасагдахдаа тулсан билээ. Үүгээр зогсохгүй удаан хугацаагаар үргэлжилж буй хэргээс болж Warner Bros. компани "Fantastic Beasts 3" кинонд түүнтэй хамтарч ажиллах гэрээгээ цуцалсан нь олон сая кино сонирхогчдын дургүйцлыг хүргэсэн байна.

Тэднийг салах өргөдлөө өгөх үед буюу 2016 онд жүжигчин Амбер Херд энэ асуудлыг мөнгөтэй холбоотой хэрэг биш гэж мэдэгдээд, Жонни Деппээс авсан 7 сая долларыг Лос Анжелес дахь хүүхдийн эмнэлэг болон хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагад бүгдийг нь хандивласан гэж мэдэгдсэн нь шүүхийн шийдвэр түүний талд гарах нэгэн үндэслэл болж байжээ. 

Харин Лос Анжелес дахь хүүхдийн эмнэлэг болон хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага Амберын хэлснийг үгүйсгэснээр тэрхүү мөнгө одоог хүртэл зохих эзэндээ очоогүй байгаа нь тодорхой болж, шүүх хурал жүжигчин Жонни Деппийн талд шийдвэр гаргасан аж. 

Энэ удаагийн шүүх хурлын шийдвэр жүжигчин Жонни Деппт кино урлагийн ертөнцөд эргэн ирэх боломжийг нээн өгсөн тул түүний шүтэн бишрэгч сая сая хүмүүс их сэтгэл хангалуун байгаа нь интернет хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээс тодорхой харагдаж байлаа. 

Тэрээр Япон, Америкийн кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Minamata" кинонд домогт гэрэл зурагчин В. Евгений Смитийн дүрийг бүтээсэн бөгөөд 2020 онд нээлтээ хийнэ гэж төлөвлөж байсан ч хэд хэдэн тодорхой шалтгаанаар хойшилсоор 2021 онд нээлтээ хийж, өдгөө кинотеатруудын дэлгэцнээ гаргах боломжтой болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()