Ухамсартай хүн бүрийн мөрдөх ёстой бичигдээгүй хуулиуд

Хувийн соёл гэдэг орчин үеийн хүмүүсийн хувьд эзэмших ёстой зүйлсийн нэг билээ. Тэгвэл нэгэн цахим хэрэглэгч хэдэн мянган хүмүүсийн дунд явуулсан судалгааны үр дүнд наад захын ухамсартай хүний мөрдөх ёстой дүрмүүдийг тодруулсан байна. Тэдгээрийг та бүхэнд танилцуулъя. 

Ухамсартай хүн бүрийн мөрдөх ёстой бичигдээгүй хуулиуд

1. Хаа хамаагүй хүний утас руу ширтэхгүй байх

2. Олон нийтийн газар байхдаа утасныхаа чанга яригчаар хөгжим тавихгүй байх

3. Хэрэв та ямар нэгэн зүйл зээлж авсан бол түүнийгээ анх авсан байдлаар нь буцааж өг.

4. Хичнээн танил байлаа ч заавал хүссэн бүгдийг тань хийж өгөх ёстой гэсэн үг биш гэдгийг сана. 

5. Амаа хаалттай хоолоо зажлаарай.

6. Олон нийтийн ариун цэврийн өрөөнд санаандгүй суултуурны гадуур нь шээсэн бол түүнийгээ арчиж цэвэрлэх хэрэгтэй.

7. Машинтай явж байгаад хажуу талын эгнээ рүү орох үед хүн зай тавьж өгсөн бол аваарын гэрлээ анивчуулаарай. Энэ бол энгийн эелдэг байдал юм. 

8. Урилгагүйгээр хэн нэгний гэрт очих хэрэггүй. Ирэх тухайгаа урьдчилан мэдэгд. 

9. Хэрэв та ямар нэг газраар үйлчлүүлж байтал тухайн байгууллагын дүрэм журмаас болж асуудал үүссэн бол ажилтнуудад уураа гаргах хэрэггүй. Учир нь эдгээр хүмүүс бол компанийн бодлого гаргадаг дарга биш энгийн ажилтан юм.

10. Урсдаг шатанд заавал баруун гар тал руугаа шахаж зогс. Яарсан хүнд зай тавьж өгөх хэрэгтэй.  

11. Хэрэв та найзаасаа бага ч гэсэн мөнгө зээлсэн бол заавал буцааж өг.

12. Тухайн хүн жингээ хассан эсвэл жин нэмсэн эсэхээс үл хамааран бусдын жингийн талаар хэзээ ч битгий яриа өд. Ингэх нь маш бүдүүлэг хэрэг юм. 

13. Нийтийн тээвэрт утсаар чанга ярих хэрэггүй. Та эргэн тойрныхоо бүх хүмүүст таагүй байдал үүсгэнэ. 

14. Олон хүмүүстэй уулзах гэж байгаа бол дезодорант хэрэглээрэй.

15. Эмэгтэй хүнээс жирэмсэн эсэхийг хэзээ ч бүү асуу. Энэ бол маш бүдүүлэг хэрэг. 

16. Хэрэв нөгөө хүн тань бүх тооцоог хийнэ гэсэн бол хэт өндөр үнэтэй хоол захиалж болохгүй.

17. Хэрэв та ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөсөн боловч очиж чадахгүй болсон бол энэ тухайгаа заавал нөгөө талын хүмүүст мэдэгдээрэй.

18. Танаас асуугаагүй бол зөвлөгөө өгөх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй.

19. Хэрэв та хэн нэгэнтэй хувийн асуудал эсвэл эмзэг сэдвээр ярилцахыг хүсч байвал эхлээд тэр хүн тантай энэ талаар ярилцахыг хүсч байгаа эсэхийг асуугаарай.

20. Тухайн хүн ядарсан эсвэл маш завгүй байгаа бол олон зүйл асуух хэрэггүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()