Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хятадын Юньнань мужийн эгц уулсын дунд Хөх мөрний эрэг дээр баригдсан Янжин нь дэлхийн хамгийн нарийхан хот гэж тооцогддог. Хөх мөрний хүчтэй урсгал болоод хоёр талын эгц хадан цохионы хооронд хавчуулагдсан ийм газарт 450,000 хүн ам бүхий хот байгуулсан гэдэгт итгэхэд бэрх. Орчин үеийн хот гэхээсээ илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр л ийм зүйл гардаг мэт санагдах ч бодит байдал дээр үнэхээр энэ бүгдийг цогцлоож чадсан байна.