Тайландад очвол заавал үзэх ёстой 10 газар

2022-05-21, 11:31
2,448

Аль ч үед очиж амрах хамгийн тааламжтай газруудын нэг бол яах аргагүй Тайланд улс юм. Найрсаг хүмүүс, үзэсгэлэнтэй байгаль, нуур далайгаараа алдартай уг улс таны хэтэвчинд ч мөн хэмнэлттэй байх болно. Тиймээс та Тайланд улсад очиж аялахаас гадна амарч, худалдан авалт хийх боломжтой. Таны аялалд тус болох үүднээс Тайланд хотод очвол заавал үзэх 10 газрыг танилцуулъя.

Тайландад очвол заавал үзэх ёстой 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Railay" далайн эрэг

"Krabi" нь Тайланд улсын хамгийн алдартай далайн эргүүдийг агуулсан газар юм. Та эндээс дэлхийн өөр хаанаас ч харахааргүй гүн цэнхэр далай, нарийн ширхэгтэй элс, цэлмэг тэнгэр, ногоон ой модыг олж харах болно. Ийм ч учраас маш олон жуулчин эдгээр далайн эргүүдийг зорьдог. Эдгээрээс хамгийн алдартай нь "Railay" юм. Та энэ эрэг дээр заан унах, уламжлалт массаж хийлгэх, моторт завиар зугаалах гээд маш олон төрлийн зүйл хийх боломжтой. 

"Railay" далайн эрэг

2 "Phi Phi" арал

Мөн л "Krabi"-д байдаг арал бөгөөд Тайландын арлууд дундаас хамгийн үзэсгэлэнтэй, алдартайд тооцогддог. Уг арал дээр хүн амьдардаггүй бөгөөд зөвхөн жуулчид болон орон нутгийн худалдаачдаар дүүрэн байдаг гэнэ. Хэрэв та хүсвэл хөтөч хөлслөх боломжтой бөгөөд хөтөч тус бүр өөрийн гэсэн жижиг модон завьтай учраас таныг хүссэн газарт тань аваачиж чадна. Түүнчлэн та арлын хажуугаар байх олон төрлийн зоогийн газруудаас Тайландын уламжлалт хоолыг амтлах боломжтой. 

"Phi Phi" арал

3 "The Grand Palace"

Тайландын нийслэл хот болох Бангкок үзэж харах, сонирхох зүйлсээр дүүрэн. Эдгээрээс хамгийн эхэлж үзэх зүйл нь яах аргагүй уг "The Grand Palace" юм. Уг газар жуулчдын анхаарлыг татаад зогсохгүй, нутгийн иргэдийн хувьд түүхийн дурсгалт газар билээ. Тус газар олон төрлийн сүм, эртний барилгууд болон түүхийн дурсгал хэдэн зуугаараа байх учир бүгдийг нь үзэж дуусахад багагүй хугацааг авдаг. 

"The Grand Palace"

4 Гол дээрх зах

Тайландын уламжлалт хоол зооглонгоо хүнсээ авах боломжийг энэхүү гол дээрх зах олгодог юм. Та шинэ хоол хүнс, жимс худалдаж авахыг хүсвэл аль болох эрт очих хэрэгтэй гэнэ. Учир нь жуулчдаас гадна нутгийн иргэд ч мөн уг захаас хүнсээ авах дуртай ажээ.

Гол дээрх зах

5 Хоолны гудамж

Тайландын хоол хүнсийг хямдхан гэдгийг хүн бүр сайн мэдэх билээ. Тэгвэл Тайландад ням гараг бүр хоолны гудамж нээгдэх бөгөөд та эндээс чихэрлэг төмс, тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, жимс гээд маш амттай хоолнуудыг олох боломжтой. Хамгийн гол нь эдгээрийн үнэ дээд тал нь 5 ам.доллар байдаг гэнэ. Хоолноос гадна нутгийн иргэд өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ авчирч зардаг учраас та хямд үнээр чанартай хамгийн гол нь дурсгалтай зүйлсийг олж чадна.  

Хоолны гудамж

6 "Pai"

"Pai" нь Тайландын хойд хэсэгт байх жижиг тосгон бөгөөд хэрэв та дуу чимээ ихтэй хотоос илүүтэйгээр тайван амгалан газар амралтаа өнгөрөөхийг хүсэж байгаа бол энэ тосгон танд яг тохирно. Ердөө 2000 гаруй хүнтэй уг тосгон амар амгалан байдал болон эргэн тойрондоо байх ой мод, уул усаар алдартай. Түүнчлэн тэндхийн хүмүүс тун эелдэг бөгөөд өөрсдийн гараар хийсэн зүйлээ борлуулахаар жижигхэн зах хүртэл ажиллуулдаг гэнэ шүү.

"Pai"

7 "Khao Yai" үндэсний цэцэгт хүрээлэн

Тайландын бэлэг тэмдэг болсон амьтан бол заан. Та барилгын хана, уран зураг, дэлгүүр гээд хаана ч явсан уг сүрлэг амьтны дүрстэй тааралдана. Харин уг амьтныг амьдаар нь тэр байтугай яг онгон байгальд харахыг хүсвэл "Khao Yai" үндэсний цэцэгт хүрээлэнг зориорой. Уг хүрээлэнгээс усан хүрхрээний хажууд идээшлэн зогсох зааныг харахаас гадна олон төрлийн шувуу, сармагчин гээд зөвхөн зурагтаар л хардаг амьтдаа харах боломжтой. 

"Khao Yai" үндэсний цэцэгт хүрээлэн

8 "Sukhothai" хот

Энэхүү хот олон удаагийн дайн тулаан, улс төрийн эргэлтийн үеийг даван туулсан учраас Тайландын эртний түүхтэй салшгүй холбоотой. Уран зураг сонирхогчдын хамгийн ихээр очдог газрын нэг бөгөөд Юнискогийн соёлын өвд бүртгэгджээ. Хэрэв та уг газраар зочилбол хэдэн зуун жилийн настай гүүр, барилгыг олноор харах болно.

"Sukhothai" хот

9 "Ayutthaya" хот

Хэдий сүйрсэн хот ч гэсэн хуучны барилга болон Буддын шашныг төгс хослуулсан газар юм. Нийслэл хот Бангкокоос холгүй учраас гал тэрэг болон автобус хямд үнээр тогтмол явдаг. Нийтдээ 14 км.кв талбайг хамрах уг хот 1350 оноос 176 он хүртэл олон улсын худалдааны хамгийн том суваг байсан аж. Хотын балгасыг тойроод хоолны ресторан, худалдааны төвүүд, зочид буудлууд олноор байх тул танд уйдах зав гарахгүй.

"Ayutthaya" хот

10 "Doi Suthep"

Та Буддын шашны ёс заншлыг уг газраас харах боломжтой. Түүнчлэн жуулчид их ирдэг учраас нутгийн иргэд зах байгуулжээ. Та тус захаас төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс авах боломжтой. Мөн хөлд эвтэйхэн гутлаа авч явахаа бүү мартаарай. Учир нь уг газарт маш олон тооны шат байдаг гэнэ шүү.

"Doi Suthep"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()