Хүн төрөлхтний цэнгэлийн манлай гэгддэг олимпын наадмын өдрүүдэд, гурван долоо хоногийн турш ням гараг бүр “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” шууд нэвтрүүлэг олон нийтэд хүрч, Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 90 харилцагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулж, iPhone-12 гар утас бэлэглэж байгаа билээ.
Тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар энэ ням гарагт олимпын наадам дамжуулж буй телевизүүдээр үзэгчдэд хүрэх бөгөөд энэ удаа мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг, нийт 30 харилцагчийг тодруулан талархлын бэлгээ өгөх юм. Энэхүү үйл явцад хөндлөнгийн хяналт тавихаар аудитын “Дэлоитт Онч” ХХК (Deloitte Mongolia) хамтран ажиллахаас гадна ХААН Банкны дотоод аудит болон харилцагчдын төлөөлөл мөн нэвтрүүлэгт оролцож буй.
iPhone-12 бэлгэнд авах боломж ХААН Банкны данстай хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгая. Харилцагч та сүүлийн хоёр жилийн хугацаанд дансаараа ямар нэгэн гүйлгээ хийсэн, идэвхтэй данстай байх ёстой. Энэ тохиолдолд автоматаар таны данс “Khan Lottery” програмд бүртгэгдэх тул нэмж бүртгүүлэх шаардлагагүй юм. ХААН Банкны “Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийг та бүхэн 2021.08.08-ны өдрийн ням гарагт 17:00 цагаас тухлан сууж үзээрэй.
Ташрамд дурдахад, ХААН Банк 30 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн эрүүл мэнд, спортыг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт байгуулж буй билээ. Стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай байгуулж өгснөөр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлдэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар зорьж буй.
ХААН Банкны талархлын бэлэг iPhone-12 гар утас бэлгэнд авсан харилцагчид
- Дархан-Уул аймгийн харилцагч С.Уранчимэг
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн харилцагч Б.Амартүвшин
- Нийслэлийн Багануур дүүргийн харилцагч Г.Мөнхтуяа
- Увс аймгийн харилцагч О.Эрхсаран
- Архангай аймгийн харилцагч С.Батцэцэг
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.