1
Түүхэн дэх хамгийн чанга дуу далайгаас гарч байсан
АНУ-ын Үндэсний далайн ба агаар мандлын захиргаа (NOAA) 1997 онд урьд өмнө бүртгэгдээгүй хамгийн чанга дуу чимээг бүртгэж, “Блүүп” хэмээн нэрлэжээ. Уг чимээ маш чанга байсан тул 5000 км зайнаас дохиог хүлээн авсан байна. Анхандаа эрдэмтэд энэ дууг ямар нэг амьтан гаргасан гэж итгэж байсан ч ийм дууг гаргах асар том хэмжээний амьтан хүн төрөлхтөнд мэдэгдэлгүйгээр байгальд орших боломжгүй гэж үзжээ.
Үүнээс 15 жилийн дараа тус байгууллага энэ дууг газар хөдлөх үед хагарсан мөснүүдээс үүссэн гэж дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч энэ дүгнэлт нь маргаантай сэдэв байсаар өнөөг хүрсэн юм.
2
Хамгийн том далайн давалгаа усны гүнд үүсдэг
Далайд хамгийн хүчтэй, ширүүнд тооцогдох давалгаа бидний нүдэнд үзэгддэггүй харин далайн усны гүнд болдог. Энэ талаар далай судлаач Ким Мартин далайн хамгийн ширүүн давалгаа өөр өөр нягтралтайгаар далайн давхарга дор болдог гэж тайлбарласан байна. Ингэснээр далайн гүн дэх давалгаа хэдэн мянган км туулж, 200 метр хүртэл өндөрт хүрдэг.
3
Далай гүн дэх ус маш халуун
Далайн хамгийн гүнд орших гидротермаль нүхнээс гарч буй усыг эс тооцвол далайн ёроол дахь усны температур 2-4 хэм хүртэл хэлбэлздэг. Харин гидротермаль нүхнээс гарч буй усны температур нь цельсийн 400 хэм хүрэх боломжтой бөгөөд ингэж их халсан ус хүчтэй даралтаас шалтгаалж буцалдаггүй гэнэ.
4
Далайн гүнд орших зүйлсийн 95 хувь нь амьд организм
Дэлхий дээрх бүх амьд биетийн 94% нь усанд амьдардаг болж таарсан байна. Ингэснээр эх газарт амьдардаг амьд биет нийтээрээ ердөө 6 хувийг эзлэх аж.
5
Шүрнүүд нарнаас хамгаалах тосоо өөрсдөө хийдэг
Нарны туяа гүехэн усны шүрэн дотор амьдардаг замгийг ч гэмтээх боломжтой. Тиймээс шүр нь амьдралынхаа гол эх үүсвэр болох замгаа хамгаалахын тулд өөрсдөөсөө гэрэл цацруулдаг. Үүний үр дүнд тэд нарны тосны үүрэг гүйцэтгэx уургийг бий болгодог байна.
6
Хүн бүрт 4кг ноогдох хэмжээний их алт далайд бий
Далайн гүнд ойролцоогоор 20 сая тонн хэмжээний алт байдаг. Гэсэн хэдий ч АНУ-ын Далайн Үндэсний Төвөөс хийсэн судалгаанаас үзэхэд далай дахь алтны концентрац нь нэг их наядад хэдхэн тоосонцор байгаатай дүйцэхүй байдаг аж.
Далайн гүнд уусаагүй алтнууд байгаа ч харамсалтай нь олборлох боломжгүй юм. Хэрвээ далай дахь алтыг дэлхий дээрх бүх хүмүүст тэнцүү хувааж өгвөл хүн бүрт 4 кг алт ноогдох боломжтой.
7
Далайд АНУ-ын газар нутгаас ч том мөсөн давхарга байдаг
Сүүлийн мөстлөгийн үеэс манай гаригт үлдсэн хоёр мөстлийн хуримтлал нь Гренланд болон Антарктид юм. Эдгээр нь 14 сая км квадрат хэмжээтэй бөгөөд Америк болон Мексикийн газар нутгийг нэгтгэснээс ч том.
8
Аварга загаснууд өөрсдийн гэсэн усан доорх кафетай
Эрдэмтэд 2002 онд Номхон далайн Баха Калифорниа болон Хавайн хоорондох тэнгист цагаан акулуудын өвлийн улиралд нүүдэллэдэг бүсийг олж илрүүлсэн байна. Акулууд эрэг рүү буцахаасаа өмнө нэлээн хэдэн сарыг тэндээ өнгөрөөдөг ба эрдэмтэд тэрхүү газрыг "цагаан акулын кафе" хэмээн нэрлэжээ.
9
Манай гарагийн хамгийн урт нуруу усан доор оршдог бөгөөд энэ нь Андын нуруудаас 10 дахин урт юм.
Андын нуруу нь 9000 км үргэлжилдэг гэдгээрээ газар дээрх хамгийн урт уулсын системд тооцогддог билээ. Гэсэн хэдий ч Газар дундын тэнгист 65 мянган км үргэлжлэх дэлхий дээрх хамгийн урт нуруу оршдог байна.
10
Номхон далай сарнаас ч өргөн
Номхон далайн хамгийн өргөн хэсэг нь Индонезийн эргээс Колумби хүртэл үргэлжилдэг. Тодруулбал, энэ хэсэг нь 19795 км урт буюу сарны диаметрээс 5 дахин урт юм.
11
Нэг мөсөн уул нь 5 жилийн турш нэг сая хүний ундны усны хэрэгцээг хангаж чадна.
Антарктид дахь ихэнх мөсөн уулс нь тус бүртээ 75 тэрбум литрээс ч их хэмжээний усыг агуулдаг. Үүгээр 1 сая хүний ундны усны хэрэгцээг 5 жилийн турш хангах боломжтой. Арабын нэгдсэн Эмират улс ирэх 25 жилд томоохон ган гачигтай нүүр тулах төлөвтэй байгаа бөгөөд тус улсын нэг комнани энэхүү шалтгааны улмаас Антарктид дахь мөсөн уулсаас хөлөг онгоцоор чирж авчрах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Магадгүй мөсөн уулны ус тэдний асуудлыг шийдэж өгөх байх.
12
Далайн гүн дэх усны даралт хүнийг хормын дотор бяцлах боломжтой.
Манай гаригийн хамгийн гүн цэг болох Марианы хотгор (11 км гүн) нь асар өндөр усны даралттай. Тодруулбал далайн түвшний хэвийн даралтаас 1071 дахин их буюу 1086 барын усны даралттай байдаг. Хэрэв та тэнд очвол 50 аварга онгоцыг өргөж байгаа юм шиг мэдрэгдэх болно.
13
Саран дээр Марианы хотгорт очсоноос их хүн очсон
Хүн төрөлхтөний түүхэнд нэлээн хэдэн хүн саран дээр алхаж үзсэн байхад гуравхан хүн л Марианы хотгорт бууж чадсан байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь найруулагч Жэймс Камерон юм.
14
Далайд ч мөн нуур болон голууд бий
Далай нь гүндээ уулс, галт уул, тал газар, хотгор, нуур болон голуудтай яг л тусдаа ертөнц шиг юм. Жишээлбэл давсны хуримтлалаас болж далайн гүнд жижиг хотгорууд үүсдэг. Тэрхүү хотгорын ус далайн бусад хэсгээс давсжилт, нягтаар илүү тул ёроолоо улам хонхойлж, “нуур” үүсгэдэг байна. Тэдгээр нь эргийн шугамтай, зарим дээр нь бүр долгион үүсдгээрээ бидний мэдэх нууруудтай маш төстэй юм.
15
Далайн мөсийг хайлуулаад ууж болно
Бүгд л далайн усыг ууж болохгүйг мэднэ. Гэхдээ энэ нь далайн мөсөнд хамааралгүй юм. Хэдий шинэхэн бүрэлдсэн далайн мөсөнд давс бага хэмжээгээр агуулагддаг ч хэсэг хугацааны дараа давстай хэсэг нь алга болж, хайлуулаад ууж болдог байна.
16
Далай доогуур интернэт дамждаг
Сүүлийн хэдэн арван жилийн турш далай доорх кабель нь тив хоорондын өгөгдлийн урсгалын 99 гаруй хувийг хүргэсээр иржээ. Энэ нь бид тэрхүү кабелийг ашиглаж гадаад орнуудтай харилцаж байгаа гэсэн үг юм.
17
Цунами 800 км/ц хурдтай хөдөлдөг
Цунами нь далайн ёроол дахь сейсмийн долгионоос үүсэх бөгөөд 6 километрээс дээш гүнтэй усанд 800 км/цаг хүртэл хурд авдаг байна. Энэ үедээ усны гадарга дээр хэдхэн см өндөр долгион үүсгэдэг тул бараг харагддаггүй. Харин эх газар руу ойртох тусам далайн гүн багасч, ус нь хуримтлагдсаар газрын гадарга дээр аварга том давалгаа болон гарч ирдэг байна
18
Далайн ёроолд 3 сая орчим живсэн хөлөг онгоц бий
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын мэдээлснээр “Титаник”, “Санта Мариа” тэргүүтэй 3 сая орчим сөнөсөн хөлөг далайн ёроолд бий аж.
19
Далайн бол хүчилтөрөгчийн эх үүсвэр
Манай агаар мандал дахь хүчилтөрөгчийн ихэнх хэсгийг фитопланктон, замаг зэрэг далай дахь жижиг организмууд ялгаруулж байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор тэдгээр организм нь агаар мандалд байгаа нийт хүчилтөрөгчийн 70 орчим хувийг хангадаг.
20
Ангараг гаригийн нарийвчилсан газрын зураг далайгаас илүү
АНУ-ын далайн судалгааны төвийн мэдээлснээр хүн төрөлхтөн далайн 5-аас бага хувийг л судалсан байна. Гэтэл биднээс 228 сая км зайд оршдог Ангараг гаригийн газрын зураг далайгаас илүү нарийвчлалтай байдаг ажээ.