Тэрбумтны гэргий болсон алдартан бүсгүйчүүд

Алдартай байна гэдэг маш олон хүнд хэцүү, сөрөг талтай боловч түүнээсээ ч их давуу талтай. Үүгээр дамжуулж хүмүүс хөрөнгө оруулалт татах, сурталчилгаанд тоглох гэх мэтээр асар их хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулж болдог. Түүнээс гадна олны танил хүмүүс дээдсийн хүрээлэлд маш амархан багтаж чаддаг болсон гэхэд бас л буруудахгүй. Тиймээс алдартай бүсгүйчүүдэд тэрбумтнуудтай харилцаа үүсгэж, гэр бүл болох боломж маш амархан олддог аж. 

Тэрбумтны гэргий болсон алдартан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жэми Герц (Jami Gertz)

Жэми Герц нь 80-аад оны үед хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан ч Холливудын жинхэнэ томчуудын эгнээнд орж чадаагүй юм. Тэрээр 1989 онд Энтони Ресслер хэмээх эртэй гэр бүл болсон байдаг. Энтони хөрөнгө оруулалтын Ares компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал юм. Forbes-ийн мэдээлснээр тэрээр 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд үүнээс гадна тэд NBA-ийн Atlanta Hawks багийг хамтран эзэмшдэг аж. 

Жэми Герц (Jami Gertz)

2 Холли Валэнс (Holly Valance)

Жүжигчин Холли Валэнс 2012 онд Ник Кэндитэй гэр бүл болжээ. Кэнди ба түүний ах Кристиан нар нь Их Британид тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. The Richest -ийн мэдээлснээр тэрээр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ. 

Холли Валэнс (Holly Valance)

3 Жанет Жексон (Janet Jackson)

Попын хаан Майкл Жексоны дүү охин дуучин Жанет Жексон хоёр нөхрөөс салсныхаа дараа 2012 онд Катарын бизнес эрхлэгч, тэрбумтан Виссам Аль Манатай гэрлэсэн юм. Дэлхийд алдартай эдийн засгийн Forbes сэтгүүл энэ эрхмийн нийт хөрөнгийг 1 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Тэд эцэг эх болсноосоо хойш гэр бүлдээ илүү их цагийг зарцуулна гэж төлөвлөж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байсан ч харамсалтай нь 2017 онд салж, тус тусынхаа амьдралыг хөөхөөр болсон аж. 

Жанет Жексон (Janet Jackson)

4 Миранда Керр (Miranda Kerr)

Орландо Блумын хуучин эхнэр, загвар өмсөгч Миранда Керр хоёр дахь удаадаа өмнөхөөсөө ч илүү их мөнгөтэй хүнтэй гэрлэхээр шийджээ. Тэрээр 2017 онд тэрбумтан Эван Шпигелтэй танилцаж, жилийн дараа хуримаа хийсэн байна. Business Insider-ийн мэдээлснээр Snapchat -ийн үүсгэн байгуулагч Эван нь ойролцоогоор 3.4 тэрбумын хөрөнгөтэй юм байна.

Миранда Керр (Miranda Kerr)

5 Салма Хайек (Salma Hayek)

Жүжигчин Салма Хайек 2009 онд Франсуа-Анри Пинотай гэрлэжээ. Пиногийн гэр бүл Франц улсад толгой цохих чинээлэгт тооцогддог бөгөөд Франсуа-Анри гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцдаг Керинг компанийн гүйцэтгэх захирал юм. Celebrity Net Worth -ийн мэдээлснээр Франсуа-Анри 7 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

Салма Хайек (Salma Hayek)

6 Элле Макферсон (Elle MacPherson)

Супермодель Элле МакФерсоны хоёр дахь нөхөр нь Майами хотын үл хөдлөх хөрөнгийн магнат Жеффри Соффер юм. Тэд 2013 онд гэрлэсэн бөгөөд хоёр жилийн дараа Forbes сэтгүүл Софферыг дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элссэн гэж мэдээлсэн байдаг. 

Харамсалтай нь энэ хос 2017 онд салсан юм. 

Элле Макферсон (Elle MacPherson)

7 Стефани Сеймур (Stephanie Seymour)

Загвар өмсөгч Стефани Сеймур дөнгөж 16 настай байхдаа өөрийн агентлагийн захирал Жон Касабланкастай үерхэж эхэлсэн бөгөөд хожим түүнтэй гэрлэжээ. Жон Касабланкас нь 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. 

Стефани Сеймур (Stephanie Seymour)

8 Жэйн Фонда (Jane Fonda)

Олон амжилттай кинонд тоглосон Жейн Фондагийн хувийн хөрөнгө 200 сая ам.долларт хүрсэн юм. Мөн тэрээр амьдралдаа маш баян эрчүүдийг сонгож гэрлэсэн байдаг. Тэдний нэг нь 1991-2001 оны хугацаанд түүний нөхөр байсан Тед Тернер байв. Forbes -ийн мэдээлснээр CNN -ийн үүсгэн байгуулагч Тед Тернерийн нийт хөрөнгө 2.6 тэрбум ам.долларт хүрдэг. 

Жэйн Фонда (Jane Fonda)

9 Хедер Миллс (Heather Mills)

Хизер Миллс 2002 онд Пол Маккартнитай гэрлэхдээ хэдийнээ олонд танигдсан загвар өмсөгч байсан юм. Хосууд 2008 онд салсан бөгөөд шар хэвлэлүүд энэ тухай ам булаалдан цуурсан байдаг. МакКартни өнөөдөр ч дэлхийн хамгийн баян дуучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд 1.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй гэж Celebrity Net Worth мэдээлж байсан юм.

Хедер Миллс (Heather Mills)

10 Меланиа Трамп (Melania Trump)

Меланиа Кнавс 1998 онд Дональд Трамптай танилцахдаа загварын ертөнцийн бусад охидын л нэгэн адил загвар өмсөгч байсан юм. Тэд үүнээс долоон жилийн дараа буюу 2005 онд албан ёсоор гэр бүл болсон билээ. Forbes сэтгүүлээс Дональд Трампын хөрөнгийг 3.1 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. 

Меланиа Трамп (Melania Trump)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()