Хятадын уламжлалт уран зургийн хэв маягаар байгалийн зураг дардаг Дон Хонг-Оайн бүтээлүүд

Жинхэнэ уран бүтээлч гэдэг хүн эгэл жирийн зүйлийг хүртэл урлагийн бүтээл болгон хувиргах онцгой авьяастай төрсөн байдаг билээ. Хятадын гэрэл зурагчин Дон Хонг-Оай бараг хүн бүхний харж дадсан байгалийн үзэмж төрхийг тохируулан өөрийн торгон мэдрэмжээр өнгөлж, уран зураг мэт хараа булаам бүтээл гаргадгаараа алдартай. Түүний зургуудыг бишрэн шүтдэг гэрэл зураг сонирхогчид Дон Хонг-Оайг байгалийн гэрэл зургийн мастер хэмээн хүндэтгэдэг. Ингээд та бүхэнд энэхүү авьяаслаг гэрэл зурагчны сор болсон бүтээлүүдээс хүргэж байна.

Хятадын уламжлалт уран зургийн хэв маягаар байгалийн зураг дардаг Дон Хонг-Оайн бүтээлүүд

Дон Хонг-Оай 1929 онд Хятад улсад төрсөн бөгөөд ердөө долоохон настайдаа эцэг эхээсээ өнчирч, хорвоо дээр орь ганцаар хоцорсон байна. Ийнхүү бяцхан хүү Вьетнамын Сайгон хэмээх газарт илгээгдсэнээр гэрэл зурагт шимтэх эхлэл нь тавигджээ.

Тэр цагаас эхэлж гэрэл зургийн ертөнцөд бүхий л зүрх сэтгэлээ зориулсан тэрээр 1979 онд буюу Хятад-Вьетнамын дайн дэгдэх үед Вьетнамаас АНУ-руу хууль бусаар цагаачлан гарсан байна. 

Гэрэл зурагчин Дон Хонг-Оай

Гадны газар орон, хэл ус ч мэдэхгүй, таньж мэдэх нэг ч хүнгүй харь нутагт очсон  Дон Хонг-Оай амьдрахын эрхэнд гудамжинд зургуудаа арилжиж, хоногийн хоолоо олдог байсан ч хожим нэрд гарч, алдартай зурагчин хэмээн хүндлэгдэх болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()