Дэлхийн анхны супермодель бүсгүйн дуулиан, зовлонгоор дүүрэн амьдралын түүх

АНУ-ын загвар өмсөгч Жанис Дикинсон (Janice Dickinson)-ыг дэлхийн анхны супер модель хэмээн үздэг хүн олон бий. Загварын ертөнцөд өөрийн нэрийг маш тодоор тэмдэглэн үлдээж чадсан тэрээр гоо үзэсгэлэнгийн төлөөс болгосон гэлтэй бусад үзэсгэлэн төгс эмэгтэйчүүдийн адилаар хатуухан хувь заяаг туулжээ. Олон олон залуугийн зүрхийг шархлуулсан үзэсгэлэнт бүсгүйн хувийн амьдрал саад тотгор, уйтгар гунигаар дүүрэн өнгөрсөн байна. Ингээд та бүхэнд дэлхийн анхны супер моделийн амьдралын түүхээс хүргэе. 

Дэлхийн анхны супермодель бүсгүйн дуулиан, зовлонгоор дүүрэн амьдралын түүх

Жанис Дикенсон 70-80 аад оны үеийн хамгийн алдартай загвар өмсөгч нарын нэг байсан юм. Залуу, сайхан бүсгүй Жанис баргийн хүнээс илүү өөртөө итгэлтэйн дээр маш амбицтай эмэгтэй байв. Тэрээр өөрийгөө 1979 онд "дэлхийн анхны супермодель" гэж нэрлэж байснаас нь үүнийг тодорхой харж болно. 

Жанис хүүхэд ахуй цагаасаа эхлэн зовлон бэрхшээл туулж өсчээ. Түүний эцэг согтууруулах ундаанаас бүрэн хамааралтай байсан учир бяцхан Жанис эцэг эхийн байнгын хэрүүл, гэр бүлийн хүчирхийллийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч өссөн байна. Гэвч түүний туулсан зовлон үүгээр дуусахгүй. Жанисыг таван настай байхад түүний аав эгчид нь бэлгийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн аж. Улмаар Жанисыг есөн настай байхаас эхлээд мөн бэлгийн мөлжлөгийн золиос болгожээ. Загвар өмсөгч энэ аймшигт нууцын тухай “No Duty on Lifeguard” номондоо дурьдсан байдаг.

Эгч дүүст эцэг эх нь сайхан хандаж байсан удаагүй гэдгийг Жанис олон нийтэд илэн далангүй илэрхийлж байсан юм. Цэцэг мэт бяцхан охидын хүүхэд нас өдөр алгасалгүй үргэлжлэх хэрүүл тэмцэл, хүчирхийлэл дунд өнгөрсөн байна. Жанис аавыгаа "мангас", ээжийгээ түүнийг "сэтгэл зүйн хохирогч" гэж нэрлэж байв.

Эцэг нь охидоо бараг үзэн яддаг байсан бөгөөд цаг үргэлж бие сэтгэл болоод оюун санаагаар нь хүчирхийлж, түүнийг хэн ч биш мэтээр өөрийн эрхшээлдээ амьдруулж байсан гэдэг. Магадгүй үүнээс болоод тэрээр хэн бүхнээс илүү байхын төлөө ухаангүй зүтгэсэн байх. 

70-аад оны үед загвар өмсөгч болохоор шийдсэн Жанис гоо бүсгүй шалгаруулах нэгэн тэмцээнд орж, тэргүүн байрыг эзэлжээ. Амжилт гаргасандаа урамшсан тэрээр хэд хэдэн томоохон загварын агентлагууд дээр очиж шалгуулсан боловч бүгдэнгээс нь татгалзсан хариу авсан байна. Тухайн үед загвар өмсөгчид жижиг бие, цэнхэр нүд, шаргал үстэй байх нь стандарт болж тогтсон байсан тул бараан өнгийн үс, өндөр нуруутай Жанис загварын салбарынханд огтхон ч таалагдаагүй гэнэ.

Хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байсаар туйлдах дөхсөн Жанис багахан "заль" сэдсэнийхээ хүчинд Жак Силверштайнийн агентлагтай гэрээ байгуулж чаджээ. Тэрээр агентлагийнханд явуулсан танилцуулгаа ердөө туршилтын загвар, харин жинхэнэ нь өөр агентлагт бий гэж итгүүлж чадсан байна. 

Түүнд мөн Силверштайний найз бүсгүй, загвар өмсөгч Лорайн Бракк тусалсан аж. Тэрээр Жанисыг Vogue сэтгүүлийн Франц дахь салбарын эрхлэгчтэй танилцуулж өгчээ.

Тухайн үед ховор байсан тун өвөрмөц төрхөөрөө Жанис Европын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг тогтоож чаджээ. Тэрээр Harper's Bazaar, Elle, Glamor, Sports Illustrated болон Playboy гэсэн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн юм. Тэрээр Vogue сэтгүүлийн нүүрэнд хамгийн олон буюу 37 удаа гарсан байна. 

Түүнийг 1978 онд АНУ-д эргэж ирэх үед хамтран ажиллах хүсэлтэй загварын агентлагууд ар араасаа дугаарлаж байв. Ийнхүү тэрээр Versace, Azzedine Alaya, Valentino болон Calvin Klein зэрэг томоохон брэндүүдийн нүүр царайгаар шалгарсан байна. Тэр үед Жанисын цалин өдөрт 2000 орчим доллар байсан нь Холливудын одуудтай ижил хэмжээний мөнгө олдог анхны загвар өмсөгч болгосон юм.

Амжилт түүнийг өөрөө зорьж ирээгүй тул энэ зэрэгт хүрэхийн тулд Жанис хэр хэмжээний хичээл зүтгэл, авхаалж самбаа гаргасан нь тодорхой. Тэрээр 19 настайдаа сард нэг удаа салат иддэг, харин бусад үед нь "Каффейний дэглэм барьдаг" байснаа хожим дурссан байдаг. 

Амжилт гаргаснаасаа төд удалгүй Жанис архи тамхи, садар самуунд толгойгоо мэдүүлэв. Үүнээсээ тэрээр огтхон ч ичиж санаа зовоогүй бөгөөд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө ямар хар тамхи хэрэглэх дуртай, хэдэн хүнтэй нэг оронд орсон зэргээ гайхуулах мэт түмэнд дэлгэдэг байжээ. 

Дикинсонтой нэр холбогдож байсан амрагуудаас нь дурдвал Сильвестр Сталлоне, Лиам Нисон, Брюс Уиллис, Мик Жаггер, Труман Капоте, Жек Николсон зэрэг олон алдартай хүмүүс байжээ. Харин жүжигчин Рон Леви, Саймон Филдс, Альберт Б.Герстон, Доктор Роберт Гернер нар түүний бэлгийн хамтрагчдын тоонд багтаж байв. 

Энэ дундаас Дикинсон, Сталлоне хоёрын хайрын түүх тухайн үедээ дэлхийн хэмжээнд шуугиан тарьсан байдаг. Тэдний анхны болзооноос хойш хэдхэн долоо хоногийн дараа загвар өмсөгч жирэмсэн болсноо зарласан юм. Гэвч Дикинсоны хэвлийд бойжиж буй ураг түүний хуучин найз залуугийнх болж таарчээ. Ингэж Жанисын охин Саванна дуулиан дагуулж хорвоод мэндэлсэн юм. 

90-ээд оны сүүлчээр Жанисын карьер явцгүй болж эхэлсэн тул тэрээр архи, мансууруулах бодисонд бүр их донтжээ. Үүнийг анзаарсан загвар өмсөгч Тайра Бэнкс Жанисыг аварч "America's next top model" шоуны шүүгч, зөвлөгч болгосон юм. Хэсэг хугацааны турш нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан Жэнис дахин амжилтанд хүрсэн боловч удалгүй продюсерууд түүнийг оролцогчдод хэтэрхий шүүмжлэлтэй хандаж байна гэж үзээд халжээ.  

Жанис гэхдээ телевизийн салбарт туршлагатай болсон учраас "The Janice Dickinson Modeling Agency" нэртэй шоугаа эхлүүлэхэд түлхэц болсон байна.

Дикинсон сүүлд хэт их гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээрээ алдаршсан билээ. Амьдралынхаа туршид супермодель бүсгүй 100 гаруй удаа хагалгаанд орсон байна. Фенүүд нь түүний гоо үзэсгэлэнгийн ул мөр үлдээгүйд маш их харамсдаг. 

2016 онд Жанис хөхний хорт хавдартай гэж оношлогдсон боловч өвчнөө даван туулж, нийгмийн идэвхтэй амьдралаа үргэлжлүүлэн загвар өмсөгч агентлагийнхаа ажлыг асуудалгүй үргэлжлүүлж чадаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()