Италийн "живсэн" тосгон 70 жилийн дараа усны ёроолоос гарч иржээ

Хүн төрөлхтний нөлөө, байгаль эхийн хувьсал, цаг хугацааны шалгарал тэргүүтэй олон хүчин зүйлээс үүдэж дэлхий гараг өөрчлөгдсөөр байгааг та бид гэрчлэн амьдарч байгаа билээ. Үүний томоохон жишээ болох Италийн Тирол нутагт орших Курон хэмээх XIV зууны үеийн энэхүү тосгон өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд усан дор далдлагдсан байсан аж. Одоогоос хэдхэн жилийн өмнө энэхүү түүхэн газраас хүний нүдэнд ил үзэгдэх нь ердөө хуучин цагийн сүмийн орой байв. 

Италийн "живсэн" тосгон 70 жилийн дараа усны ёроолоос гарч иржээ

Энэ газрыг 1950 онд усан цахилгаан станц болгох шийдвэр гарахаас өмнө хэдэн зуун хүн амьдардаг тосгон байсан гэнэ.

Улмаар оршин суугчдыг ойролцоох газарт нүүлгэн шилжүүлж, хиймэл нуур үүсгэснээр тосгон бүхэлдээ усанд живсэн байна.

Италийн хамгийн том хиймэл нууруудын нэг болсон Резия нуур Итали, Швейцарийн хилийн ойролцоо байдаг.

Өвлийн цагт уг нуур жуулчдын хамгийн их зочилдог газруудын нэг аж.

Нуурыг хөлдсөн үед аялагчид зуун зууны түүхтэй архитектурын гайхамшгийг ойртон очиж сонирхдог байна.

Netflix эндээс санаа авч 2020 оны 6-р сард "Curon" хэмээх цуврал гаргажээ.

Энэхүү аймшгийн, триллер цуврал төрсөн нутагтаа ирж буй хүмүүст хачин жигтэй үйл явдлууд тохиолдож байгааг харуулна.

Италийн эрх баригчид 1950-аад онд ийнхүү тосгоны орчимд хиймэл нуур үүсгэж, аж үйлдвэрийн бүсийг эрчим хүчээр хангасан байна.

Далан барих хугацаанд 160 өрхийг нүүлгэн шилжүүлж, тосгоны газарт сүмийн хонх цохьдог орой л үлдсэн байсан аж.

Хиймэл нуур одоо

Далангийн усыг хорин жил тутамд юүлж, сэргээн засварлан дахин усаар дүүргэдэг.

Энэ удаад эрчим хүчний компанийн ажилчид хэдэн сарын өмнөөс хиймэл нуурын усыг шавхжээ.

Харин өнгөрсөн 4-р сард мөс хайлсны дараа газар бүрэн хуурай болж, усанд идэгдсэн тосгоны балгас гарч ирсэн байна.

Овоолсон тоосго, нуранги чулуу зэрэг сүйдсэн Куроны үлдэгдэл уран бүтээлчдэд аймшгийн цуврал хийх санаа өгсөн бололтой.

Өмнө нь Австрийн харьяалалд байсан Өмнөд Тирол нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа Италийн мэдэлд орсон бөгөөд энэ бүс нутагт амьдардаг хүмүүсийн олонх нь унаган герман хэлтэй юм.

Дал гаруй жилийн дараа ил гарч ирсэн тосгоны туурийг сонирхохоор ирсэн хүмүүс олон байсан гэнэ.

Гэвч энэ үзэгдэл удаан үргэлжлээгүй бөгөөд эрчим хүчний компани даланг сэргээн засварлаад эргүүлэн хиймэл нууранд ус шахаж эхэлснээр хиймэл нуур эргэн өмнөх төрхөө олжээ.

Хиймэл нуур байгуулах явц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()