"Үзэсгэлэнт бүсгүй, Жонон хоёр"-ын бодит түүх

Үлгэрийн ертөнцөд гардаг шиг гэнэтийн, гайхамшигтай явдал надад тохиолдоосой гэж хүсдэг олон хүн байдаг билээ. Тэгвэл Францын хатан хаан Кэтрин де Медичи (Catherine de Medici)-ийн шивэгчин бүсгүйчүүдийн нэгний хувьд "Үзэсгэлэн гоо ба жонон"-гийн үлгэр  мэт амьдрал заяаж, араатан шиг хүнтэй амьдралаа холбосон юм. Гэхдээ түүний амьдралыг хүнд хэцүү байсан гэж хэлж бас болохгүй ажээ. Учир нь...

"Үзэсгэлэнт бүсгүй, Жонон хоёр"-ын бодит түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ханхүүтэй хамт өссөн хүү

XVI зууны дунд үед Испанийн хааны гэр бүлд ер бусын шинэ хүн нэмэгджээ. Шинэ гишүүн нь зэрлэг амьтан шиг толгойноосоо хөл хүртэл үсэрхэг, 10 настай өргөмөл хүү байв. Түүнийг Педро Гонзалез гэдэг байсан бөгөөд Испанийн хаадын нэрийн өмнөөс Нидерландыг удирдаж байсан Пармагийн гүнгийн авхай Маргарет түүнийг өргөн авч гэр бүлийнхээ гишүүн болгосон байна. 

Гэхдээ ханхүү эрхэм дээд зан чанараараа эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг татдаг байжээ. Педро Маргаретэд үрчлэгдэхээс өмнө ер бусын дүр төрхөөрөө Францын хаан II Хенригийн гэр бүлийг хөгжөөх үүрэгтэй байсан гэнэ. Сармагчин хүү Педро Францын хааны хүүхдүүд болох ирээдүйн хатан хаан Маргот болон түүний ах нартай хамт бичиг ном сурч байхдаа саруул оюунаараа бүхнийг гайхшруулж байв.

Ханхүүтэй хамт өссөн хүү

Хааны ордонд очихоосоо өмнө Педро Африкийн эргийн ойролцоох Канарын арлуудад Испанийн католик шашинтны гэр бүлд төржээ. Тухайн үеийн Европт генетикийн гажигтай хүүхдүүдийг "хүн байхад тэнцэхгүй" гэж үзэж,  ихэвчлэн далайн эрэг эсвэл ойн захын хаа нэгтээ аваачиж хаядаг байсан аж. Альбино,  сэтэрхий уруултай нярай зэрэг хэвийн бус гадаад төрхтэй төрсөн хүүхдүүдийн хувь тавилан ийм байв. Харин бүх биеэрээ халиурсан үстэй Педрогийн эцэг эх хүүгээ нүгэл хилэнц, бузар булайгаас ангижруулахаар адис хүртээж, амьдруулахыг хүсжээ. 

Педротой холбоотой олон маргаан үүсдэг байсан байна. Тэрээр Католик шашны бүх сургаалийг даган, зан үйлийг дуулгавартай гүйцэтгэдэг байсан тул түүний чөтгөрийн үндэс суурь арилсан байж болох юм гэж үздэг. Үүнээс болж Педрог хүн үү, эсвэл амьтан уу гэсэн асуулт маргааны эх үүсвэр болжээ. 

Гипертрихоз өвчин

Педро Гонзалезын өвчинг одоо эрдэмтэд судалж байгаа бөгөөд үүнийг төрөлхийн гипертрихоз гэж нэрлэдэг. Орчин үеийн судалгаагаар гипертрихоз нь зуун жилд дор хаяж нэг удаа тохиолддог болох нь тодорхой болсон юм. Ийм төрхтэй төрсөн хүүхдүүд ихэвчлэн эрэгтэй байдаг ч Москвад гипертрихозтой Хулиа Пастрана гэх мексик эмэгтэй амьдарч байжээ. Тэрээр дан ганц уг өвчнөөр шаналаад барахгүй мөн бие жижиг, нүүрний харьцаа нь алдагдсан байв.

Түүгээр ч барахгүй Пастрана хөдөлгөөн сайтай, сэргэлэн цовоо нэгэн байжээ. (Хэдийгээр тэр алслагдсан тосгонд төрж, бага насаа өнгөрөөсөн боловч испани, англи хэл дээр уншиж, бичиж чаддаг байсан). Тэр найрсаг, эелдэг зангаараа бусдаас ялгардаг байв. Хулиаг Еспиноса гэдэг эмэгтэй өсгөсөн бөгөөд түүнийг дөрвөн настайд нь ойгоос олсон гэж мэдэгджээ. Тэрээр Синалоа мужийн захирагчийн гэр бүлд үйлчлэгчээр түр ажилд орж байсан юм. 

Дараа нь эрх мэдэлтнүүд түүнийг АНУ-д зэрэмдгүүдийн циркт ажиллуулах болсон байна. Охины зэрлэг  төрх, уян зөөлөн зан, биеэ авч явах байдлын ер бусын хослолыг ашиглаж бизнес хийж байв. Дараа нь Хулиаг бүжиг бүжиглэх, хөгжмийн зэмсэг тоглохыг заадаг байсан Британийн бизнес эрхлэгчтэй хүчээр гэрлүүлэв. Ингээд тэр Москвад ирсэн ч хүүхдээ гаргах үедээ амиа алдсан ажээ. 

Гипертрихоз өвчин

Хулиа Пастрана

Үзэсгэлэн гоо ба жонон

Мэдээжийн хэрэг, хунтайж цолтой хүнтэй гэрлэхийг хүсэх олон бүсгүй байсан. Домогт өгүүлснээр, Францын хатан хаан Кэтрин де Медичи өөрийг нь дагалддаг бүсгүйчүүдийнхээ нэгийг нь Гонзалестэй гэрлүүлж, цаашид юу болохыг харахыг хүссэн байна. Ингээд "Үзэсгэлэн гоо ба жонон"-ын тухай үлгэр бий болсон гэнэ. Чинээлэг худалдаачин Кэтрин Рафеллиний охин Гонзалесийн сонгосон хүн болсон ба тэдний гэрлэлт амжилттай болсон юм. 

Үзэсгэлэн гоо ба жонон

Хосууд долоон хүүхэдтэй байсан бөгөөд тэдний дөрвөн хүүхдэд гипертрихоз өвчнин удамшсан авсан байна. Хүмүүсийн хамгийн хайртай нь тэдний том охин Тонина том охин байв. Түүний хөргийг эрхэм дээдсийн нэр хүндтэй зураач Лавиния Фонтана хүртэл зурж байсан юм. 

Францын хаан II Хенриг нас барсны дараа Гонзалесуудын байр суурь ганхав. Кэтрин де Медичийг нас барсны дараа гэр бүл нь гутамшигт байдалд орсон бөгөөд олны нүднээс үүрд алга болсон ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()