1
Хятад
Хятад улсын эдийн засаг цар тахлын үед ч эрчимтэй өссөн хэвээр байгаа бөгөөд тус "коммунист" орон долларын саятан, тэрбумтны тоогоор АНУ-г 2020 онд давсан юм.
Гэвч тус улсын баячүүд сүүлийн жилүүдэд эх орноо орхиж гарахыг илүүд үзэх болжээ. Саяхан л гэхэд нэлээд чинээлэг 60 гэр бүл барууны орнууд руу гарсан байдаг. Үүний цаад шалтгаан нь юу вэ?
Сүүлийн 20 жилийн хугацаанд “Хятадын тэрбумтан” байх нь аюултай болсон. Яагаад ч юм Хятадын толгой баячууд нэг бол богино насладаг эсвэл авлигын хэргээр баривчлагдах гэх мэт аюул заналхийлэлтэй тун чиг ойрхон байдаг байсан. Тус улсын засгийн газар иргэдээ хөрөнгөтэй болохыг уриалдаг ч хэт баян болсон хүмүүс засгийн газраасаа илүү нөлөөтэй болохоос эмээдэг учраас ийм арга хэмжээ авдаг юм.
Үүний дээр Хятадын хамгийн том, ашигтай салбар болох үл хөдлөхийн зах зээл агших тийш хандаж байгаа учраас ийнхүү баячууд нь дүрвэж эхэлжээ.
2
Энэтхэг
Энэ жил нутагт нь коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаа учраас Энэтхэгийн баячуудыг төрөлх нутгаасаа бөөнөөр дүрвэх болжээ. Тэд гадаадад гарахын тулд хувийн онгоц худалдан авах болон хөлслөх тал дээр гар огт татаагүй бөгөөд ихэнх нь Арабын Нэгдсэн Эмиратыг зорьжээ. Энэ оны 4-р сард чинээлэг цагаачдын урсгал ихэссэнтэй холбогдуулан АНЭУ Энэтхэгийн иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийн өмнө 10 хоног тусгаарлах тогтоол гаргажээ.
Мумбайгаас Дубай хүртэл нисдэг арван гурван хүний багтаамжтай хувийн онгоц нэг талдаа дунджаар 380 мянган ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
3
Орос
Европын орнуудад (Ялангуяа Их Британи) тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт огцом нэмэгдэж байгаа нь Оросын баячуудтай холбоотой аж.
10 жилийн өмнө дундаас дээш орлоготой Лондонгийн 27 мянган иргэн орос хэлийг эх хэлээ хэмээн бүртгүүлж байсныг харвал дээрх мэдээлэл үнэн бололтой. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын иргэд гадаадад амьдрахыг илүүд үзэх болсон байна. Улстөрчид хүүхдүүдээ гадаадад сургахыг илүүд үздэг бөгөөд Орос бизнес эрхлэгчид дотоод гэхээс илүү гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болов.
Тус улсад улс төрийн хэлмэгдүүлэлт, санхүүгийн шалтгаанаар хавчигдихаас айсан хүмүүс гадаад руу дүрвэхийг илүүд үздэг байсан бол өдгөө цар тахлын улмаас тэдгээр хүмүүсийн тоо огцом нэмэгджээ.
Оросын баячууд олноороо нүүж ирснээс болоод "Лондонград" гэдэг нэршил хүртэл гарч ирсэн байна.
4
Хонконг
2019 онд Хонконгийн улс төрийн байдал маш тогтворгүй болсон билээ. Тэр жилдээ тус өөртөө засах орны нийт алтны нөөцийн 10 хувь нь гадагш гарсан байдаг.
БНХАУ-ын гаргасан шинэ хуулийн дагуу Хонконг тусгаар байдлаа алдаж шууд Бээжингээс хараат болсон учраас баячууд нь ийнхүү илүү аюулгүй газрууд руу дүрвэхээр шийдсэн байна.
Хонконгийн баячууд ихэвчлэн хэдэн удам дамжсан бизнестэй байдаг. Тиймээс удам залгамжилж авсан хөрөнгөө хадгалах үүднээс шинэ үеийнхэн Сингапур болоод Швейцар руу дүрвэх нь нэмэгдэж байнаа аж.
5
Турк
Туркын баячууд үл хөдлөх хөрөнгө болон бизнесээ хямд үнээр ч хамаагүй зараад хилийн чанадыг зорих болжээ.
Гадаад руу дүрвэсэн баячуудын тоогоор Турк Хятад, Энэтхэгийн араас орж байна. Үүний нөлөөгөөр тус улс асар их хэмжээний хөрөнгөө гадаад руу алдаж байгаа юм.
Сүүлийн 5 жилийн хугацаанд тус улсын эрх баригчид бараг дарангуйллын гэмээр нийгмийг байгуулж эхэлсэ тул чинээлэг иргэд нь илүү аюулгүй орнуудыг зорих болжээ.