“Адольф Гитлер дайны дараа амьд байсан“ гэсэн нууц баримт ил болжээ

Албан ёсны мэдээллээр 1945 оны 4 сарын 30-нд Адольф Гитлер өөрийнхөө амийг хороож, дараа нь шатсан гэх баримт бий. Харин түүхчид түүнийг өөрийгөө буудаагүй харин калийн цианитаар хордсон гэж үздэг. Тэгвэл АНУ-ын Тагнуулын Төв Газрын саяхны хийсэн мэдэгдлээр: Гитлер амьд гараад зогсохгүй, дайн дууссанаас хойш 10 жилийн турш эрүүл саруул байсан гэнэ.

“Адольф Гитлер дайны дараа амьд байсан“ гэсэн нууц баримт ил болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гитлер өөрийн эхнэр болох Ева Браунтай Өмнөд Америк руу зугтсан гэх мэдээлэл дээр үеэс тархсан бөгөөд бункерээс олдсон цогцос нь тэдэнтэй ижил хүмүүс байсан гэх яриа бий. Ийнхүү тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдэгдлийг илүү нарийн судлах хэрэгтэй болж байгаа юм.

Энэ талаар мэдээлэл 1955 оны 10  сарын 3-нд АНУ-ын Тагнуулын төв газар ирсэн байна. Мэдээллийг Cimelody-3 хэмээх нууц нэрийн дор хүргэжээ.

1955 оны 9 сарын 29-нд Cimelody-3-тай түүний дотны найз холбогдсон бөгөөд тэр Европын Маракайбо хотод амьдарч байжээ.

Cimelody-3-ын найз хэлэхдээ: "1955 оны сүүл үеэр Зөвлөлтийн цэрэг болох Филлип Ситроен (Phillip Citroen) нь Адольф Гитлерийг амьд хэмээн мэдээлжээ. Тэр сард нэг удаа Колумбид очиж Гитлертэй уулздаг байсан бөгөөд Гитлер KNSM-ын завьны ажилтан хэмээх нэрийн дор Маракайбо болон Каракасын хооронд явж байсан гэнэ. Мөн Гитлертэй авахуулсан зураг байгаа гэж хэлсэн ч үзүүлэхээс татгалзсан юм"

Мөн уг мэдэгдэлд Гитлерийг Венесуэлээс Аргентин руу 1955 онд нүүсэн гэсэн байжээ. "Дайн өнгөрөөд 10 жил өнгөрсөн байсан учир түүнийг мөрдөж, мөшгихгүй болов уу хэмээн Гитлер ярьж байсан" хэмээн түүнтэй уулздаг байсан орос цэрэг Ситроен ярьсан байна.

Энэ үнэн болов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()