Орон орны хамгийн хачирхалтай уламжлалууд

Бид бусад улс орны соёл иргэншил, зан заншлыг судалж, мэдэх бүрдээ гайхширч байдаг. Жишээлбэл, Египетэд сүйт бүсгүйн найзууд сүйт бүсгүйг хуримынх нь өмнө чимхдэг бөгөөд энэ нь амжилтыг бэлгэддэг гэнэ. Ингээд танд дэлхийн улс орнуудын хачирхалтай уламжлалуудаас сонирхуулж байна. 

Орон орны хамгийн хачирхалтай уламжлалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Индонез хосууд хуримынхаа дараа ариун цэврийн өрөөнд ордоггүй

Индонезийн Тидонг хотод хосууд гэрлэснийхээ дараа 3 хоногийн турш ариун цэврийн өрөөг хэрэглэж болдоггүй. Энэ нь хосуудын ирээдүйн аз жаргалтай холбоотой байдаг аж. Мөн гэр бүлийнхэн нь тэднийг ажиглаж, ариун цэврийн өрөөнд орохгүй байхад нь тусалдаг бөгөөд маш бага хэмжээний хоол, ус өгдөг гэнэ. 

Индонез хосууд хуримынхаа дараа ариун цэврийн өрөөнд ордоггүй

2 Масаи омгийн нулимж мэндлэх ёс

Ихэнх оронд нулимах нь соёлгүй үйлдэлд тооцогддог. Харин Кенийн Масаи омгийнхны хувьд энэ нь хүндэтгэлийн илрэл болдог бөгөөд тэд хоорондоо мэндэлж, гар барихынхаа өмнө мэндэлж буй хүнийхээ гар руу нулимдаг аж. Шинээр төрсөн хүүхэд болон сүйт бүсгүйтэйгээ ч энэ маягаар мэндчилдэг гэнэ.

Масаи омгийн нулимж мэндлэх ёс

3 Энэтхэгт ариун цэврийн цаас хэрэглэдэггүй

Аялагчид Энэтхэгийн ариун цэврийн өрөөнд нойлын цаас байдаггүйд ихээхэн гайхширдаг. Тэд ариун цэврийн цаас бохирын хоолойг бөглөдөг гэж үздэг учраас хажуу талд нь байрлах жижиг савтай усыг ашигладаг юм.

Энэтхэгт ариун цэврийн цаас хэрэглэдэггүй

4 Мексикт шар сарнай бэлэглэхийг хориглодог

Сарнай цэцгийг бусдад бэлэглэх нь хамгийн том хүндэтгэлийн хэлбэр байдаг. Гэхдээ өнгийг нь харж сонгох хэрэгтэй байдаг гэнэ. Жишээлбэл, Мексикт шар сарнайг үхэлтэй холбож ойлгодог учир хэн нэгэнд бэлэглэхийг цээрлэдэг аж.

Мексикт шар сарнай бэлэглэхийг хориглодог

5 Германд хуримынхаа өмнө таваг хагалдаг

Германд хурим болохоос хэд хоногийн өмнө хосуудын найз нөхөд нь тэдний гэрт ирж Полтерабенд хэмээх таваг хагалах ёслолыг үйлддэг. Түүний дараа хосууд гэрээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь тэдний гэрлэлтэд нь аз жаргалыг авчирдаг аж.

Германд хуримынхаа өмнө таваг хагалдаг

6 Дани улсад ганц бие хүмүүс рүү синнамон цацдаг

Дани улсад хэн нэгэн өөрийнхөө төрсөн өдрөөр ганц бие хэвээр байвал түүн рүү нунтаг синнамон цацдаг аж. Энэхүү уламжлал нь XVI зууны үеэс эхлэлтэй юм.

Дани улсад ганц бие хүмүүс рүү синнамон цацдаг

7 Венесуэлийн уламжлалт хоцролт

Хэрвээ та Венесуэлд хэн нэгэнтэй уулзах гэж цаг тохирсон бол тэд болзсон цагаасаа хамгийн багадаа 10 минут хоцордог гэдгийг санаарай. Тэд тайван, амар амгалан байдлыг эрхэмлэдэг учир ажил хэргийн уулзалтад хожигдсон ч санаа зовдоггүй гэнэ.

Венесуэлийн уламжлалт хоцролт

8 Унгарт хундага тулгахыг хориглоно

Австричууд Унгарын хувьсгалчдыг ялсныхаа дараа хундага тулгаж баяраа тэмдэглэж байсантай холбоотойгоор 1848 оноос эхлэн Унгарчууд уг ёслолоос татгалзах болжээ.

 

Унгарт хундага тулгахыг хориглоно

9 Бразилд аюултай шоргоолжинд хазуулдаг

Бразилын Сатере-маве омгийнхон нас биед хүрсэн хөвгүүддээ хортой шоргоолжоор дүүрэн бээлийг өмсгөдөг хачирхалтай уламжлалтай. Мөн энэхүү шоргоолжны хазалт нь маш ихээр өвдөлт мэдрүүлдэг.

Бразилд аюултай шоргоолжинд хазуулдаг

10 Францын гэрлээгүй бүсгүйчүүдэд зориулсан сонирхолтой малгай

Францад жил бүрийн 11 сарын 25-нд Гэгээн Катерины баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ нь ерөнхийдөө ганц бие бүсгүйчүүдэд зориулагддаг байна. Энэ өдөр 25 нас хүрсэн, гэрлээгүй бүсгүйчүүд ухаалаг байдал, итгэлийг бэлгэдсэн шар, ногоон өнгийн малгайг өмсдөг. Бүсгүйчүүдийн нэг хэсэг нь тун удахгүй гэрлэх зорилготойгоор уг баярыг тэмдэглэдэг бол зарим нь өөрийн эрх чөлөөт байдлыг тунхаглан зарладаг юм.

Францын гэрлээгүй бүсгүйчүүдэд зориулсан сонирхолтой малгай

11 Өмнөд Африкийн тавилга гаргаж шидэх ёс

Ихэнх орнууд шинэ жилийн үдшийг салюттай тэмдэглэдэг бол Өмнөд Африкт арай өөр уламжлалтай байдаг. Тэд шинэ жилээ угтахдаа гэрийнхээ цонхоор тавилгаа гаргаж шиддэг тул цагдаа нар хяналт тавьж хүмүүсийг бэртэж гэмтэхээс хамгаалдаг гэнэ.

Өмнөд Африкийн тавилга гаргаж шидэх ёс

12 Финландын саун дахь ажил хэргийн уулзалт

Финландчууд чухал ажил хэргийн уулзалт, улс төрийн яриа хэлэлцээрээ оффист бус саунд хийж болох бөгөөд тэр ч байтугай саунд хүүхэд төрүүлж ч болдог. Хачирхалтай нь үүнийг хуулинд нь зөвшөөрсөн байдаг аж.

Финландын саун дахь ажил хэргийн уулзалт

13 Хятадын хуримынхаа өмнө уйлдаг заншил

Бусад орнуудын сүйт бүсгүйчүүд хуримаараа маш их жаргалтай байдаг бол  Хятадын Сычуань мужийн Тужиа үндэстний дунд сүйт бүсгүй нь хурим болохоос сарын өмнө уйлж эхэлдэг гэнэ. Тэр ч бүү хэл, сүйт бүсгүйн гэр бүлийнхэн нь хамт уйлж, баярлаж байгаагаа илэрхийлдэг аж.

Хятадын хуримынхаа өмнө уйлдаг заншил

14 Ойрхи Дорнодод зүүн гараа ашиглаж болохгүй

Ойрхи Дорнодын орнуудад зүүн гараараа мэндлэх, хоол идэхийг бохир, заваанд тооцдог. Учир нь тэнд зүүн гарыг ариун цэврийн өрөөнд орсны дараа цэвэрлэгээний зориулалттай ашигладаг юм.

Ойрхи Дорнодод зүүн гараа ашиглаж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()