Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдгийг баталсан хосууд

Лондон хотын иргэд болох Хайди, Эд Савитт нар 2011 онд их сургуульд оюутан байхдаа танилцаж, саяхан гэрлэхээр шийдсэн байна. Харин тэд оюутан болохоосоо ч өмнө, бүр хүүхэд байхдаа танилцан үерхэж байсан гэдгээ хуримынхаа өмнөх өдөр олж мэджээ. 

Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдгийг баталсан хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Саяхныг хүртэл Хайди Эд нар их сургуульд байхдаа анх бие биенээ олж харсан гэж бодож явсан аж.  Эд их сургуулийн дотуур байранд анх ороод хажуу өрөөний охиноос хувцас хатаагч хэрхэн ашиглах талаар асууж, тусламж гуйжээ. Тэр охин байрных нь хуучин эзэмшигч байсан юм. Хосууд удалгүй бие биедээ дурлан үерхэж, долоон жилийн дараа ийнхүү гэрлэхээр шийджээ. 

2

Хурим хийх сургаар Хайди найз залуугаа ээжтэйгээ танилцуулсан гэнэ. Ээж нь энэ үеэр 1997 онд гэр бүлээрээ Турк улсад аялсан талаар ярьжээ. Аяллын үеэр Хайди Эд гэх найз хүүтэй болж, өдөр шөнөгүй хамт тоглодог байсан талаар ч дурсан санасан байна. Энэ яриа болсноос хойш хоёр долоо хоногийн дараа Хайдигийн ээж байшингийн дээврийн тагтнаасаа хуучин альбомоо гарган ирж Туркт амарч байсан үеийн зурагнуудаа олтол хүргэн хүүгийнхээ танил дүрийг олж үзжээ. 

“Зургийг олсны дараа ээж над руу цахим шуудангаар явуулсан. Үүнийг хараад би маш их гайхаж, бас сэтгэл хөдөлсөн” гэж Хайди хэлжээ.

 Зураг дээр Хайди ирээдүйн нөхрийнхөө хамт

3

Хайди хайрт руугаа залган зургийн талаар хэлэхэд сүйт залуугийн гэр бүлийнхэн ч мөн адил альбомноосоо Хайдитай авахуулсан хүүгийнхээ зургийг олжээ. Хосууд нүдэндээ ч итгэж чадсангүй. Хосуудын хувьд энэ бол хувь заяа байлаа.

4

Хосууд ийнхүү олон жилийн өмнө танилцаж байснаа мэдэлгүй их сургуульд дахин таарч, танилцан нэг нэгэндээ дурлажээ.

5

Хуримын дараа тэд бал сараа Туркт өнгөрүүлж, багын дурсамжаа сэргээцгээсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()