Тэврэлдэн хэвтсэн 1700 жилийн настай Сяньби хосын булш судлаачдыг гайхшруулжээ

Түгээмэл биш ч археологчид заримдаа хамтад нь оршуулсан булшийг илрүүлэх нь бий. Эдгээр нь ихэвчлэн гэр бүлийн булш байдаг бөгөөд тухайн хүмүүсийн амьд ахуй цагийн мэдээллийг араг ясаар нь дамжуулж олох боломжтой. Тэдгээр хүмүүсийн хоорондын холбоо, юу иддэг байсан, ямар гэмтэл бэртэл авсан, ямар өвчин эмгэг туссан, хаана амьдардаг байсан зэрэг мэдээллийг шинжлэх ухааны тусламжтайгаар мэдэж авч болно. Тиймээс бие биендээ хайртай байсан хүмүүсийн шарилыг илрүүлэх нь тийм ч хэцүү биш юм. Ийм булш тийм ч их олдоод байдаггүй боловч саяхан Хятадын эрдэмтэд яг ийм булш олсон болохоо зарласан байна. 

Тэврэлдэн хэвтсэн 1700 жилийн настай Сяньби хосын булш судлаачдыг гайхшруулжээ

Датун хотын ойролцоох Ёнтайн замын орчимд барилга барих явцад түүхийн үнэт өв агуулж буй Бигуйюань хэмээх газрыг нээжээ. Үргэлжлүүлэн судлахад тэр нь 600 гаруй булш бүхий томоохон оршуулгын газар болж таарсан байна. Археологчид оршуулгын онцлог чанарыг тэдгээрийн дотор байгаа эд зүйлсийг судлах замаар илрүүлсэн байна. Үүний эцэст тус булшнууд нь Хятадын Умард Вэй (МЭ 386-534) хаант улсын үед хамаарах бөгөөд уг гарвалын хувьд Монголын өвөг Сяньби хүмүүсийнх болохыг тогтоожээ. 

Ихэнх булшнууд нь нэг хүнтэй байсан боловч гурван булш нь дотроо хоёр хүнтэй болж таарчээ. Тэдгээрээс нь 2 нь бие биенийгээ тэвэрсэн байдалтай олдов. 

Онцгой гурван булшний сүүлчийнх нь эрдэмтдийн анхаарлыг хамгийн их татсан юм. Тэрхүү булшинд эрэгтэй, эмэгтэй хоёр араг яс байжээ. Шинжилгээний дагуу эрэгтэй нь 29-35 настай, эмэгтэй нь түүнээс таван насаар эгч байсан болж таарав. Мөн тэд хоёул ойролцоогоор 157-161 см өндөр байсан аж. Хос шарилд үхлийн шарх байгаагүй бөгөөд эрэгтэйн шуу хугарсан байсан бол эмэгтэйн шүд нь хорхойтсон гэхээс өөр өвчин, гэмтэл байсангүй.

Тэднийг зэрэг оршуулсан гэдгийг археологчид баталж байгаа юм.  Зүүн талд эрэгтэйг, баруун талд эмэгтэйг хэвтүүлж өөд өөдөөс нь харуулж тавьсан байв. Эмэгтэйн толгойг эрэгтэйн мөрөн дээр байрлуулсан бололтой. Тэд нэг нэгнийгээ тэвэрсэн, эмэгтэйн хуруунд төмөр бөгж зүүсэн зэргээс үзвэл ойр дотно байсан нь тодорхой.

Талийгаачдийг хамаатан садан нь нэг булшинд оршуулахаар шийдсэнийг харвал дөрвөн таамаг гарч ирж байна. 

1. Тэд нэгэн зэрэг бусдын гарт амиа алдсан. Гэхдээ ясан дээр нь ноцтой гэмтлийн ул мөр байгаагүй.

2. Тэд өвчний улмаас зэрэг нас баржээ. Гэвч үүнийг ийм удаан хугацааны дараа тогтоох боломжгүй юм.

3. Эхлээд нөхөр нь нас барсан бөгөөд эмэгтэй нь амиа егүүтгээд гэрээслэлдээ нөхрийнхөө хамт оршуулахыг хүссэн.

4. Эхлээд эхнэр нь нас барсан бөгөөд нөхөр нь түүний араас хамт өөр ертөнцөд очихоор шийдсэн. 

Эдгээр хувилбаруудын аль нь үнэн болохыг тогтоох боломжгүй. Нөхөр нь гэмтэлтэй байгааг харгалзан үзвэл тэр эхлээд амиа алдсан байж болох юм. Ямартай ч археологчид тэдний үхэлд хайр сэтгэл нь нөлөөлсөн болзошгүй гэж үзэж байна.

Хос шарилыг музейд байрлуулах зорилгоор бүтнээр нь үлдээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()