Тагнуулын төв газрын хамгийн хачирхалтай 15 ажиллагаа

Өнөөдөр улс орон бүрт хамгийн шилдэг тагнуулчдыг эгнээндээ нэгтгэсэн гайхалтай тагнуулын байгууллагууд бий болсоор байна. Ингэснээр улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой бөгөөд олон нийтэд төдийлөн дэлгэгдээд байдаггүй өндөр нууцлалтай үйл ажиллагааг гардан явуулахад оршино. Гэвч тэдний зарим үйл ажиллагаа нь цаг хугацааны эрхээр бусдын нүдэнд ил болох нь бий. Тэгвэл хамтдаа тагнуулын төв газрын гардаж хийсэн хамгийн хачирхалтай 15 ажиллагааг сонирхоцгооё.

Тагнуулын төв газрын хамгийн хачирхалтай 15 ажиллагаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний ажиллагаа

Дэлхийн II дайн эхлэхээс өмнө АНУ-ын засгийн газар коммунистуудыг ашиглан фашистуудтай тэмцэлдэж байсан бол дайны голомт намжмагц "Тагнуулын төв" газар фашистуудын эсрэг коммунистуудыг ашиглаж байсан юм. Уг ажиллагааг "The Gehlen Organization" гэх нэртэй нууц байгууллага хариуцан хийж байсан бөгөөд тэд ЗХУ-ын тал фашист Германчуудтай ямар харилцаатай байгааг тандаж байв. Харин 1949 онд албан ёоор байгуулагдаж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд тэдний эхний даалгавар фашист Германий армийн генерал Геглен (Gehlen)-ний нууцаар тагнаж, амийг нь хөнөөх явдал байжээ. 

Эхний ажиллагаа

2 Шинэ байгууллага байгуулсан нь

1950 онд АНУ-ын Тагнуулын төв газар "Technical Service" гэх нэртэй байгууллагыг хажуудаа байгуулсан бөгөөд тэд ЗХУ-ын улаан арми Герман руу дайрах эсэхийг хянаж байх үүрэгтэй байгууллага байв. Тэдний зорьсон зорилго бодит амьдрал дээр биелэхээр барахгүй дэлхий дээрх хамгийн шилдэг тагнуулын байгууллага болох эхлэлээ амжилттай тавьсныг Германийг бүхэлд нь өөрсдийнхөө хараанд оруулсан явдлаар харж болох байсан аж.

Шинэ байгууллага байгуулсан нь

3 Солонгосын дайн

1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайнд АНУ-ын Тагнуулын төв газар Солонгосоос коммунистуудын түлхэн гаргах боломжийг судлах зорилгоор оролцсон бөгөөд тэд Өмнөд Солонгосчуудын талд үйлчилж байсан юм. Тэр ч үүднээсээ ур чадвартай тагнуулчдыг Хойд Солонгос болон Хятад улсууд рүуу тагнуул хийлгэхээр явуулж байсан бөгөөд харамсалтай нь бүгд амиа алдаж байжээ. Үүний хариуд тагнуулчдыг удирдаж байсан Аллен Дюллес (Allen Dulles) гэх эрхэм Синьман Рий (Syngman Rhee)-тэй нууц тохиролцоо хийж, Хойд Солонгос цэрэг армийн тухай чухал мэдээллийг Өмнөд Солонгосын талд өгч байжээ. 

Солонгосын дайн

4 Цэнхэр шувуу ажиллагаа

1950-аад оны үед Тагнуулын төв газрын хэрэгжүүлсэн "Цэнхэр шувуу төсөл" нь бусад улсуудын тагнуулчдыг баривчилж, тэднээс байцаалт авах байсан бөгөөд тэр ч үүднээсээ Япон, ЗХУ, Герман зэрэг улсуудын шилдэг гэсэн тагнуулчдыг барьж, нууц шоронд аваачин байцаалт хийж байжээ. Энэхүү ажиллагаа нь бүхэл бүтэн 77 өдрийн турш үргэлжилж байсан бөгөөд үүний хариу болгож, АНУ-ын хамгийн алдартай тагнуулчдын нэг болох Алекс Дюллес гэх эрхмийг баривчилж, амийг нь хороожээ. 

Цэнхэр шувуу ажиллагаа

5 Тагнуулын төв газар ба АНУ

Тагнуулын төв газрын шилдэг ажилчдын нэг байсан Фрэнк Уиснер (Frank Wisner), ЗХУ-д тагнуул хийж байх үеэрээ Европын улс орнуудын тагнуулчид хэрхэн ажилладаг тухай судлах үүрэгтэй байв. Гэвч түүний хувьд Тагнуудын төв газрын удирдлагууд Европын улс орнуудаас илүүтэйгээр АНУ-тай хамтарч ажилласаар ирсэн тухай болон Америкчуудад илүү ач холбогдол өгч ханддаг болохыг олж мэджээ. Энэ талаар 1970-аад оны үед "Rolling Stone", "CBS", "New York Times" зэрэг дэлхийн алдартай хэвлэл мэдээллийн газруудаар шуугьж байсан юм. 

Тагнуулын төв газар ба АНУ

6 АНУ-ын ноёрхол...

1950-аад оны үед Их Британи болон Иран улсуудын хооронд нэгэн гэрээ хэлцэл байгуулагдсан нь Иракууд газрын тосоо Англичуудад их хэмжээний мөнгөөр арилжаалах явдал байсан бөгөөд энэ үед Тагнуулын төв газраас болж буй үйл явдлыг тагнуулахаар шилдэг гэсэн ажилчдаа явуулж байжээ. Уг ажиллагааг 1953 онд Аллан Дюллес-ийн шийдвэрээр эхлүүлсэн байна. Үүний гол зорилго нь Ойрх дорнод дахь нөлөөгөө АНУ-ын зүгээс эхнээс нь өндөржүүлэхийг хүссэн бөгөөд тэднийг газрын тосоо борлуулж, их хэмжээний мөнгөтэй болвол эдийн засгийн хувьд өөрсдөөс нь хараат бус болж ирнэ гэж үзэж байсантай холбоотой ажээ.

АНУ-ын ноёрхол...

7 Африкийн иргэний дайн

Африкын ядуу буурай, хөгжил дорой улс орнуудыг колончилж байсан улсуудын нэг бол Бельги бөгөөд тэд Конго улсын ард иргэдийг олон жилийн турш колондоо байлгасан юм. Харин энэ бүхнээс залхсан Конгочууд анхныхаа ерөнхийлөгчийн сонгуулийг хийж, Патрис Лумумба (Patrice Lumumba) гэх хүнийг сонгожээ. Тэрээр уг улсын хамгийн анхны ерөнхийлөгч болмогцоо НҮБ-д хандан, газар нутгаас нь Бельгийн цэргүүдийг гаргаж өгөхийг хүсч байв.

Харин түүний хүсэлтийн хариуд Тагнуулын төв газраас хэд хэдэн тагнуулууд ирж, нөхцөл байдлыг тагнасан бөгөөд тэдэнтэй хамт НҮБ-ийн цэргүүд ч ирсэн юм. Гэвч хачирхалтай нь ерөнхийлөгч Патрис төд удалгүй амь насаа алдсан хэрэг гарсан бөгөөд үүнээс үүдэж, Африкт иргэний дайн гарах нөхцөл бүрдсэн гэж хүмүүс үздэг байна. Харин Патри ерөнхийлөгчийг амь насыг хэн бүрэлгэсэн нь тодорхойгүй хэдий ч, тагнуулчид хэргээр шахуу Африкт иргэний дайн гаргах зорилгтойгоор түүний аминд хүрсэн гэж ярих нь ч бий.

Африкийн иргэний дайн

8 Кубын мөргөлдөөн

Тэртээ 1959 онд Тагнуулын төв газраас Куб улсад болж байгаа нөхцөл байдалтай танилцуулахаар цөөнгүй хүмүүсийг илгээсэн Куб улсын ерөнхийлөгч Фулгенчио Батиста (Fulgencio Batista) гэх эрхэм АНУ-ын талд тал засч, асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж байсан юм. Энэ нь ч аргагүй бөгөөд Кубуудын аюулгүй байдалд Фидел Кастро (Fidel Castro) заналхийлж байсантай холбоотой бөгөөд Тагнуулын төв газрын бэлтгэгдсэн тусгай цэргүүд Кубын цэргийн армитай нэгдэн Кастрогийн эсрэг тэмцэлдэж эхэлжээ. Гэвч харамсалтай нь тэдний төлөвлөсний дагуу юу ч бүтээгүй бөгөөд 100 цэрэг амь насаа алдаж, 1200 гаруй цэргүүд бүслэгджээ. Хожим хангалттай туслалцаа үзүүлж чадаагүй дээ АНУ-ын зүгээс уучлал хүсч, хоол хүнс болон эм, бэлдмэл их хэмжээгээр Куб руу явуулж байжээ.

Кубын мөргөлдөөн

9 Фидел Кастрогийн эсрэг

Фидел Кастрогийн хүссэнээр бүх зүйл болсон учраас АНУ-ын зүгээс даруй арга хэмжээ авах шаардлагатай болсон нь нууц биш юм. Тухайн үеийн ерөнхийлөгч байсан Жон Кеннеди (John Kennedy) тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийг чухалчилж байв. Удалгүй түүний шийдвэрээр 1961 онд "Mongoose" гэх нэртэй нууц ажиллагаа явуулсан байна. Уг нууц ажиллагааны гол зорилго нь Фидел Кастрогийн төрийн эрхийг гартаа авсныг зогсоож, түүний эрх мэдлийг зогсоох явдал байсан бөгөөд тэд боломж гарвал тагнуулчдаараа дамжуулан Кастрог хороолгохыг хүсч байсан аж. Гэвч тэдний хүслийг Европын холбооны нэгэн байлдагч үгүй хийсэн бөгөөд тэрээр Кубын ерөнхий сайд байсан эрхмйг Тагнуулын төв газрын ажилчдаас урьтан буудан хөнөөжээ. 

Фидел Кастрогийн эсрэг

10 Вьетнамын дайн

Хүн төрөхтний түүхэнд асар их гарз хохирол авчирч байсан дайнуудын нэг болох Вьетнамын дайнд АНУ-ын цэрэг Өмнөд Вьетнамчуудтай нэгдэн дайнд оролцсон бөгөөд тэд дайнд ялагдаж байгаа мэтээр Тагнуулын төв газарт харуулах хүсч байсан хэдий ч, харамсалтай нь тэдний хүссэнээр болоогүй юм. Тагнуулын төв газар АНУ-тай энэ дайнд хамтарч ажиллахыг эрхэмлэж байсан бөгөөд энэ нь ч биеллээ олж, тэд 1975 онд дайны голомтыг зогсоох үүднээс "Финикс ажиллагаа"-г явуулсан нь бүтэлтэй болоогүйгээр барахгүй гэм зэмгүй 20.000 Вьетнамуудыг газрын хөрснөөс арчсан юм.

Вьетнамын дайн

11 Төв Америк дахь нууц ажиллагаа

1979 онд зүүнийг баримтлагчид Никарагуа (Nicaragua) орчмын бүс нутгийг өөрсдийн нөлөөнд автуулсан бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рийген (Ronald Reagen)-д огтхон ч таалагдаагүйгээр барахгүй түүнийг Тагнуулын төв газрынхантай нууцаар хэлэлцэж, Төв Америк дахь зүүнийг баримтлагчдын эсрэг үйл ажиллагаа явуулахад хүргэсэн юм. Тэдний уг нууц ажиллагааны гол зорилго нь зүүнтнүүдийн эсрэг тэмцэж байгаа Төв Америкын улс орнуудыг босогчдыг дэмжих, хоол хүнс, зэр зэвсэг, цэрэг армиар хангах явдал байжээ. Энэ нь ч үр дүнгээ 1990 онд болсон Төв Америкын улс орнуудын холбооны ерөнхийлөгчөөро Даниел Ортега гэх эрхэм болж, хамгийн эхэнд тэрээр зүүний үзэл суртлыг хөөн зайлуулж байжээ. 

Төв Америк дахь нууц ажиллагаа

12 09.11-ний гэмт халдлагын мөрөөр...

2001.09.11-ний өдөр болсон гэмт халдлагаас үүдэж, Аюулгүй байдлын албаны дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Доналд Рамсфелд гэгч эрхэм Тагнуулын төв газарт хандаж, илүү их тагнуулчдыг оролцуулсан нууц ажиллагааг дариу хийж, гүйцэтгэхийг үүрэгджээ. Төд удалгүй тагнуулчид Пакистан, Афганистан улсуудад нууц ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ бүхний эцсийн зорилго нь чухам хэн гэгч нь АНУ-ын худалдааны ихэр цамхагийг дэлбэлсэн болохыг олж тогтоох байсан юм. 

09.11-ний гэмт халдлагын мөрөөр...

13 "Гуантанамо" бүсийг сонгосон нь...

Тагнуулын төв газрын ажилчдын бэлтгэл сургуулилт, цэргүүдийн бэлтгэжилт болон цэргийн баазад байрладаг уг газрыг газрын зураг дээрээс харах боломжтой хэдий ч, хажууд нь очсон нөхцөлд ямар ч цэргийн бааз, нууц байгууллага ойрд хавьд нь харагддаггүй гэнэ. Хүмүүсийн үзэж байгаагаар энэ нь өндөр нууцлалтай газруудын нэг байж болзошгүй хэмээн үздэг байна.

"Гуантанамо" бүсийг сонгосон нь...

14 Барак Обама ба түүний нөхөд Бин Ладений араас...

АНУ-ын анхны өнгөт арьстан ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараагаар Барак Обама Тагнуулын төв газартай хамтарч, тухайн үеийн зартай алан хядагчдын нэг байсан Осама Бин Ладенийг хайж эхэлжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, тэд 2011 онд түүний амь насыг хөнөөсөн юм. АНУ-ын зүгээс хүн төрөлхтөнд ийнхүү дахин энх тайван ирж байгаа бөгөөд дахин алан хядагчидтай сөргөөцөлдөх асуудлгүй боллоо хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл алан хядагчдын үйл ажиллагаа илүү өргөжсөөр байгаа нь нууц биш юм. 

Барак Обама ба түүний нөхөд Бин Ладений араас...

15 Абдулрахман Аль Авлак (Abdulrahman Al-Awlaki)-ийн үхэл

7 настай хүү Тагнуулын төв газрын ажилчдын гарт амь насаа алдсан бөгөөд түүний эцэг нь АНУ-д амьдарч, нууц мэдээлэл алан хядагчдад дамжуулдаг байсан хэмээн АНУ-ын зүгээс зайлшгүй утсгах ёстой алан хядагчдын нэрсийн жагсаалтыг дэлхий нийтэд танилцуулахдаа түүнийг хүүхдийнх нь хамт бичсэн байжээ. Энэ нь ч биеллээ олж, 2011 онд хүү амь насаа алдсан бөгөөд удалгүй түүний эцгийг ч бас хөнөөсөн байна. Тэд Йемен (Yemen) улс руу дөрвөж, тэндээ амар тайван амьдарч байсан хэдий ч, тагнуулчид тэднийг богино хугацаанд олж байсан ажээ.

Абдулрахман Аль Авлак (Abdulrahman Al-Awlaki)-ийн үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()