1
Know your rights
Анжелина "The Сlash" хамтлагийн "Know Your Rights" дууны нэрийг нуруун дээрээ шивүүлжээ. Тус дуу нь өөрийн эрх болоод үзэл бодлоо эцсийн амьсгалаа хураах хүртлээ хамгаал гэсэн утгатай аж.
2
Байршил
Анжелинагийн зүүн мөрөн дээрх шивээс нь түүний хүүхдүүд болон Брэдийн төрсөн газрын зураг дээрх байршлын өгөгдөл аж.
Эдгээр нь:
- Маддоксын төрсөн нутаг Камбож
- Захарагийн төрсөн нутаг Этиоп
- Шилогийн төрсөн нутаг Намиби
- Паксын төрсөн нутаг Вьетнам
- Ихрүүд болох Нокс, Вивиен нарын төрсөн нутаг Франц
- Брэд Питтийн төрсөн нутаг Оклахомагийн байршлууд юм.
Энд харин түүний хоёр дахь нөхөр жүжигчин Билли Бобын өгөгдөл байсан боловч салсныхаа дараа арилгуулжээ.
3
Сахиус
Тэрээр Камбож улсаас 2002 онд Маддокс хүүгээ өргөж авахдаа аливаа муу муухайгаас хамгаалах буддын шашны тарнийг нуруун дээрээ шивүүлжээ. Энэхүү шивээсийг тэрээр өөрийгөө болон хүүгээ хуучин нөхөр Билли Бобоос хамгаалуулахын тулд хийлгэсэн гэдэг.
4
Бар
Анжелина 2004 онд Бангкокт энэ аварга том Бенгал барыг хоёрхон цагийн дотор шивүүлжээ. Ажлаа эхлүүлэхийн өмнө Тайландын шивээсний мастер тусгай тарни уншиж, Жолиг муу зүйлээс хамгаалах сахиус болгон бар шивсэн аж. Уг шивээс нь 30 см урт, 20 см өргөн бөгөөд Тайландын тусгай зүүгээр хийсэн байна.
5
13
Барууны орнуудад 13-ын тоог чөтгөрийн тоо хэмээн цээрлэдэг. Тэгвэл Анжелина ром тоогоор 13 гэсэн шивээс хийлгэж мухар сүсгээс айдаггүй гэдгээ харуулжээ. Дараа нь тэрээр 13 дээрээ нэмж V MCMXL гэсэн шивээс хийлгэсэн байна. Энэ нь Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн "Цус, хөлс ба нулимс" гэсэн илтгэлээ тавьсан өдөр юм.
6
Шидэт шивээс
Жолигийн нуруун дээр байгаа шивээс нь хэд хэдэн хэсгээс бүрддэг бөгөөд үүний утгыг тэр өөрөө л бүрэн мэддэг гэнэ. Үүний загварыг буддын шашны сахилаа буцаасан хуварга Ажарн Ну Кампай хэмээх хүн гаргасан байна. Ерөнхийдөө голын хэсэг нь дөрвөн тив, байгалийн бэлгэдэл болсон аж. Харин доор нь байгаа дөрвөлжин шивээс нь муу муухайг зайлуулдаг Тайланд сахиус аж.
7
Араб шивээс
Энэ бас л түүний хуучин нөхөр Билли Бобтой холбоотой шивээс. Гэвч Анжелина түүнтэй холбоотой дурсамжуудаа үгүй хийхийг хүссэн тул Биллитэй холбоотой шивээсээ дарж, "Эрс шийдэмгий байдал" гэсэн араб үг шивүүлжээ.
8
Хэрээс
Жоли залуудаа Амстердам хотод наргиж байгаад гэнэт шивээс хийлгэхээр шийдсэн гэдэг. Бүсгүй таг согтуу байсандаа тэр үү, залуу насны ааг омогтоо хөтлөгдсөн үү, ямартай ч хамгийн этгээд буюу луугийн дүрс шивүүлэхээр болсон байна. Гэвч тэрээр өглөө нь эрүүл болсныхоо дараа алдаа гаргаснаа ухаарчээ. Хөгжилтэй нь тэрхүү луугаа ийм том хэрээсээр далдалсан нь энэ аж.
Харин түүний дэргэд байгаа Quod me netrit me destruit гэсэн нь латинаар "Миний иддэг зүйл намайг хөнөөдөг" гэсэн утгатай аж. Энэ нь Анжелинагийн хоолны дуршилгүй болох өвчинтэй холбоотой байж магадгүй юм.
9
Номны ишлэл
Жүжигчин эмэгтэйн зүүн гарын тохойн дээр Теннесси Уильямсын "Дээвэр рүү гарах шат" номын ишлэл байдаг. Энэ нь "Торонд хоригдож буй зэрлэг амьтдын төлөөх залбирал" гэсэн утгатай.
10
Eppur si muove
Жоли саяхан шинэ шивээс хийлгэжээ. Энэ нь суут сэтгэгч Галилео Галилейн "Зөв, буруу үйлдлээс гадуурх ойлголт байдаг юм. Тэндээс намайг олоорой" гэсэн үг аж. Галилейн энэ үгээ 1633 онд хэлсэн бөгөөд худлыг үнэнээр ялахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн утгатай юм. Магадгүй Питтэй хийж байгаа "дайндаа" бэлтгэхийн тулд Жоли ийм үг шивүүлсэн байх.