Ичимдэг эрхтэн юунаас болж загатнадаг вэ?

Эмэгтэй хүний хувьд хамгийн ихээр санаагаа чилээж, анхаардаг эрхтэн бол яахын аргагүй үтрээ орчим буюу ичимдэг эрхтэн билээ. Энэ нь өвчлөх нь амархан, анхаарал халамж ихээр шаарддаг. Харин бүсгүй таны ичимдэг эрхтэн загатнаж, тэсвэрийг тань бараад байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ тус эрхтэн яагаад загатнадаг болон, хэрхэн үүнээс ангижрах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ 

Ичимдэг эрхтэн юунаас болж загатнадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Яагаад ичимдэг эрхтэн загатнадаг вэ? 

  • Үтрээний өвчлөл
  • Эстроген дааврын тэнцвэр алдагдах
  • Сексийн дараа халдвар авах
  • Чихрийн шижин
  • Саван, үнэртэн зэргээс харшил өгөх
  • Самар, улаан лооль, кофе, шар айраг, халуун ногоотой хоолыг хэт их хэмжээгээр идэх
  • Хэт бариу болон нийлэг материалтай дотуур хувцас өмсөж явах зэргээс үүдэж, ичимдэг эрхтэн загатнах нь бий.

Үүнээс гадна, үтрээ орчим хуурайших үед загатнадаг бөгөөд энэ нь ямар нэгэн аюулт өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. 

Харин одоо бид та бүхэндээ ичимдэг эрхтэн загатнахыг болиулах, эмчлэх аргуудыг танилцуулъя. 

1. Сул хувцас өмсөх

Сул хувцас өмсөх нь таны ичимдэг эрхтнийг чөлөөтэй, сэрүүхэн байлгаж, таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Мөн та 100 хувь даавуун материалтай биед тухтай дотуур өмдийг сонгож өмсөх шаардлагатай. Харин хэт бариу дотоож өмсөж, арьсанд амьсгалах боломж өгөхгүй байх нь ичимдэг эрхтнийг загатнуулж, үрэвсэх шалтгаан болдог байна. 

2. Ариун цэврийг сахих

Ичимдэг эрхтэн загатнахыг болиулах хамгийн энгийн арга бол ариун цэврээ сахих юм. Та ичимдэг эрхтнээ тогтмол угааж, цэвэрлэх шаардлагатай.

  • Усанд орсны дараа, заавал биеэ арчих хэрэгтэй. Ичимдэг эрхтнээ чийгтэй байхад хувцас өмсөх нь асуудал үүсгэж, загатнуулж мэднэ.
  • Үтрээ нь өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн хэмээгддэг. Тиймээс та хурц үнэртэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй саван хэрэглэж, үрж угаах шаардлагагүй. Та бага хэмжээтэй саван авч хөөсрүүлэн угаагаарай. 
  • Хэрэв таны үтрээ загатнаж байвал, өдөр бүр бүлээн усаар угаах хэрэгтэй. 

3. Тараг

Тараг нь хүний бие дэх сайн бактерийн хэмжээг хянаж, муу бактерийг биеэс гадагшлуулдаг байна. Бүсгүйчүүд төрөл бүрийн антибиотик хэрэглэж байгаа тохиолдолд ичимдэг эрхтэн загатнаж, мөөгөнцөртэй болох аюул ойртдог билээ. Харин энэ үед та таргийг их хэмжээгээр идэж хэрэглэснээр, антибиотикийн биед үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ичимдэг эрхтэн загатнах, үрэвсэхийг болиулдаг байна. 

4. Зориулалтын савангаар угаах

Та эмзэг эрхтнээ угаахдаа зөвхөн зориулалтын саванг ашиглаж байгаарай. Гар нүүрийн тансаг үнэртэй савангаар угаах нь үтрээний эвгүй үнэрийг дарж өгөх хэдий ч олон сөрөг үр дүнтэй аж. Эхлээд үтрээ нь загатнаж, харшил өгөх бөгөөд элдэв зүйлс туурдаг байна. Харин энэ нь хүндрэх аваас аймшигт үрэвсэл, өвчин болж хувирна. Мөн та  зориулалтын сонгохдоо аль болох зөөлөн үнэртэйг худалдаж аваарай. Үргэлж тус савангаар угаах нь загатнуулах шалтгаан болж болно. Тиймээс үргэлж угаах хэрэгггүй.

5. Алимны цуу

Та савтай бүлээн усанд 1/2 аяга алимны цуу хийж хутгаад, үүндээ ичимдэг эрхтнээ байрлуулж суугаарай. Энэ нь үтрээ орчмын "pH" балансыг тэнцвэржүүлж, эвгүй үнэрийг дарж, загатнахыг бууруулна. Үүнээс гадна таны ичимдэг эрхтэнд байгаа бактерийг устгаж, ариутгах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Иймд та энэхүү аргыг туршиж, 15-20 минут алимны цуутай бүлээн усанд суух хэрэгтэй. 

6. Зөгийн бал

Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул, таны ичимдэг эрхтэнд нуугдаж, загатнах шалтгаан болсон бактериудыг устгаж, цэвэрлэх болно. 

  • Та үтрээ орчмоор зөгийн балыг маш нимгэн түрхээрэй.
  • 30 минутын дараа, бүлээн усаар угааж, цэвэрлэнэ.
  • Үтрээ загатнахаа болих хүртэл, өдөрт 2 удаа энэхүү аргыг хэрэглээрэй.
  • Үүнээс гадна та 1 аяга бүлээн усанд 1-2 цайны халбага зөгийн бал хийж хутган, өдөрт 2 удаа ууж болох юм. 

7. Дотуур өмдөө тайлж унтах

Ичимдэг эрхтэн нь цэвэрхэн, чөлөөтэй байснаар, шөнийн цагаар хөлөрч, загатнахгүй. Энэ нь өдөржин дотуур өмдтэй байж, амьсгал чадаагүй ичимдэг эрхтнийг амрааж, амьсгалуулж байгаа хэрэг бөгөөд таны эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй байна. Мөн та өөрийн хувцаслалтанд анхаарч, аль болох сул чөлөөтэй, даавуун материалтай өмд, дотуур өмдийг сонгоорой. 

8. Их хэмжээний ус уух 

Өдөр тутамдаа их хэмжээний ус уух нь таны биеэс хорт бодис, бактерийг гадагшлуулж, эрүүлжүүлдэг билээ. Энэ нь ичимдэг эрхтэнд ч мөн хамааралтай бөгөөд загатнахыг бууруулж, эмчлэх болно. 

9. Чихрийн хэрэглээг бууруулах

Хэрэв та үтрээний загатналаа бууруулахыг хүсвэл, чихрийн хэрэглээг хязгаарлаж, хооллолтондоо анхаарах хэрэгтэй юм. Ялангуяа мөөгөнцрийн халдварын улмаас, үтрээ тань загатнасан бол, чихрээс татгалзах шаардлагатай. Энэ нь мөөгөнцрийн халдварын түвшинг бууруулж, үтрээ орчмыг загатнахыг болиулах тустай юм. Чихрийн хэрэглээнд нь зөвхөн элсэн чихэр биш, төрөл бүрийн амттан багтахыг анхаараарай. 

10. Сармис

Сармис нь бие дэх хуралдсан нян, бактерийг устгаж, өвчлөлөөс сэргийлдэг тустай. Мөөгөнцрийн халдвар, үтрээ загатнах зэрэг тохиолдолд сармисыг хэрэглэж, асуудлаа шийдвэрлээрэй. 

  • Та 1 цайны халбага Е витамины тос болон сармисны тосыг холиорой.
  • Үүнийгээ үтрээ орчимдоо нимгэн түрхэх хэрэгтэй.
  • 10-12 минутын дараа, бүлээн усаар угааж, арилгана.
  • Энэхүү аргыг 2 долоо хоногийн турш, өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Мөн өдөрт 3 ширхэг сармис зажилж болох юм. 

11. Грек чирэгийн үр

Грек чирэгийн үр (Fenugreek seeds) нь "pH" балансыг тэнцвэржүүлж, дархлааны системийг дэмждэг бөгөөд их хэмжээний уураг агуулдаг тул үтрээ орчимд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг байна.

  • Грек чирэгийн үрийг усанд хийж, хонуулаад өглөө нь уух бөгөөд ингэхдээ амт оруулах зорилгоор бага зэрэг зөгийн бал хольж болно.
  • Тус үрээ 30 минут усанд хийж, буцалгаад үрийг нь ялгаж авна. Шүүсээ хөргөсний дараа үтрээгээ угаах ба эвгүй үнэртэй, өнгөтэй зүйл гарахаа болих хүртэл өдөр бүр давтаж хийгээрэй. 

12. Хүйтэн жин тавих

Үтрээний загатнахыг бууруулах хамгийн энгийн арга бол хүйтэн жин тавих юм. 

  • Хэд хэдэн мөсийг уутанд хийж, даавуунд боогоорой.
  • Үүнийгээ хэвлийн доод хэсэгт тавьж, 4-5 минут байлгаарай.
  • Мөсөө авч, 30 секунд болсны дараа, ахин тавьж, 3-4 минут байлгах хэрэгтэй.
  • Энэ нь өвдөлтийг намдаахаас гадна, загатналыг бууруулах болно. 

13. Кокосын тос

Кокосын тосонд агуулагдах "каприк", "лаурик", "каприлик" хүчил нь бактерийн эсрэг үйлчилгээтэй билээ. Энэ нь мөөгөнцрийн халдварыг эмчилж, үтрээний төрөл бүрийн үрэвслийг намдаах шидтэй юм. Ялангуяа бактерийн гаралтай, харшлын гаралтай, мөөгөнцрийн үрэвслийн үед үтрээ загатнах үед, кокосын тосыг хэрэглээрэй. Та доор дурдах аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэх боломжтой. 

  • Та үтрээ орчимдоо кокосын тосноос маш нимгэн түрхэж, хатаана. 
  • Үүнээс гадна 6 аяга бүлээн усанд 3-4 дусал кокосын тос хийж, үтрээгээ угаагаарай.
  • Кокосын тосонд тампон дүрж, үүнийгээ үтрээндээ хийнэ. Ойролцоогоор 8 цаг болсны дараа аваарай. Дараа нь бүлээн усаар угаана.

Та эдгээр аргуудаас сонгон хэрэглэснээр, үтрээний үрэвсэл болоод загатналтаас богино хугацаанд салж чадах юм. 

14. Тайван байх

Та үтрээгээ загатнахыг болиулахын тулд, гүнзгий амьсгаа авч, тайван байх хэрэгтэй. Учир нь стресс бухимдал нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж, загатнахыг нэмэгдүүлдэг байна. Та дээрх аргуудыг хичнээн удаан хэрэглэсэн байлаа ч, стрессээс ангижирч чадахгүй бол эдгээр аргууд нь ямар ч үр дүнгүй болж хувирах юм. Тиймээс та хамгийн түрүүнд тайван байх ёстойг анхаараарай. 

15. Анхаарах ёстой зүйлс

  • Таны үтрээ загатнаж байгаа тохиолдолд, секс хийхээс татгалзаарай. Энэ нь байдлыг улам бүр хүндрүүлж мэднэ.
  • Усанд сэлж, дасгал хийсний дараа аль болох хурдан усанд орох хэрэгтэй.
  • Согтууруулах ундаа болон тамхи татахаас татгалзаж, багасгаарай.
  • Үтрээ орчмоо чийгтэй байлгаж хэрхэвч болохгүй. Үргэлж сэрүүн, чөлөөтэй байлгахыг хичээгээрэй.
  • 100 хувь даавуун материалтай дотуур өмд сонгож өмсөх хэрэгтэй.
  • Хөөстэй усанд хэвтэхээс татгалзаарай. Энэ нь үтрээний үрэвслийг сэдрээж, загатнахаас гадна хорсгоно. 

Хэрэв дээрх аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй, загатнах тань буурахгүй бол, яаралтай эмчид хандаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()