Жилд 300 мянган хүн тутмын 1 нь аянганд цохиулдаг. Сонирхолтой нь аянганд цохиулсан хүмүүсийн 90 хувь нь амьд үлддэг байна. Гэхдээ тэд цахилгаан шиг хэлбэртэй, насан туршийн "тамга"-тай болдог.
Энэхүү сорвийг нь Лихтенбергийн хээ хэмээн нэрлэдэг
Аянга буусан газрын эргэн тойронд хормын төдийд цельсийн 30 мянган хэм болж халдаг.
Энэ нь нарнаас 5 дахин их хэм юм.
Мөн 1 тэрбум хүртэлх вольт хүчдэл аянганаас ялгардаг
Ийм хэмжээний хүчдэлд цохиулах юм бол хүний бие мэдрэлийн гэмтэл авдаг
Зүрх зогсох, тархи, нуруу нугасны гэмтэл, таталт, ой санамж алдалт зэрэг нь түгээмэл шинж тэмдэг юм
Үүнээс гадна хэт хурц гэрэл нь хүний нүдийг гэмтээнэ
Эрчүүд үргүй болох магадлал маш өндөр
Энэхүү үүсч байгаа хээнүүд нь судасаар цахилгаан гүйсэнтэй холбоотой юм.
2011 онд аянганд цохиулсан нэгэн эр өөрийн дурсамжийг хуваалцжээ. Тэрээр цахилгаанч мэргэжилтэй байсан аж.
"Би гэрийнхээ гадаа явж байтал манай хөршийн хашаан дотор аянга буусан юм. Тэгтэл дараа нь гэнэт их цагаан гэрэл гарсан. Би тэр үед юу ч мэдрээгүй ч аянгад цохиулсан байсан"
"Дараа нь гэртээ юу ч болоогүй юм шиг ортол гэнэт бие өвдөж эхэлсэн. Маргааш нь миний биеийн байдал улам дордсон юм"
"Бие дээр сонин хээ гарч ирээд энд тэндгүй цэврүү үсэрч байлаа. Тиймээс би эмнэлэгт хандсан юм"
Газар аянга буух үед ийм зүйл болдог