Владимир Путины "нууцлаг" бага залуу насны ховор зургууд

Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэдгээ өдгөө үйлдэл бүрээрээ баталсаар буй. Бидний "дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө бүтээдэг" гэж ярьдаг шиг энэ эрхэм өнөөгийн нэр хүндээ гагцхүү өөрийн хүчээр бүтээсэн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа хөдөө талын эгэл жирийн гэр бүлээс гаралтай ерөнхийлөгч Путины хүүхэд насаар хамтдаа аялцгаая!

Владимир Путины "нууцлаг" бага залуу насны ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Владимир Владимирович Путин Төв Холбооны тойрогт багтах Тверь мужийн энгийн ажилчин гаралтай гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Владимир Спиридонович Путин Тверийн Поминово тосгонд 1911 оны 2-р сарын 23-нд төрсөн бол ээж нь Тверийн Заречье тосгонд  1911 оны 10-р сарын 17-нд төрсөн байна. Харамсалтай нь, Путины эцэг эх хүүгээ Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга болоод удаагүй байхад нь хорвоогоос хальжээ.

Ерөнхийлөгчийн аав Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг явсан бөгөөд 1941-1945 онд дэлхйин 2-р дайнд оролцож байв.  Улаан армийн 330-р явган цэргийн ангийн цэрэг байсан тэрээр эх орныхоо төлөө үнэнч зүтгэсэн гавъяагаа үнэлүүлж, улсаас хэд хэдэн шагнал хүртэж байсан аж.

Дайны дараа Путины эцэг эх үйлдвэрийн ажилчид болсон бөгөөд Путин эцэг эхийгээ дөч гаруйхан настай байхад төржээ. Энэ гэр бүлийн амьдрал тийм ч элбэг дэлбэг, хангалуун байсангүй. Ирээдүйн ерөнхийлөгч тохь тух муутай нийтийн орон сууцанд хүүхэд насаа тарчигхан өнгөрөөсөн байна. 

1960 онд тэрээр найман жилийн сургуулийн 1-р ангид элсэн орж, 11 настайдаа самбо, жүдо бөхийн спортыг сонирхож эхэлсэн бөгөөд 1980 онд Аркадий Райкины концерт дээр Людмила хэмээх бүсгүйтэй танилцаж, хожим гэр бүл болжээ.

Путин, Людмила нар 1985 онд Мариа, 1986 онд Катерина гэх хоёр охинтой болсон байна.

Харин олон нийт Путины Людмилагаас салсны дараах хувийн амьдралын талаар төдийлөн мэддэггүй.

Путины бага нас, залуугийн зургууд:

Путины бага нас, залуугийн зургууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()