Улс орнуудын хамгийн хэрцгий удирдагчид

Улс орны ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг болон дайн дажин тухайн улсын ерөнхийлөгчийн санаа зовних зайлшгүй зүйл нь билээ. Гэвч зарим улсын удирдагчид өөрсдийн тансаглалаа бодож, ард иргэдийнхээ амьдралд огтхон ч санаа тавьдаггүй ажээ. Ингээд бид та бүхэндээ дэлхийн хамгийн хэрцгий удирдагчдийг танилцуулж байна. Тэднээс болж маш олон хүмүүс эрх чөлөөгөө боолгуулан, ядуу зүдүү амьдарсаар л байх ажээ.
Улс орнуудын хамгийн хэрцгий удирдагчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Свазиланд улсын хаан Mswati III:
Свазиланд улс нь ДОХ-той хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд удирдагч болох Mswati III, ард иргэд нь өлсөж зовж байсан ч өөрөө тансаг амьдардаг байна. Тэрээр 13 хатантай бөгөөд маш олон онгон насанд хүрээгүй охидыг хатнаа болгон авсан ажээ.



9. Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Теодор Обиан Нгуема Мбасого:
Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Теодор Обиан Нгуема Мбасого, газрын тосоор баялаг улсаа удирдаж байх явцад ард иргэдийнх нь нэг хүн өдөрт 1 ам доллар хүрэхгүй мөнгөөр амьдарч байна. Түүний нийт хөрөнгө нь 35 тэрбум ам доллар бөгөөд түүний хүү 1.7 саяын үнэтэй 3 ширхэг Бугатти машин унадаг гэнэ.



8. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын:
Хамгийн хаагдмал, боогдмол гэгдэх Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын нь 1983 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төржээ. Хүний эрх болон эрх чөлөөг нь хааж боодог тус улсын удирдагч энэ жагсаалтанд орох нь зүй ёсны хэрэг болов уу.



7. Эритрея улсын удирдагч ерөнхийлөгч Isaias Afwerki:
Тус улс нь хүний эрхийг зөрчигч орнуудын тоонд ордог бөгөөд эрх чөлөө гэж үгүй ажээ. Ард иргэдийнх нь дунд ядуурал, өвчин зовлон болон хүчингийн гэмт хэргүүд маш их байдаг гэнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хориг тавьж, сэтгүүлчдийн эрхийг маш ихээр зөрчдөг байна.



6. Беларусийн ерөнхийлөгч Alexander Lukashenko:
Түүний байгаа байдал болон хийж буй үйлдэл нь Гитлерийг санагдуулам хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болжээ. Тэрээр сайн сайхан зүйлсийг ард иргэддээ амладаг ч, үнэндээ улсынх нь бодит байдал эсрэгээрээ байдаг гэнэ.



5. Куба улсын ерөнхийлөгч Рауль Кастро:
Рауль Кастро Кубын Ардын их хурлын байнгын хуралдааны хаалтын ёслол дээр: “Куба улс социалист тогтолцооноосоо хэзээ ч ухрахгүй” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн “Бид АНУ-ын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг шаарддаггүй шиг, АНУ ч бидний сонголтыг хүндэтгэнэ гэж найдаж байна. Харин бид АНУ-тай цаашид ямар ч яриа хэлэлцээрийг хамтран хийхэд бэлэн байна” гэсэн байна.



4. Узбекистан улсын ерөнхийлөгч Ислам Каримов:
Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих байдал тус улсад сүүлийн жилүүдэд улам ихээр нэмэгдэж, хүчин болон хүн амины хэргүүд олширсоор байх ажээ. Гэсэн хэдий ч сонгуулиар 90-ээс дээш хувийн ялалт байгуулсан нь олон улсын сэтгүүлчдийг гайхшруулсан байна.



3. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад:
Сирийн иргэний дайнаас болж 2015 оны байдлаар 10 мянга гаруй хүмүүс амиа алдсан байна. Мөн сая гаруй хүмүүс Европ руу цагаачилжээ. Олон улсын шинжээч нар Сирийн иргэний дайныг зогсоох боломжгүй аймшигтай хэмээн үзсэн бөгөөд дэлхийн хамгийн аюултай газруудын нэгдүгээрт бичигдэх болсон байна.



2. Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир:
Хүний эрхийн сайн дурын байгууллагын зүгээс мэдээлснээр ӨАБНУ-ын Ерөнхий Шүүгчийн зүгээс албаныхандаа Суданы Ерөнхийлөгч Омар Аль Баширыг хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэргийнх нь төлөө өөрийн улсаас гаргахгүй байх тушаалыг өгсөн гэжээ. Харин шүүгчийн даалгасан энэхүү тушаалыг Суданы Гадаад Хэргийн Сайд Камал Исмайл "хуулийн хүрээнд ямар ч утга учиргүй шийдвэр" гэсэн байна.



1. Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе:
Тэрээр тус улсыг тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу 1980 оноос эхлэн ерөнхийлөгчийн албыг 6 дахь удаагаа хашиж байна. Зимбабве улсад ядуурал, өлсгөлөн маш ихээр нэмэгдэх болсон ч, ерөнхийлөгч Роберт Мугабе 85 насныха ойгоор хоёр мянган шил шампан дарс, 500 шил виски, найман мянган омар хавч, 100 килограмм хавч, дөрвөн мянган орц хар түрсээр элбэг тансаг ширээ засаж байжээ. Үүгээр зогсохгүй тэрээр энэ жил 91 насны төрсөн өдрөөрөө тансаг үдэшлэг зохион байгуулаад “Үхэн үхтэлээ ерөнхийлөгчийн суудалд заларч, 99 хүртэлээ төр барина” хэмээн мэдэгдсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()