Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй

Байгалиас заяасан урт сормуус, өтгөн хөмсөг бараг эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй л болов уу. Тэгвэл дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй ямар харагддаг бол гэж та урьд өмнө нь бодож байсан уу? Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэйг Ю Жянса (Yu Jiangsa) гэдэг бөгөөд түүний сормуус 2015 оноос гэнэт урт гэгч нь ургаж эхэлснээр 13 см болж, ганцхан жилийн дотор дэлхийн рекордыг эвджээ.

Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин тэрээр энэ жил буюу 2021 онд 20.5 см урт сормуустай болж өөрийнхөө рекордыг эвдсэн байна. Сормуус яагаад ингэж зогсолтгүй ургах болсны шалтгааныг Жянса ч, эмч нар ч тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. 

Тэрээр энэ талаар "Би хамгийн чадварлаг гэсэн хэд хэдэн эмчид хандаж үзсэн. Тэдний хэн нь ч миний сормуусыг юунаас шалтгаалж ингэж ургаж байгааг оношилж чадаагүй." гэж хуваалцсан байв. 

Жянса 2015 онд хүндээр өвдсөн бөгөөд сормуус урт ургаж эхэлмэгч бие нь сайжирсан учраас үүнийг бурхны бэлэг хэмээн хүлээн авсан байна. Ийнхүү хүүхэд байхын бие султай байсан тэрээр сормуус урт ургах тусам тэнхэрч, эрүүл мэнд нь сайжирсан аж.

Түүний сормуус өдөр тутмын амьдралд нь огтхон ч садаа болдоггүй ба эсрэгээрээ нүүрээ будах цагийг нь хэмнэж өгдөг гэнэ. Жиангса сормуусаа чихнийхээ ард холбож боодог байна. 

Бурхны онцгой бэлгийг хүртэж, Гиннесийн номонд бүртгэгдсэн тэрээр үүнд ихээхэн сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()