10
Toyota Isis 2010-2012
2010-2012 оны Toyota Isis нь энгийн тохилог салонтой гэр бүлийн хэрэглээнд зориулсан микроавтобус юм. Түлшний зарцуулалт дулааны улиралд 100 км тутамд 6 литр бол өвлийн улиралд 12 болж өсдөг аж. Засвар үйлчилгээ хийхэд асуудалгүй, сэлбэг нь хялбархан олддог. Зүүн хаалга нь аль аль тал руугаа онгойдог, суудал нь эвхэгддэг тул энэхүү автомашинд их хэмжээний ачаа ч тээвэрлэх боломжтой.
9
Prius Alpha 2016
Түлшний хувьд энэ машин нь дунд зэрэг буюу 100 км-т 5-6 литр зарцуулдаг. Салон нь уужим цэлгэр, гэхдээ гурав дахь эгнээний суудал мэдэгдэхүйц богино. Жолоодох үед хөдөлгүүрийн чимээ харьцангүй чанга гардагаас өөр тав тух эвдэх зүйл байхгүй.
Аюулгүй байдлыг хангах PCS системийг суурилуулсан учраас мөргөлдөөн үүсэхээс өмнө суудлын дэр дэлгэгддэг.
8
Honda freed 2012-2014
Honda Freed нь хамгийн тохилог салонтай автомашинуудын нэг юм. Нийт 7 хүний багтаамжтай, суудал бүр нь тухлаг учраас удаан хугацааны аялал хийхэд тохиромжтой.
6 чанга яригчтай, стандарт радио, 30GB-ийн багтаамжтай AM, FM, CD, DVD, HDD тоглуулдаг радиотой учраас зорчигчид уйдна гэж байхгүй. V6 бензин хөдөлгүүр, зургаан шатлалт хурдны хайрцагтай. Түлшний хувьд 100 км-т 8 литр зарцуулдаг.
7
Nissan Serena 2016-2017
Тохилог салонтой уг машин өвлийн улиралд ч гэсэн зам дээр халтиргаа багатай явдаг. Түлшний зарцуулалт 100 км тутамд 6-8 литр хооронд хэлбэлздэг.
Арам сайтайн дээр хөдөлгүүр нь бат бөх учраас худалдан авагчид сэтгэл хангалуун байдаг. Ганц дутагдал гэвэл сэлбэг нь харьцангуй үнэтэй байдаг.
6
Toyota Sienta 2016-2017
Энэ жагсаалт дээрх машинуудаас хамгийн бага шатахуун зарцуулдаг машин бөгөөд 100 км-т хамгийн ихдээ 7 л шатахуун зарцуулдаг. Түүгээр ч зогсохгүй бензин бараг голдоггүй учраас 92-ыг хийхэд бусад машинуудаас илүү явдаг.
Манайх шиг замд зориулагдсан мэт нүх, жалга мэтээр түвэггүй явж чадна. Засвар үйлчилгээ нь үнэтэй биш, эд анги нь амархан олддог ч байнга солих шаардлага гарахгүй. Гэхдээ мэдээж бүх зүйл жолоо барьж байгаа хүнээс хамаарна.
5
Toyota Esquire 2016-2017
Toyota Esquire нь дуу чимээ тусгаарлахдаа сайн, Андройд үйлдлийн систем дээр суурилсан радио соронзон хальс бичигч, GSM модуль бүхий дохиололтой. Салоны хувьд мэдээж тохилог.
1.5 литрийн хөдөлгүүрээр тоноглогдсон, 74 морины хүчин чадалтай. Хэрвээ та хүсэх юм бол арай илүү үнэ төлөөд 109 мохины хүчтэйг авч болно.
4
Honda Step Wagon Spada
Аюулгүй байдлын хувьд Honda Sensing систем суурилуулсан учраас маш найдвартай. Энэхүү систем нь жолоо барьж байх үед замын тэмдэг тэмдэглэгээг дагахыг автоматаар сануулж, явган зорчигчийг автоматаар илрүүлж, тоормос гишгэхийг автоматаар зохицуулдаг.
Ерөнхий хэмжээг нь жижиг хийсэн учраас нарийн газруудаар түвэггүй явж чадна. Хаалга нь жижиг хэмжээтэйн дээр дээшээ сөхөгдөн сүүдрэвч болдог байна. Мөн бүхээг нь том учраас их хэмжээний ачаа тээвэрлэж болно.
3
Toyota Estima Hybrid
Toyota Estima бол мөстэй зам дээр ч гэсэн айлгүй явж болох машин. Харьцангүй өндөр арамтай боловч автомашины хорхойтнууд уг машинаар бартаа багатай зам дээр явахыг зөвлөдөг байна. Хэрэв бартаа ихтэй замаар явах юм бол арамыг нь байнга солих шаардлага гардаг аж. Хөдөлгүүрийн хувьд hybrid буюу түлш, цахилгаан хосолсон байна.
2
Honda Odyssey
Маш сайн чанарын эд анги бүхий найдвартай машин. Honda Odyssey машины сул тал нь дугуйны холхивч бөгөөд үе үе солих шаардлагатай байдаг. Цаг тухайд нь засвар үйлчилгээ хийснээр олон жилийн дараа ч шинэ байдлаа хадгалж чадна. Бартаат зам дээр явж чадах ч жолоодлогын хувьд харьцангуй сул гэдгийг анхаараарай.
1
Toyota Alphard (Vellfire)
АНУ-ын замын хөдөлгөөнийг зохицуулах байгууллага болох NHTSA (National Highway Traffic Safety Administration)-аас Toyota Alphard-ыг хүүхэд тээвэрлэхэд хамгийн тохиромжтой автомашинаар нэрлэсэн байдаг. Салоны хувьд тохилог суудал, агааржуулагч, бүрэн цахилгаан дагалдах хэрэгсэл, CD тоглуулагч, түлхүүргүйгээр асааж болдог гээд бүх зүйлийг агуулжээ. Ачааны даац бараг 13.7 шоо метр бөгөөд 3.5 литрийн хөдөлгүүртэй тул бартаат зам дээр асуудалгүй явна.