Ховор өвчний улмаас амьдралынхаа хором бүрийг мартдаггүй бүсгүй

Та хорвоо дээр мэндэлснийхээ дараах хамгийн анхны төрсөн өдрөө санадаг уу? Бидний эргэн тойрон дахь хүмүүс дунд ой тогтоолт сайтай, аливаа мэдээллийг амархан цээжилдэг гэхчлэн хүн бүхэнд заяагаад байдаггүй өвөрмөц чадвартай  хүмүүс цөөнгүй бий. Гэвч хүссэн, хүсээгүй хүлээн авсан ямар ч мэдээллийг мартдаггүй, бүр мартаж ч чаддаггүй хүн гэж үнэхээр байдаг аж. Дэлхий дээрх долоон тэрбум гаруй хүний дунд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хором мөч бүрийг санадаг ердөө 61 хүн байдаг гэнэ. 

Ховор өвчний улмаас амьдралынхаа хором бүрийг мартдаггүй бүсгүй

Австралийн холбооны улсын Квинслэнд мужийн Брисбэн хотын оршин суугч Ребека Шеррок хэмээх бүсгүй өдгөө 30 настай бөгөөд тэрээр өөрийн амьдралд тохиосон бүх зүйлийг нэг бүрчлэн санадаг онцлогтой. Ребека гипертимезийн хам шинжтэй учир өөрт тохиолдсон үйл явдал бүрийг маш тодорхой санадаг байна. 

2016 онд хийсэн тооцооллоор дэлхий дээр түүн шиг чадвартай хүн ердөө 60 байдаг гэнэ. Эрдэмтэд эдгээр хүмүүсийн талаар одоо ч судалсаар байгаа бөгөөд бүрэн учрыг нь хараахан тайлаагүй байгаа юм.

Ребека хоёрхон настайдаа бяцхан даашинз өмсөж үзсэн мэдрэмжээ, мөн төрөөд 12 хоногтойдоо зураг даруулсан үе зэрэг энгийн хүний санаж чадахааргүй эгэл жирийн хором мөчийг ч алдалгүй санадаг гэнэ.

"Аав намайг машинд оруулаад хүүхдийн суудал дээр хэвтүүлж байсан. Би суудлын материалыг, аавыг юу хийх гээд байгааг нь гайхаж байснаа сайн санадаг юм." гэж Ребека төрснийхөө дараахан нярайн зураг авхуулж байсан мөчөө хуваалцсан байлаа.

Тэрээр 2014 онд сонин дээрх нэгэн нийтлэлээс амьдралдаа тохиосон зүйлсийг ор мөргүй мартаж орхидог хүмүүс байдаг тухай уншаад, маш их гайхаж байсан гэв. 

Харин Ребека Харри Поттер зохиолын дүрүүдийн үг, үйлдэл бүрийг нэг бүрчлэн тодорхойлж хэлж ч чадах аж. Тэрээр өдгөө бүхий л амьдралынхаа туршид хуримтлагдсан дурсамжийг өгүүлэх өөрийн номоо хэвлүүлжээ.

"Би амьдралынхаа хамгийн анхны дурсамжуудыг ч тодорхой санадаг. Нэг насныхаа төрсөн өдрөөр би ямар өдөр болж байсныг мэдэхгүй ч ээжийн надад өмсүүлсэн ягаан даашинз биеийг маань загатнуулж байсныг санадаг. Энэнээс болж би уйлж эхэлсэн ч тэд намайг ойлголгүй, аргадаж сатааруулсан. Хүмүүс надад баяр хүргэж, алга ташиж эхэлсэн ч би юу болоод байгааг ойлгохгүй хэвээрээ л байсан. Тэр өдөр аавын надад өгсөн Минни Маус тоглоомыг хараад би их цочсон."

"Би ойролцоогоор 18 сартай байхдаа зүүдээ санаж эхэлсэн. Ойролцоогоор гэдэг нь миний хоёр насны төрсөн өдөр болоогүй байсан учраас би барагцаагаар энэ үе гэж тооцоолдог юм. Би унтах тоолондоо яагаад гэрээсээ өөр газарт оччихдогоо их гайхдаг байсан."

"...Гэтэл сүүлд би гипертимези гэх синдромжтой болж таарсан. Ямар ч үйл явдлыг мартах арга байдаггүй. Энгийн нэг өдрийн жирийн хормыг ч би санадаг. Хэцүү зүйл тохиолдсон ч, сайхан зүйл тохиолдсон ч би алийг нь ч мартаж чаддаггүй болохоор хэцүү байдаг."

АНУ-ын эрдэмтэд түүний ой ухааныг судалж, үнэхээр нэг ч секундыг алдалгүй санадаг болохыг нь албан ёсоор баталжээ. Ребекаг хүүхэд байхад нь эмч нар аутизмын синдром болон улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгтэй гэж оношилж байсан ч цаг хугацаа өнгөрч, охин өсөж томрохын хэрээр тэдгээр шинж тэмдгүүд нь арилсан байна. 

Ребекка хоёр томоохон судалгаанд оролцож байгаа бөгөөд үүний ачаар эрдэмтэд тархины үйл ажиллагаа, хүний ой санамжтай холбоотой олон асуултын хариуг олох болно гэж найдаж байгаа юм. Магадгүй эдгээр судалгаанууд нь сэтгэцийн олдмол өвчин болон альцхеймер өвчтэй хүмүүст туслах боломж болохыг ч үгүйсгэхгүй. 

Түүний ээж оюун ухааны онцгой чадамжтай биш, эгэл жирийн хүн  бөгөөд төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө хаяг, утасны дугаарыг мартах нь олон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()