17 настай охин хөх багасгах хагалгаа хийлгэснийхээ дараа амьдрах итгэлтэй болжээ

Зарим нэгний хувьд туйлын хүсэл болж мөрөөдөж буй зүйл өөр нэгний амьдралд төвөг удаж, ад үзэгддэг бололтой.  АНУ-ын иргэн Лили Маки (Lilli Maki) гэх охинд олон эмэгтэйн мөрөөдөл болсон том хөх заяажээ. Гэвч охин өөрийн биеийг үзэн яддаг төдийгүй, хөхнөөсөө болж сэтгэлээр унаж, олон өдрийг гуниглаж өнгөрүүлсэн байна. Түүний биеийн галбирт ахимаг насны эрэгтэйчүүд татагдаж, хаа явсан газарт нь нүдээ унагаж өддөг байсан тул охин хөх багасгах мэс засал хийлгүүлэхийг эцэг эхээсээ хичээнгүйлэн гуйжээ.

17 настай охин хөх багасгах хагалгаа хийлгэснийхээ дараа амьдрах итгэлтэй болжээ

17 настай Лили 152 см өндөр бөгөөд XS размерын хувцас өмсдөг боловч 5 (DD) хэмжээний цээжний тойрогтой байв. Хэт том хэмжээтэй хөхнөөс болсон нурууны өвдөлт, хөгшин эрэгтэйчүүдийн "эвгүй" харцнаас залхсан охин сүүлдээ сэтгэлээр унаж, хөх багасгах мэс засал хийлгүүлэхийг эцэг эхээсээ гуйсны эцэст одоогоос жилийн өмнө зөвшөөрүүлж чадсан байна. 

Хагалгааны зардалд 10 мянган доллар (ойролцоогоор 28 сая төгрөг) шаардагдсан ба эмч нар түүний хөхнөөс 7 кг өөхний эдийг гарган авч, цээжний тойргийн хэмжээг нь 2 болгосон аж.

Хагалгааны дараа охины биеийн болоод сэтгэлзүйн байдал эрс сайжирч, илүү өөртөө итгэлтэй болжээ. Лилигийн хэлснээр түүний мөрнөөс хүнд чулууг буулгачихсан юм шиг сайхан байгаа гэв.

Охины том хөх нуруунд нь их ачаалал өгдөг байснаас гадна ихэвчлэн 50-аас дээш насны эрэгтэй хүмүүс Лилитэй элдэв харилцаа үүсгэхийг оролддог байснаас болж сэтгэлзүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг байжээ.

15 насандаа л энгийн эмэгтэй хүнийхээс ч илүү том хөхтэй болсон Лили биеийн галбираасаа болж сургуулийн найзууддаа тохуурхагдаж, сэтгэлээр унадаг байсан аж. Хүзүү, нурууны өвдөлт үүсгэдэг хэт том хөх нь дасгал хөдөлгөөн хийж, хүссэн хувцсаа өмсөхөд нь ч садаа учруулдаг байв. 

Ийнхүү Лили 10 мянган долларын өртөгтэй хөх багасгах хагалгааны тусламжтайгаар хүссэн галбираа олж чадсан бөгөөд өдгөө бусад охидын адил XS хэмжээтэй усны хувцас өмсдөг болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()