"Шинэхэн Диана гүнж" - Өдөр бүр 70-аад оны стилээр хувцасладаг охин

"Моод эргэнэ" гэдэг яриа хүн төрөлхтний дунд үеийн үед байсаар ирсэн. Аливаа бүхэн хувьсан өөрчлөгддөгийн зарчмаар хувцас загварын чиг хандлага ч бараг өдөр өдрөөр өөрчлөгдсөөр байгаа боловч хуучны стилийг сонирхох хүмүүс одоо ч бий. Интернет инфлүнсер Роүз Ван Рейн (Rose Van Rhine) 21-р зуунд биш, өнгөрсөн зуунд амьдардаг мэт өдөр бүр 70-аад оны  хэв маягаар хувцасладаг аж. Одоогоос таван жилийн өмнө ABBA хамтлагийн хуурцгийг сонсож, стилээ бүрэн өөрчлөхөөр шийдсэн тэрээр өдгөө Тикток, инстаграм платформуудад нийтдээ 600 гаруй мянган дагагчтай. 

"Шинэхэн Диана гүнж" - Өдөр бүр 70-аад оны стилээр хувцасладаг охин

Шаргал үст Рейнийг шүтэн бишрэгчид нь Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэстай адилхан гэж үздэг бөгөөд тэрээр 70-аад оны үеийн стилээр хувцасладаг гэдгээрээ цахим орчинд танигджээ.

Түүний зургуудаас харахад Рейн цаг хугацаагаар аялах өөрийн аргыг олсон бололтой. 

Рейн дан ганц хувцаслалтаараа биш, бүхэлдээ 70-аад оны үеийг санагдуулахуйц дүр төрх бүрдүүлдэг байна. 

Түүний нүүр будалт, үс зүс, зургийн өнгө аяс нь хүртэл төгс тохирно. 

Рейн мөн охидод зориулж үсээ хэрхэн 70-аад оны стилээр янзлахыг заадаг.

Түүнийг Диана гүнжтэй адилтгах интернет хэрэглэгчид олон бий. 

Рейн үнэхээр түүнтэй ижилхан харагдаж байгаа биз? 

Магадгүй түүний одоогийн амжилт Диана гүнжтэй ижил төрхтэй нь ч холбоотой байж болох юм. 

Рейн өнгөрсөн цагаас өнөө үед ирж буцахыг хүсээгүй учир өдөр тутамдаа ийнхүү хувцасладаг гэнэ.

Одоогоос таван жилийн өмнөөс эхэлж түүний хувцасны шүүгээ бүхэлдээ өөрчлөгдөж эхэлжээ. 

Тэрээр Тикток дээр 526 мянган дагагчтай.

Хэрвээ та 70-аад оны дуунуудыг мэддэггүй бол Рейний бичлэгүүдээс олж сонсох боломжтой. 

70-аад оны стиль Роүз Рейний нэрийн хуудас болсон аж.

Тэрээр ABBA хамтлагийн хоёр эмэгтэй болоод Оливиа Ньютон-Жон, Диана гүнж нараас санаа авч дүр төрхөө бүрдүүлдэг.

Танд энэ стиль ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()